1 EBRD FORECASTS MONGOLIA'S ECONOMY TO GROW BY 5.8 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/28      2 D.AMARBAYASGALAN ELECTED CHAIRMAN OF THE MPP WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/28      3 THE ECONOMIST SPOTLIGHTS MONGOLIA’S WORLD HORSE DAY INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/28      4 FOREIGN VISITORS TO MONGOLIA REACH 678,850 IN FIRST 9 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/28      5 NEW AIR SERVICES AGREEMENT PAVES WAY FOR DIRECT FLIGHTS BETWEEN MONGOLIA AND AUSTRALIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/26      6 CIDCA AND UNDP PARTNER TO BRING SOLAR ENERGY TO ULAANBAATAR’S GER DISTRICTS WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/09/26      7 MARRIOTT INTERNATIONAL DEBUTS IN MONGOLIA WWW.BREAKINGTRAVELNEWS.COM  PUBLISHED:2025/09/26      8 MONGOLIA GOLD PRODUCER ERDENE RESOURCE DEVELOPMENT DELIVERS FIRST GOLD POUR WITH DISTRICT-SCALE EXPANSION PIPELINE WWW. PUBLISHED:2025/09/26      9 MONGOLIA'S SHIFTING TOURISM INDUSTRY – AND WHAT IT MEANS FOR THE COUNTRY'S NOMADS WWW.CNTRAVELLER.COM PUBLISHED:2025/09/26      10 MNT 131.1 BILLION ACCUMULATED IN SAVINGS FUND IN FIRST HALF OF YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/26      МАН: Д.АМАРБАЯСГАЛАН ДАХИН САНАЛ ХУРААЛТААР 85.7 ХУВИЙН САНАЛ АВЧ, МАН-ЫН ДАРГААР СОНГОГДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     МОНГОЛ УЛС ПАРА БАЙТ ХАРВААНЫ ДЭЛХИЙН АВАРГУУДТАЙ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     100 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     Г.ЗАНДАНШАТАР: ЗАСГИЙН ГАЗАР ГАРААНЫ 100 ХОНОГТОО ДИЖИТАЛ ИРЭЭДҮЙН СУУРИЙГ ТАВЬЖ ЧАДЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦ ИРЭХ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АТГ-ААС УИХ-ЫН ДАРГЫН МЭДЭГДЛИЙГ ҮГҮЙСГЭЖ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭЖ, “БАЯН ХӨНДИЙ” УУРХАЙ ОН ДУУСАХААС ӨМНӨ 7000 УНЦ АЛТ ОЛБОРЛОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АВСТРАЛИ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     ОХУ ШАТАХУУНЫ ЭКСПОРТЫН ХОРИГОО 2025 ОН ДУУСТАЛ СУНГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26    

Дамбадаржаа дулааны станц ирэх жил ашиглалтад орно www.news.mn

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр 63 МВт суурилагдсан чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд уг төслийг хэрэгжүүлж буй. 63 МВт хүчин чадалтай тус станц нь эргэлтэт буцламтгай үе давхаргат (CFBC) технологи бүхий 3х21МВт хүчин чадалтай зуухтай. Зуухны ашигт үйлийн коэффициент 86 хувь бөгөөд хорт бодис, нарийн үнс, тоос зэргийг уутат шүүлтүүр болон шохойн чулуу ашиглан 95–98 хувь хүртэл бууруулах, байгаль орчинд ээлтэй шийдэлтэй юм.
Тус станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац” ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн нийт хэрэгжилт 40 орчим хувьтай үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ. Үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейерийн барилга, захиргаа аж ахуйн барилга, хими ус бэлтгэлийн барилга, механик цехийн барилга зэрэг 10 гаруй үндсэн болон туслах барилгын газар шороо, төмөрбетон суурийн ажил бүрэн хийгджээ. Мөн 86 метрийн өндөр цутгамал төмөрбетон утааны яндангийн цутгалт болон өндөр температурт тэсвэртэй дотор өрлөгийн ажил дууссан байна.
Түүнчлэн дулааны станцын барилга угсралтад ашиглах гол тоног төхөөрөмжүүдийн гадаад захиалга хийгдэж, үндсэн зуухны тоноглолын 30 гаруй хувийг талбайд нийлүүлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар зуухны рамын угсралт болон бусад барилга байгууламжийн +0.00 түвшнээс дээших металл бүтээцийн угсралтын ажил эхэлсэн. Гүйцэтгэгч байгууллага 2025–2026 оны өвөл металл хийцийг угсарч, барилгуудыг бүрэн битүүлэх ажлыг төлөвлөн гүйцэтгэхээр ажиллаж байна. Төслийн гэрээний дагуу Дамбадаржаа дулааны станцын барилгын ажлыг 2026 оны наймдугаар сард дуусгаж, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлнэ.



Нийтэлсэн огноо2025-09-26