1 DRAFT LAW ON AMENDMENTS TO THE GENERAL LAW ON TAXATION TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/05      2 THE FALL OF MONGOLIA’S COALITION GOVERNMENT WWW.THEDIPLOMAT.COM  PUBLISHED:2025/06/05      3 REVISED DRAFT LAW ON VALUE ADDED TAX TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/05      4 MONGOLIA SOLAR TENDER: 19.8 MW SOLAR PLANT FOR A STUNNING FUTURE WWW.PVKNOWHOW.COM  PUBLISHED:2025/06/05      5 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DOWN 29.3 PCT IN 1ST 5 MONTHS OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/05      6 FOOD AND AGRICULTURE ORGANIZATION OF THE UNITED NATIONS APPOINTS NEW REPRESENTATIVE IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/05      7 MONGOLIA:REGULATORY SANDBOX FRAMEWORK HAS BEEN AMENDED AND APPROVED WWW.ASIAINSURANCEREVIEW.COM  PUBLISHED:2025/06/05      8 RESOURCE-RICH MONGOLIA FACES POLITICAL UNCERTAINTY AFTER THE PRIME MINISTER RESIGNS WWW.APNEWS.COM PUBLISHED:2025/06/04      9 WHY MONGOLIA’S PRIME MINISTER RESIGNED WWW.TIME.COM PUBLISHED:2025/06/04      10 MONGOLIA PM RESIGNS AFTER SON'S LUXURY HOLIDAY STIRS PUBLIC FURY WWW.BBC.COM PUBLISHED:2025/06/04      ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧДИЙГ МАРГААШ ТОДРУУЛНА WWW.ZINDAA.MN  НИЙТЭЛСЭН:2025/06/05     МОНГОЛЫН ИРГЭД ОХУ РУУ ЗОРЧИХДОО ШИНЭ ЖУРАМ МӨРДӨНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     АЛБАДАН ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 71 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     МОНГОЛБАНК ЗАСГИЙН ГАЗРЫН “ХАМЖИГЧ”-ААР АЖИЛЛАСНЫ АЛДАГДАЛ 3.6 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛЬ: АЖИЛ ОЛГОГЧДЫН ТӨЛДӨГ НДШ-ЭЭС 2 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ХӨНГӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     ДОТООДЫН МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЖИЛИЙН 18.2 ХУВИАР ӨССӨН НЬ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     2026 ОНЫ АЗИ ТИВИЙН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛОХ МАН-ЫН БАГА ХУРАЛ МАРГААШ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     Н.УЧРАЛ: ТӨК-ИЙН ЗАХИРГААНЫ ОРОН ТОО, ТУЗ-ИЙН ТООГ БУУРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ 103 МЯНГАН ЭЗЭМШИГЧ БАЙНА, БАРАГДУУЛААГҮЙ ТОХИОЛДОЛД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04    

"Манай уул уурхайн салбар гурван тулгууртай болсон нь нүүрс, зэс, бусад ашигт малтмал юм" www.gogo.mn

"Чухал ашигт малтмалын эдийн засгийн нөлөө, хөрөнгө оруулалтын орчин, замын зураг" семинар өнгөрсөн долоо хоногт болсон юм. Монголын чухал ашигт малтмалын холбоо, ШУТИС, Их Британийн ЭСЯ-тай хамтран зохион байгуулжээ.
Чухал ашигт малтмалын салбар дахь Монгол Улсын оролцоо, боломжийн талаар ШУТИС-ийн багш, Монголын чухал ашигт малтмалын холбооны УЗ-ийн гишүүн М.Дагватай ярилцав.
-Семинарын зорилго юу вэ?
