УБТЗ-ын вагонууд маш олон жилийн насжилттай, хугацаа нь дуусаж, засварын хугацаа нь болжээ www.gogo.mn
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр түрээслэх" тендерийг нэгдүгээр сарын 3-д нээлттэй зарлажээ.
6,570,000,000 (Зургаан тэрбум таван зуун далан тэрбум) төгрөгийн төсөвт өртөг тендер нь
Ачааны галт тэрэгний зүтгүүр түрээслэх. 2800-3000 тн жинтэй галт тэргэнд ашиглах. 2 зүтгүүр. 365 хоног
Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр түрээслэх. 27 хүртэл вагонтой бүрэлдэхүүнийг татаж чадах. 1 зүтгүүр. 365 хоног
гэсэн хоёр багцтай байв.
ЗТ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Дэлгэрсайханаас УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний талаар тодруулахад "Одоо УБТЗ-ын зам дээр нийт 15 мянган түрээсийн вагон бий.Нийслэлд ямар түгжрэл зам дээр байна. УБТЗ-д яг ийм түгжрэл байна.
Өртөө, зөрлөг бүрд вагон бий. ЗТЯ-наас ажлын хэсэг гарч, шалгахад маш олон жилийн насжилттай, хугацаа нь дуусаж, засварын хугацаа нь болчихсон байв. Иймд би түрээсийн хугацаа дууссан бол гаргана, дахин тэдгээр вагоныг оруулж ирэхгүй гэсэн юм. Энэ тушаалд зарим ААН дургүйцсэн. УБТЗ төмрийн хог цуглуулдаг газар биш.
Үндэсний компаниуд шинэ вагон авчирвал шууд оруулна. Харин түрээсийн галт тэргийг зөвшөөрөхгүй гэсэн юм. Учир нь УБТЗ вагонгүйг далимдуулан түрээсэлж, энэ хэрээр төгрөг гадагшилдаг. Би үүнийг дэс дараатай зогсоосон, гэнэт зогсоогоогүй. Энэ шийдвэр хэнд ч эдийн засгийн хохирол учруулаагүй, угаасаа түрээсийн болон засварын хугацаа нь дууссан бол сунгахгүй л гэсэн" гэж хариуллаа.
Мөн хуучин вагон осол гаргаж болзошгүй тул ЗТЯ түрээслэхгүй байх шийдвэр гаргажээ.
Нийтэлсэн огноо2025-06-10