1 EBRD FORECASTS MONGOLIA'S ECONOMY TO GROW BY 5.8 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/28      2 D.AMARBAYASGALAN ELECTED CHAIRMAN OF THE MPP WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/28      3 THE ECONOMIST SPOTLIGHTS MONGOLIA’S WORLD HORSE DAY INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/28      4 FOREIGN VISITORS TO MONGOLIA REACH 678,850 IN FIRST 9 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/28      5 NEW AIR SERVICES AGREEMENT PAVES WAY FOR DIRECT FLIGHTS BETWEEN MONGOLIA AND AUSTRALIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/26      6 CIDCA AND UNDP PARTNER TO BRING SOLAR ENERGY TO ULAANBAATAR’S GER DISTRICTS WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/09/26      7 MARRIOTT INTERNATIONAL DEBUTS IN MONGOLIA WWW.BREAKINGTRAVELNEWS.COM  PUBLISHED:2025/09/26      8 MONGOLIA GOLD PRODUCER ERDENE RESOURCE DEVELOPMENT DELIVERS FIRST GOLD POUR WITH DISTRICT-SCALE EXPANSION PIPELINE WWW. PUBLISHED:2025/09/26      9 MONGOLIA'S SHIFTING TOURISM INDUSTRY – AND WHAT IT MEANS FOR THE COUNTRY'S NOMADS WWW.CNTRAVELLER.COM PUBLISHED:2025/09/26      10 MNT 131.1 BILLION ACCUMULATED IN SAVINGS FUND IN FIRST HALF OF YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/26      МАН: Д.АМАРБАЯСГАЛАН ДАХИН САНАЛ ХУРААЛТААР 85.7 ХУВИЙН САНАЛ АВЧ, МАН-ЫН ДАРГААР СОНГОГДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     МОНГОЛ УЛС ПАРА БАЙТ ХАРВААНЫ ДЭЛХИЙН АВАРГУУДТАЙ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     100 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     Г.ЗАНДАНШАТАР: ЗАСГИЙН ГАЗАР ГАРААНЫ 100 ХОНОГТОО ДИЖИТАЛ ИРЭЭДҮЙН СУУРИЙГ ТАВЬЖ ЧАДЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦ ИРЭХ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АТГ-ААС УИХ-ЫН ДАРГЫН МЭДЭГДЛИЙГ ҮГҮЙСГЭЖ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭЖ, “БАЯН ХӨНДИЙ” УУРХАЙ ОН ДУУСАХААС ӨМНӨ 7000 УНЦ АЛТ ОЛБОРЛОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АВСТРАЛИ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     ОХУ ШАТАХУУНЫ ЭКСПОРТЫН ХОРИГОО 2025 ОН ДУУСТАЛ СУНГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26    

АТГ-аас УИХ-ын даргын мэдэгдлийг үгүйсгэж мэдэгдэл гаргалаа www.news.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Авлигатай тэмцэх газар /АТГ/-тай холбогдох хэд хэдэн ноцтой асуудлыг мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор АТГ-аас мэдэгдэл гаргасан байна.
Тус мэдэгдэлд "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны есдүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ "…Өчигдөр орой 19.30 цагт АТГ 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар АТГ бүх зүйлээ устгасан, зогсоосон" гэх утгатай илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ.
Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэж заасан бөгөөд УИХ-ын даргын дээрх мэдэгдэл нь АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэмээн үзэж байна. АТГ-ын удирдлага нь албан хаагчиддаа улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
АТГ нь Авлигын эсрэг хуульд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх зарчмыг чанд баримтлан ажилладаг бөгөөд бие даасан төрийн тусгай байгууллагыг улс төрийн намын дотоод асуудалдаа хамаатуулж татан оролцуулах санаархал, Эрүүгийн хуульд заасан харьяаллын гэмт хэргийг шалгаж буй ажиллагааг улстөржүүлэх үйлдлээ зогсоохыг Та бүхнээс хүсье" гэжээ.



Нийтэлсэн огноо2025-09-26