1 EBRD FORECASTS MONGOLIA'S ECONOMY TO GROW BY 5.8 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/28      2 D.AMARBAYASGALAN ELECTED CHAIRMAN OF THE MPP WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/28      3 THE ECONOMIST SPOTLIGHTS MONGOLIA’S WORLD HORSE DAY INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/28      4 FOREIGN VISITORS TO MONGOLIA REACH 678,850 IN FIRST 9 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/28      5 NEW AIR SERVICES AGREEMENT PAVES WAY FOR DIRECT FLIGHTS BETWEEN MONGOLIA AND AUSTRALIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/26      6 CIDCA AND UNDP PARTNER TO BRING SOLAR ENERGY TO ULAANBAATAR’S GER DISTRICTS WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/09/26      7 MARRIOTT INTERNATIONAL DEBUTS IN MONGOLIA WWW.BREAKINGTRAVELNEWS.COM  PUBLISHED:2025/09/26      8 MONGOLIA GOLD PRODUCER ERDENE RESOURCE DEVELOPMENT DELIVERS FIRST GOLD POUR WITH DISTRICT-SCALE EXPANSION PIPELINE WWW. PUBLISHED:2025/09/26      9 MONGOLIA'S SHIFTING TOURISM INDUSTRY – AND WHAT IT MEANS FOR THE COUNTRY'S NOMADS WWW.CNTRAVELLER.COM PUBLISHED:2025/09/26      10 MNT 131.1 BILLION ACCUMULATED IN SAVINGS FUND IN FIRST HALF OF YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/26      МАН: Д.АМАРБАЯСГАЛАН ДАХИН САНАЛ ХУРААЛТААР 85.7 ХУВИЙН САНАЛ АВЧ, МАН-ЫН ДАРГААР СОНГОГДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     МОНГОЛ УЛС ПАРА БАЙТ ХАРВААНЫ ДЭЛХИЙН АВАРГУУДТАЙ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     100 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     Г.ЗАНДАНШАТАР: ЗАСГИЙН ГАЗАР ГАРААНЫ 100 ХОНОГТОО ДИЖИТАЛ ИРЭЭДҮЙН СУУРИЙГ ТАВЬЖ ЧАДЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦ ИРЭХ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АТГ-ААС УИХ-ЫН ДАРГЫН МЭДЭГДЛИЙГ ҮГҮЙСГЭЖ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭЖ, “БАЯН ХӨНДИЙ” УУРХАЙ ОН ДУУСАХААС ӨМНӨ 7000 УНЦ АЛТ ОЛБОРЛОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АВСТРАЛИ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     ОХУ ШАТАХУУНЫ ЭКСПОРТЫН ХОРИГОО 2025 ОН ДУУСТАЛ СУНГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26    

Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив www.itoim.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.26) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.  
Улс төрийн намын тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулинд улс төрийн нам банкны зөвхөн нэг данстай байхаар зохицуулснаас үүдэн намын шат шатны байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээтэй холбоотойгоор зогсонги байдалд орох, хугацаа алдах зэргээр хүндрэл үүссэн. Энэ нь улс төрийн намын орлогын эх үүсвэр, зарцуулалт ил тод, нээлттэй байх хуульд заасан шаардлага хангагдах боломжгүйд хүргэж, иргэдийн улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох эрхийг бодитой эдлүүлэх эрх зүйн баталгаа хангагдахгүй байна гэж үзжээ. Мөн Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намуудад санхүүжилт олгох, санхүүжилтийн хэмжээнээс хамаарч намын бусад орлогын хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа нь намын үйл ажиллагаа тогтвортой явуулах, санхүүгийн хувьд дотооддоо бэхжих боломжийг хааж буй хэлбэр гэж хууль санаачлагч тодотгов. 
Түүнчлэн улс төрийн намын дэргэдэх байгууллагуудын санхүүгийн тайланг нэгтгэх, харъяа байгууллагуудын санхүүгийн мэдээллийг тусгахаар хуульчилсан нь нам санхүүгийн тайлагналын хувьд олон дамжлага дамжихын зэрэгцээ хуульд заасан санхүүжилтийн дээд хэмжээ зөрчигдөхөд хүргэж байна хэмээн танилцууллаа. 
Иймд Улс төрийн намын тухай хуулийн 26.7, 27.8, 35.4 дэх намын үйл ажиллагааг санхүүгийн хувьд хязгаарлаж буй заалтуудад өөрчлөлт оруулж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, эс оролцох эрхийг хангах зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.ACA



Нийтэлсэн огноо2025-09-28