1 DRAFT LAW ON AMENDMENTS TO THE GENERAL LAW ON TAXATION TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/05      2 THE FALL OF MONGOLIA’S COALITION GOVERNMENT WWW.THEDIPLOMAT.COM  PUBLISHED:2025/06/05      3 REVISED DRAFT LAW ON VALUE ADDED TAX TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/05      4 MONGOLIA SOLAR TENDER: 19.8 MW SOLAR PLANT FOR A STUNNING FUTURE WWW.PVKNOWHOW.COM  PUBLISHED:2025/06/05      5 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DOWN 29.3 PCT IN 1ST 5 MONTHS OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/05      6 FOOD AND AGRICULTURE ORGANIZATION OF THE UNITED NATIONS APPOINTS NEW REPRESENTATIVE IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/05      7 MONGOLIA:REGULATORY SANDBOX FRAMEWORK HAS BEEN AMENDED AND APPROVED WWW.ASIAINSURANCEREVIEW.COM  PUBLISHED:2025/06/05      8 RESOURCE-RICH MONGOLIA FACES POLITICAL UNCERTAINTY AFTER THE PRIME MINISTER RESIGNS WWW.APNEWS.COM PUBLISHED:2025/06/04      9 WHY MONGOLIA’S PRIME MINISTER RESIGNED WWW.TIME.COM PUBLISHED:2025/06/04      10 MONGOLIA PM RESIGNS AFTER SON'S LUXURY HOLIDAY STIRS PUBLIC FURY WWW.BBC.COM PUBLISHED:2025/06/04      ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧДИЙГ МАРГААШ ТОДРУУЛНА WWW.ZINDAA.MN  НИЙТЭЛСЭН:2025/06/05     МОНГОЛЫН ИРГЭД ОХУ РУУ ЗОРЧИХДОО ШИНЭ ЖУРАМ МӨРДӨНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     АЛБАДАН ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 71 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     МОНГОЛБАНК ЗАСГИЙН ГАЗРЫН “ХАМЖИГЧ”-ААР АЖИЛЛАСНЫ АЛДАГДАЛ 3.6 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛЬ: АЖИЛ ОЛГОГЧДЫН ТӨЛДӨГ НДШ-ЭЭС 2 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ХӨНГӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     ДОТООДЫН МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЖИЛИЙН 18.2 ХУВИАР ӨССӨН НЬ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     2026 ОНЫ АЗИ ТИВИЙН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛОХ МАН-ЫН БАГА ХУРАЛ МАРГААШ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     Н.УЧРАЛ: ТӨК-ИЙН ЗАХИРГААНЫ ОРОН ТОО, ТУЗ-ИЙН ТООГ БУУРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ 103 МЯНГАН ЭЗЭМШИГЧ БАЙНА, БАРАГДУУЛААГҮЙ ТОХИОЛДОЛД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04    

Н.Учрал: ТӨК-ийн захиргааны орон тоо, ТУЗ-ийн тоог бууруулна www.news.mn

Засгийн газрын өнөөдрийн/2025.06.04/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
Хамтарсан Засгийн газрын гэрээнд туссаны дагуу 14 мега төслөөс олон төсөл урагшилсан. Мега төслөөс гадна салбаруудад эрх зүйн репорм хийнэ гэж зорилго тавьсан.
Энэ дагуу 30 жил хүлээгдсэн Нийгмийн даатгалын тухай хуульд репормыг хийхээр хамтарсан Засгийн газрын ажил эхэлсэн бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ -ийг танилцуулж,  УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн татварын репорм хийх чиглэлээр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын хуулт зэрэг багц төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагч нараа хамгаалах чиглэлээр эрх зүйн орчноо сайжруулахаар өнгөрсөн 11 сарын хугацаанд ХҮН намын дарга Т.Доржхандаар ахлуулсан, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамнаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажилласан.  Мөн ажлын хэсэг хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  Энэ бүх ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажил.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажилласан. Уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэлд,   уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” төрийн өмчит компанид нэгтгэсэн. Дээрх нэгдэл, компаниуд нь төрийн өмчит компанийг менежментийн чиглэлээр буюу бүтээмжийг сайжруулах чиглэлээр ажиллана.
Төрийн мэдэлд байдаг төрийн өмчит компани 1400-1500 хүнтэй ажиллаж байхад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн компани 200 хүнтэй ажиллаж болоод байгаа. Хувийн компани нь 200 хүнтэй ажиллаж байгаа хэр нь бүтээмж нь төрийн өмчит компаниас өндөр.
Үүнийг өөрчлөхийн тулд төрийн өмчит компаниуд дээр захиргааны албан орон тоог бууруулах, компани болгон дээр Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагддагийг зогсоох ажлуудыг шат дараатай хийж байна.
Жишээ нь Зам тээврийн яаман дээр төмөр замын хоёр компани нэгдсэнээр орон тоо нь багасаад, бүтээмж нэмэгдэж байгаа. Уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол”-д  нэгдсэнээр засаглалыг сайжруулах чиглэлээр ажиллана. Харин салбарын яамдууд бодлогуудаа хэрэгжүүлээд явна.
Уул уурхайн компаниуд менежментийн хувьд буюу бүтээмж, засаглал, ил тод байдлын хувьд нэгдэл дээр харьвяалагддаг болохос биш Аж үйлдвэр эрдэс баялгийн яам бодлогыг авч явдаг. Энэ бол олон улсын сайн жишиг. Энэний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхий сайдын зүгээс энэ асуудлаар өнөөдөр үүрэг өгөөд УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь дэмжчихсэн байгаа Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн засаглал ил тод байдлыг сайжруулах хууль, хоёр доло хоногийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль буюу өмчийг эзэнтэй болгох үүнд нь газрын хэвлийн баялгийг хамааруулах чиглэлээр хийж байгаа шинэчлэл уялдаж, батлагдах ёстой гэдэг чиглэлийг өгсөн. Үүний дараа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын захиргааны орон тоог бууруулах, Төлөөлөн удирдах зөвлөлийг бууруулах, бүтээмжийг сайжруулах, шаардлагагүй компанийг татан буулгах, хувийн хэвшилд шилжүүлэх ажил хийгдэнэ. Хуульгүйгээр бүх ажил яваад байна гэж байхгүй. Төрийн ажил төлөвлөгөөний дагуу явж байна.



Нийтэлсэн огноо2025-06-04