2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа www.montsame.mn
Үндэсний аудитын газар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцууллаа.
Төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тухайд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 29 их наяд 670.8 тэрбум төгрөгөөр баталгаажуулав. Харин нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 30 их наяд 591.1 тэрбум төгрөгөөр баталгаажуулсан байна. Энэ нь өмнөх оноос 35.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ нь цалин хөлс 3 их наяд 41.0, хөрөнгийн зардал 2 их наяд 782.6, бараа, үйлчилгээний бусад зардал 1 их наяд 430.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нийт 1319 төслийг 3 их наяд 828.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан. Үүнээс гүйцэтгэлээр 62.7 хувийн санхүүжилтийг олгож, хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн 579 төслийн хэрэгжилт 69.0 хувьтай буюу хангалтгүй гэж дүгнэжээ.
Нийтэлсэн огноо2025-06-24