Шинэ Ерөнхий сайд томилох МАН-ын Бага хурал маргааш болно www.eguur.mn
МАН Бага хурал өнгөрсөн тавдугаар сарын 21-ны /2025.05.21/ шөнө "Монгол Ардын Нам “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлэх шийдвэр гаргасан.
Үүнээс хоёр долоо хоногийн дараа буюу зургаадугаар сарын 2-нд /2025.06.02/ УИХ Ерөнхий сайдын оруулж ирсэн “итгэл үзүүлэх” тогтоолын төслийг хэлэлцэж, унагав. Тиймээс Ерөнхий сайд суудлаа өгч, танхим нь тарахаар болсон.
Улмаар эрх баригч МАН дараагийн Ерөнхий сайдыг яаралтай томилж, төрийн ажлыг явуулах шаардлагатай болоод буй.
МАН-ын дүрэмд Бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдыг томилно гээд заачихсан. Бага хурал нийт 479 гишүүнтэй бөгөөд 50-аас дээш хувийн ирцтэй хуралдаж Ерөнхий сайдыг томилно. Харин хуралдаан хэзээ болох тов гараагүй байсан.
Тэгвэл товгүй байсан МАН-ын Бага хурал маргааш товлогдсон байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болох юм.
Д.ЦЭГЦ
Нийтэлсэн огноо2025-06-04