-Чухал ашигт малтмал гэдэг нь баттерей болон өндөр технологид хэрэглэгддэг, цэвэр эрчим хүчний салбарт зайлшгүй шаардлагатай түүхий эдүүд юм. Жишээ нь, цагаан алт, зэс, кобальт зэрэг орно. Эдгээрийг зөвхөн олборлоод зогсохгүй, боловсруулж, цаашлаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат руу орвол Монгол Улсад хөгжлийн асар том боломж нээгдэнэ.
Өнөөдрийн хурлаар бид 2025–2035 онд энэ салбарт хэрэгжүүлэх замын зураглалын анхны төслийг танилцуулж, оролцогчдоос санал авлаа. Энэ бол хуулийн төслийн эхлэл.
Хэлэлцүүлгээр чухал ашигт малтмалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, Монголд ямар дэд бүтцүүд шаардлагатай, санхүүжилтийг хэн, хэрхэн хийх, шинээр байгуулах аж үйлдвэрийн зургаан парктай яаж уялдуулах зэргийг хамтдаа хэлэлцлээ.
skip-share
Хувийн хэвшил чухал ашигт малтмалын салбарт “төр оролцох ёсгүй” гэж үзэж байхад, “Эрдэнэс Монгол” төр ч гэсэн оролцож болно гэв.
-Энэ удаагийн семинарыг яагаад Их Британийн Засгийн газартай хамтарч зохион байгуулав. Та бүхэн тус улстай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Геологийн суурь судалгааг сайжруулах чиглэлд Их Британитай хамтарч ажиллаж байна. Энэ нь хоёр үе шаттай. Эхний шатанд тухайн улсын Засгийн газар суурь мэдээллийг гаргаж өгнө. Дараагийн шатанд техник технологи, арга зүй, хөрөнгө мөнгөний дэмжлэг хэрэгтэй болдог.
Манай Үндэсний геологийн алба Их Британийн талтай хамтарч ажилладаг. Чадавх сайжруулах, суурь судалгааг боловсронгуй болгох, гаднын компаниудыг оролцуулах ажлыг хийж байна. Энэ хүрээнд Их Британийн хоёр компанийн төлөөлөл өнөөдрийн хуралд оролцож, илтгэл тавьж байгаа нь анхаарал татаж байна.
-Чухал ашигт малтмалын салбарт баримтлах замын зураглалыг ямар хугацаанд боловсруулсан бэ?
-Бид өмнөх туршлага, олон улсын хурал зөвлөгөөнд оролцсон мэдлэгтээ тулгуурлан анхан шатны зураглалыг гаргасан. Оролцогчдод танилцуулж, санал авч байна. Зургаан сарын хугацаанд олон талын саналыг тусгаж, дараагийн шатны хэлэлцүүлгийг Аж үйлдвэр, эрдэс баялаг, Хүнс хөдөө аж ахуй, Гадаад харилцааны яамдтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн.
Үүний дараа гадаадын зөвлөхүүдийг урьж, оны сүүлч гэхэд замын зураглалыг албажуулах зорилготой.
-Замын зураглалд юуг тусгасан бэ?
-Бидний санал болгож буй замын зураглал дөрвөн үндсэн баганатай: Хэн ямар ажлыг хийх вэ гэсэн ажил үүргийн хуваарилалт, бодлогын тодорхой байдал, эрх зүйн орчин – тусгай зөвшөөрөл, татварын зохицуулалт,байгаль орчин, засаглалын зохицуулалт.
Эдгээрийг нарийвчлан боловсруулж, ойрын арван жилд хийх ажлын суурь төлөвлөгөө, чиглэл болгон батлуулна.
-“Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын жагсаалтаа гаргасан. Та бүхний гаргасан жагсаалттай ижил үү, зөрсөн үү?
-Манай талаас 11 элементийн жагсаалт боловсруулж, өнгөрсөн жил танилцуулсан. Энэ баримт бичгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамд хүргүүлээд, УИХ болон Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
“Эрдэнэс Монгол” төрийн өмчит байгууллагын хувьд чиг үүргээ тодорхойлох, бодлого боловсруулах нь өндөр ач холбогдолтой. Хамтран ажиллаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ саналын зөрүү эдийн засгийн гэхээс улс төрийн шинжтэй. Хувийн хэвшил энэ салбарт “төр оролцох ёсгүй” гэж үзэж байхад, “Эрдэнэс Монгол” төр ч гэсэн оролцож болно гэв.
