1 UNITED NATIONS SECRETARY-GENERAL HAS APPOINTED SARANGOO RADNAARAGCHAA OF MONGOLIA AS THE UNITED NATIONS RESIDENT COORDINATOR IN KAZAKHSTAN WWW.UNSDG.UN.ORG  PUBLISHED:2025/06/24      2 UZBEKISTAN - MONGOLIA: A NEW STAGE OF MULTIFACETED COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      3 MNCCI PRESIDENT RESIGNS OVER LEADERSHIP CONCERNS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/06/24      4 MONGOLIA, RUSSIA DRIVE SURGE IN S. KOREA'S MEDICAL TOURISM WWW.CHOSUN.COM PUBLISHED:2025/06/24      5 HEALTH MINISTER MEETS ADB COUNTRY DIRECTOR TO DISCUSS PROJECTS AND PROGRAMS IN HEALTH SECTOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      6 THE FIRST NATIONAL SHEARING AND WOOLHANDLING CHAMPIONSHIPS HOSTED WITH OVER 100 PARTICIPANTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      7 MONGOLIAN TEAM “ALPHA GAMING” WINS THE PUBG MOBILE SUPER LEAGUE – CENTRAL & SOUTH ASIA SPRING 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      8 MONGOLIA’S PARLIAMENTARY SPEAKER HIGHLIGHTS STRENGTHENING STRATEGIC TIES WITH KOREA WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2025/06/23      9 “MONGOLZ” MAKES HISTORY: THE FIRST ASIAN TEAM TO WIN 2ND PLACE IN WORLD COUNTER-STRIKE CHAMPIONSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/23      10 HIS MAJESTY THE EMPEROR NARUHITO AND HER MAJESTY THE EMPRESS MASAKO OF JAPAN WILL PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/23      ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН БНСУ-ЫН ИРГЭНИЙГ ХУЯГЛАН ГАРГАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТООГ 14 МЯНГААР ЦОМХОТГОХ Ч ДЭД САЙД ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     УЛААНБУУДАЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСНӨӨР ТАРИАЛАЛТ 40 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     ХЭРГИЙН МӨРӨӨР: О.ТЭМҮҮЛЭН ААВ БОЛОН Б.БААТАРЫН ХАМТ ОРЛОГОО НОТОЛСОН Ч БӨГЖНИЙ ҮНЭ ТОГТООХООР 30 ХОНОГ СУНГАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     АЖИЛЛАЖ БАЙСАН КОМПАНИЙН ХӨРӨНГИЙГ ЗАВШИН, БУСДАД ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     2024 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНД ХИЙСЭН АУДИТЫН ДҮГНЭЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     ЦЭНХЭР УРТ АВТОБУСНУУДЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС БҮРЭН ГАРГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     УЗБЕКИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ХОВД-УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     THE MONGOLZ БАГИЙН ЗАЛУУС ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23    

Ажиллаж байсан компанийн хөрөнгийг завшин, бусдад шилжүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ www.eagle.mn

Прокурорын байгууллага 2025 оны зургаадугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54,672 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,248 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 785 хэрэг шинээр нээж, 340 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал,
Нийслэлийн прокурорын газраас Р.Н нь нэр бүхий компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хувьдаа давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилгоор хамтран ажиллах гэрээтэй компаниуд руу орон сууц худалдан авахаар мөнгө шилжүүлж завшин, 576.1 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Нийслэлийн дүүргийн газрын албанд зохион байгуулагчаар ажиллаж байсан Д.О нь бусдаас хахууль авч хашааны зориулалтаар 0,7 га газар эзэмших эрх олгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Иргэн Б.Ж нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор бусдаас мөнгө өгөхийг шаардан, шилжүүлэн авсан, мөнгө өгөхгүй бол хувийн мэдээллийг нь задруулна хэмээн сүрдүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Иргэн Б.Ж нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор бусдаас мөнгө өгөхийг шаардан, шилжүүлэн авсан, мөнгө өгөхгүй бол хувийн мэдээллийг нь задруулна хэмээн сүрдүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Иргэн Ш.Т нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий бүтээгдэхүүнийг АНУ-аас захиалан Олон улсын шуудан илгээмжийн газраас хүлээн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Иргэн Б.Э Монгол Улсад аяллаар ирсэн гадны жуулчныг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
БНХАУ-ын хөрөнгө оруулалтай “С” компани нь үйлдвэрийн байрандаа тусгай зөвшөөрөлгүй Ethanol absolate, Ammorifum perrthenate, Urea Potassium hydroxide, Chemical Reacent, Soda Lime зэрэг 19 нэр төрлийн химийн хорт болон аюултай бодис хадгалж, зориулалтын бусаар ашигласан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодис хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.



Нийтэлсэн огноо2025-06-24