Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно www.eagle.mn
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Хууль санаачлагчийн зүгээс усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үндэслэл, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой харилцааг нарийвчлан, тодорхой зохицуулах шаардлагад үндэслэн тус хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-07-04