1 TAX REFORM PROPOSAL BY DOMESTIC MANUFACTURERS TO BE REVIEWED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/15      2 MONGOLIA AND ADB DISCUSS EMERGENCY RESPONSE PROJECTS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/15      3 ASIAN BATTERY METALS SECURES STRATEGIC COPPER-GOLD PROJECT AND EXPANDS EXPLORATION FOOTPRINT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU PUBLISHED:2025/08/15      4 MONGOLIA, RUSSIA AND CHINA COULD SOON HOLD TALKS ON POWER OF SIBERIA 2 GAS PIPELINE PROJECT WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/08/15      5 MINISTER OF DIGITAL DEVELOPMENT OF MONGOLIA AND US AMBASSADOR DISCUSS COOPERATION IN CYBERSECURITY WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/15      6 AVERAGE NEW HOUSE PRICES IN MONGOLIA'S CAPITAL UP 13.4 PCT IN JULY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/14      7 MONGOLIA’S TRADE SURPLUS NARROWS IN JULY WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2025/08/14      8 MONGOLIAN CASHMERE EXPORT DATA 2025: MONGOLIA EXPORTS OF CASHMERE WOOL WWW.TRADEIMEX.IN  PUBLISHED:2025/08/14      9 MONGOLIA'S JULY COAL EXPORTS REBOUND 7% MOM WWW.MYSTEEL.COM PUBLISHED:2025/08/14      10 BORDER GUARDS ACTIVELY PARTICIPATING IN CONSERVATION WWW.MONGOLIA.PANDA.ORG PUBLISHED:2025/08/14      ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХААР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     АШИГЛАХАА БОЛЬСОН ЗҮТГҮҮРИЙГ ХОСОЛСОН ХӨДӨЛГҮҮРТ СИСТЕМЭЭР ШИНЭЧЛЭН ТОНОГЛОЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     ФРАНЦЫН ТАЛЫН ГАРГАСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭГ ОРОСУУД ӨӨРСДӨӨ ШИНЭЭР ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БАЙРНЫ ТООГ ЦӨӨЛЖ, ТАЛБАЙГ НЬ НЭМЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     УЗБЕКИСТАН РУУ ЭКПОРТЛОХ 100 МЯНГАН ХОНИНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ТЭЭВЭРЛЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ОЙРЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН АСУУДЛААР ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН 24 ЗУУХАНД ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.4 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14    

Узбекистан руу экпортлох 100 мянган хонины эхний ээлжийг тээвэрлэхэд бэлэн болжээ www.itoim.mn

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ)-ын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов тэргүүтэй төлөөлөгчдийг 2025.08.13-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд БНУзбУ-ын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үр дүнд хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон ажлууд богино хугацаанд бодитоор хэрэгжиж буйг тодотголоо. Тухайлбал, БНУзбУ, Монгол Улсаас 100 мянган толгой амьд хонь, ямаа худалдан авахаар тохиролцсон бөгөөд эхний ээлжийн 15 мянга толгой хонийг тээвэрлэхэд бэлэн болсон гэдгийг мэдэгдэв. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр энэ ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж,  өмнө нь хэлэлцсэний дагуу Монголын талаас экспортын хураамжийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн Монгол Улсаас Узбекистан руу экспортолсон малын мах тус улсын хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгаа. Цаашид Монголд боловсруулсан малын махыг шууд тус улсын сүлжээ дэлгүүрүүдэд борлуулах боломжтой гэдгийг уламжлав. Хоёр тал хамтран махны худалдааны сүлжээ бий болгоход хувийн хэвшлүүд голлох үүрэгтэй оролцох бөгөөд Монголын талын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг БНУзбУ-д ажиллахыг урьсан юм.  Ноос, ноолуурын салбарт ч энэ жишгээр хамтын ажиллагааны өргөн боломж байгааг тэрбээр дуулгалаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хоёр улсын төрийн өндөр дээд түвшинд тохиролцсон ажлууд бодит ажил хэрэг болоход БНУзбУ-ын талаас хүчин чармайлт гаргаж буйд талархал илэрхийллээ. Цаашид хамтран хэрэгжүүлэх мах, ноос, ноолуур боловсруулах зэрэг хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөр, хоёр орны худалдааг өргөжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, улам нягт хамтран ажиллана гэдгээ уламжиллаа.



Нийтэлсэн огноо2025-08-15