П.Сайнзориг: Манай улсын гадаад паспорт хүчирхэг байдлынхаа эрэмбээр 69 дүгээр байрт жагсаж байна www.eagle.mn
УИХ-ын чуулганы хуралдаанаар Барбадос улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр П.Сайнзориг гишүүн "Монгол Улсаас гадаадад сууж байгаа Элчин сайд нарын ажлыг дүгнэдэг өөр шалгууртай болгомоор байгаа юм.
Нэгдүгээрт, тухайн улстайгаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг сэргээхэд хэрхэн ажилласан,
Хоёрдугаарт, Монгол Улсын гадаад паспортыг хүчирхэгжүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулсан бэ гэдэг асуудал. НҮБ-ын 200-гаад улсаас манай улсын гадаад паспорт хүчирхэг байдлынхаа эрэмбээр өнөөдөр Кени улстай хамт 69 дүгээр байрт жагсаж байгаа. Гадаад паспортоороо визгүй зорчих орны тоо бага байна гэсэн үг" гэв.
Нийтэлсэн огноо2025-07-04