1 EBRD FORECASTS MONGOLIA'S ECONOMY TO GROW BY 5.8 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/28      2 D.AMARBAYASGALAN ELECTED CHAIRMAN OF THE MPP WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/28      3 THE ECONOMIST SPOTLIGHTS MONGOLIA’S WORLD HORSE DAY INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/28      4 FOREIGN VISITORS TO MONGOLIA REACH 678,850 IN FIRST 9 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/28      5 NEW AIR SERVICES AGREEMENT PAVES WAY FOR DIRECT FLIGHTS BETWEEN MONGOLIA AND AUSTRALIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/26      6 CIDCA AND UNDP PARTNER TO BRING SOLAR ENERGY TO ULAANBAATAR’S GER DISTRICTS WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/09/26      7 MARRIOTT INTERNATIONAL DEBUTS IN MONGOLIA WWW.BREAKINGTRAVELNEWS.COM  PUBLISHED:2025/09/26      8 MONGOLIA GOLD PRODUCER ERDENE RESOURCE DEVELOPMENT DELIVERS FIRST GOLD POUR WITH DISTRICT-SCALE EXPANSION PIPELINE WWW. PUBLISHED:2025/09/26      9 MONGOLIA'S SHIFTING TOURISM INDUSTRY – AND WHAT IT MEANS FOR THE COUNTRY'S NOMADS WWW.CNTRAVELLER.COM PUBLISHED:2025/09/26      10 MNT 131.1 BILLION ACCUMULATED IN SAVINGS FUND IN FIRST HALF OF YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/26      МАН: Д.АМАРБАЯСГАЛАН ДАХИН САНАЛ ХУРААЛТААР 85.7 ХУВИЙН САНАЛ АВЧ, МАН-ЫН ДАРГААР СОНГОГДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     МОНГОЛ УЛС ПАРА БАЙТ ХАРВААНЫ ДЭЛХИЙН АВАРГУУДТАЙ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     100 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     Г.ЗАНДАНШАТАР: ЗАСГИЙН ГАЗАР ГАРААНЫ 100 ХОНОГТОО ДИЖИТАЛ ИРЭЭДҮЙН СУУРИЙГ ТАВЬЖ ЧАДЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦ ИРЭХ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АТГ-ААС УИХ-ЫН ДАРГЫН МЭДЭГДЛИЙГ ҮГҮЙСГЭЖ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭЖ, “БАЯН ХӨНДИЙ” УУРХАЙ ОН ДУУСАХААС ӨМНӨ 7000 УНЦ АЛТ ОЛБОРЛОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АВСТРАЛИ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     ОХУ ШАТАХУУНЫ ЭКСПОРТЫН ХОРИГОО 2025 ОН ДУУСТАЛ СУНГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26    

Г.Занданшатар: Засгийн газар гарааны 100 хоногтоо дижитал ирээдүйн суурийг тавьж чадлаа www.montsame.mn

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулж буй "ICT FORUM" Төрийн ордон эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ. 
Тэрбээр Засгийн газрын 100 хоног өнөөдөр тохиож буйг онцлоод, гарааны 100 хоногтоо мэдээллийн технологийн салбарт түүхэн шинэлэг алхмуудыг хийж, шинэ эрин үеийн эхлэлийг тавилаа гэв. Засгийн газар “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “Виртуал бүс” байгуулж, “Digital First” бодлогын долоон зарчим, 74 зөвлөмж болон “Их өгөгдөл ба хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг баталж хэрэгжүүлж эхэлснээр Монголын дижитал ирээдүйн бат бөх суурийг тавилаа. Эдгээр алхам төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, иргэн, бизнесийн өмнө тулгамддаг асуудлыг түргэн шуурхай, ухаалаг технологийн шийдлээр шийдэх гарц нээж байгааг тэмдэглэв. 
“И-Монголиа 5.0”-ийг нэвтрүүллээ. Мөн ойрын хугацаанд И-баримтыг бүрэн цахимжуулна. Засгийн газрын тэргүүлэх бодлого бол “Digital First” буюу “Цахимаар түрүүнд” гэсэн зарчим юм. Засгийн газар “5D стратеги”-ийн хүрээнд Монголын ирээдүйг тодорхойлох том зорилтуудыг дэвшүүлсэн. Тухайлбал, эдийн засаг болон экспортоо 10 жилийн дотор хоёр дахин өсгөх, сэргээгдэх эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулах, төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засгийг шинэ шатанд гаргах зорилт гэдгийг танилцууллаа. 
Монгол Улс цахим шилжилтээ эрчимжүүлсний дүнд НҮБ-ын үнэлгээгээр дэлхийн 193 улсаас 46 дугаар байрт орж, цахим засаглалын хөгжлийн түвшнээ шинэ шатанд гаргалаа. Энэ бол шуудангаас эхлээд мэдээллийн технологийн салбарын үе үеийн удирдлага, инженер, техникийн ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн юм. Тус салбарт өдөр бүр хөдөлмөрлөж буй 21.2 мянган ажилтан, тэдний ард зогсдог гэр бүлийн 74 мянган гишүүний үнэтэй хувь нэмэрт Ерөнхий сайд талархал илэрхийлээд, “ХУР”, “ДАН”, “И-Монголиа” зэрэг дэвшилтэт системийн ачаар өнөөдөр хоёр сая иргэн төрийн 1263 үйлчилгээг цахимаар авч, сүүлийн таван жилд нийтдээ 1.7 их наяд төгрөг хэмнэсэн нь Монголын цахим шилжилтийн бодит үр дүн юм гэлээ.
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүс”-ийг нээж, татварын таатай орчин бүрдүүлж, есөн төрлийн дэмжлэг үзүүлэхээс гадна GPU кластер, үндэсний их өгөгдлийн санг ашиглалтад оруулж, их өгөгдөл ба хиймэл оюуны чиглэлээр олон улсын түвшний сургалтын хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Монголын ирээдүйг тодорхойлох гол түлхүүр бол мэдээллийн технологийн салбар. Тиймээс төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгчид хүчээ нэгтгэн, шинэ боломжоо бүрэн ашиглаж, “Цахим үндэстэн” болох их үйлсийг хамтдаа эхлүүлье гэж Ерөнхий сайд уриаллаа.



Нийтэлсэн огноо2025-09-26