Ер нь гурван тал оролцох шаардлагатай.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд,
Хувийн хэвшлийн хайгуул, олборлолт эрхлэгчид,
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд.
Эдгээрийн харилцан уялдаатай оролцоо хамгийн оновчтой хувилбар юм. Дан нэг тал давамгайлах нь туйлшрал болно.
Мөн ашигт малтмалыг олборлож экспортлоход улс төрийн нөхцөл байдал чухал нөлөө үзүүлдэг учраас Монгол болон бусад улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа шаардлагатай.
skip-share
Монголын уул уурхайн салбар гурван тулгууртай болсон: нүүрс, зэс, бусад ашигт малтмал. “Бусад” ангилалд багтах салбарын зах зээл 2 тэрбум орчим ам.долларт хүрсэн.
-2050 он гэхэд “Эрдэнэс Монгол” орлогынхоо 11 хувийг газрын ховор элементийн борлуулалтаас бүрдүүлнэ гэв. Гэхдээ эдгээр эрдэс 25 жилийн дараа чухал биш болчих эрсдэл бий юу?
-Тийм эрсдэл байж болно. Шинэ орд илэрвэл аль ч улс, компанийн төлөвлөгөө өөрчлөгдөнө. Гэхдээ бүх улс, компани тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан стратеги, бизнес загвараа боловсруулдаг. Зах зээл өрсөлдөөнгүй байна гэж үгүй. Тиймээс байнгын шинэчлэл, судалгаа чухал.
-Нүүрсний орлого буурч байгаатай тул алтны орлогоор нөхнө гэж үзэж байна. Богино хугацаанд алт улсын төсвийн орлогыг нөхөх боломжтой юу?
-Монголын уул уурхайн салбар гурван тулгууртай болсон: нүүрс, зэс, бусад ашигт малтмал. “Бусад” ангилалд багтах салбарын зах зээл 2 тэрбум орчим ам.долларт хүрч байна.
Чухал ашигт малтмал ирээдүйд нүүрсийг орлох боломжтой гол салбар. Гэхдээ богино хугацаанд нөхөх үүргийг алт гүйцэтгэж чадна. Алтны үнэ өсөхөд өмнө ашиглаагүй үлдээсэн шороон ордуудыг ашиглаж, үндсэн ордуудыг эргэлтэд оруулж чадвал жилд 40–50 тонн алт олборлох боломж бий.
-Шороон орд, үндсэн ордын ялгаа юу вэ?
-Шороон орд нь байгалийн үйл явцаар олон жилийн турш угаагдаж, зөөгдөөд тогтсон нарийн ширхэгтэй алтны хуримтлал. Үндсэн орд нь чулуулгийн дотор хадгалагдсан алт бөгөөд чулуунаас механик аргаар ялгаж авдаг. Үндсэн ордын ашиглалт илүү хүнд, техник технологи шаарддаг.
-Та критикал минералын тухай хуулийн төсөл боловсруулах ажилд оролцож байгаа юу?
-Тийм ээ. Хуулийн төсөлд саналуудаа өгсөн. Жишээ нь:
Улсын хэмжээнд геологийн судалгааг хэрхэн санхүүжүүлэх, лицензийн нөхцөл, татварын зохицуулалт, боловсруулалтын түвшний бүтээгдэхүүний ангилал, зэрэг чухал асуудлыг тусгах шаардлагатай. Критикал минералын салбарыг зөв суурьтай хөгжүүлэхэд энэ хууль маш чухал үүрэгтэй гэж харж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.



Нийтэлсэн огноо2025-06-04