1 EBRD FORECASTS MONGOLIA'S ECONOMY TO GROW BY 5.8 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/28      2 D.AMARBAYASGALAN ELECTED CHAIRMAN OF THE MPP WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/28      3 THE ECONOMIST SPOTLIGHTS MONGOLIA’S WORLD HORSE DAY INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/28      4 FOREIGN VISITORS TO MONGOLIA REACH 678,850 IN FIRST 9 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/28      5 NEW AIR SERVICES AGREEMENT PAVES WAY FOR DIRECT FLIGHTS BETWEEN MONGOLIA AND AUSTRALIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/26      6 CIDCA AND UNDP PARTNER TO BRING SOLAR ENERGY TO ULAANBAATAR’S GER DISTRICTS WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/09/26      7 MARRIOTT INTERNATIONAL DEBUTS IN MONGOLIA WWW.BREAKINGTRAVELNEWS.COM  PUBLISHED:2025/09/26      8 MONGOLIA GOLD PRODUCER ERDENE RESOURCE DEVELOPMENT DELIVERS FIRST GOLD POUR WITH DISTRICT-SCALE EXPANSION PIPELINE WWW. PUBLISHED:2025/09/26      9 MONGOLIA'S SHIFTING TOURISM INDUSTRY – AND WHAT IT MEANS FOR THE COUNTRY'S NOMADS WWW.CNTRAVELLER.COM PUBLISHED:2025/09/26      10 MNT 131.1 BILLION ACCUMULATED IN SAVINGS FUND IN FIRST HALF OF YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/26      МАЛЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЖИЛ ГАЦАХАД ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/29     МАН: Д.АМАРБАЯСГАЛАН ДАХИН САНАЛ ХУРААЛТААР 85.7 ХУВИЙН САНАЛ АВЧ, МАН-ЫН ДАРГААР СОНГОГДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     МОНГОЛ УЛС ПАРА БАЙТ ХАРВААНЫ ДЭЛХИЙН АВАРГУУДТАЙ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     100 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/28     Г.ЗАНДАНШАТАР: ЗАСГИЙН ГАЗАР ГАРААНЫ 100 ХОНОГТОО ДИЖИТАЛ ИРЭЭДҮЙН СУУРИЙГ ТАВЬЖ ЧАДЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦ ИРЭХ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АТГ-ААС УИХ-ЫН ДАРГЫН МЭДЭГДЛИЙГ ҮГҮЙСГЭЖ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭЖ, “БАЯН ХӨНДИЙ” УУРХАЙ ОН ДУУСАХААС ӨМНӨ 7000 УНЦ АЛТ ОЛБОРЛОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26     АВСТРАЛИ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/26    

Малын дархлаажуулалтын ажил гацахад хүрэв www.itoim.mn

Ирэх аравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд намрын шүлхийн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) төлөвлөжээ. Шүлхий нь мал сүрэгт хурдан тархаж, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг халдварт өвчин тул улирал бүрийн дархлаажуулалтыг тасралтгүй хийх шаардлагатай юм.
Гэвч малын эмч нар хаврын шүлхийн дархлаажуулалтын үеэр үзүүлсэн үйлчилгээний хөлсний үлдэгдэл болох 50 хувийн санхүүжилт өнөөдрийг хүртэл олгогдоогүй учир намрын дархлаажуулалтын ажилд оролцох боломжгүйгээ мэдэгдээд байна. Тэдний хэлж байгаагаар өнгөрсөн долдугаар сард Төрийн сангаас “санхүүжилтийн эрх нээгдсэн” тухай мэдэгдэл гарсан боловч бодит олголт хийгдээгүй хэвээр байгаа аж.
МЭЕГ-ын мэдээлснээр Монгол Улсад жил бүр хавар, намрын улиралд мал сүргийг шүлхий, цэцэг, боом зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийдэг. Дархлаажуулалтын ажил гацах нь малын өвчлөл нэмэгдэх, улмаар малын гаралтай бүтээгдэхүүний экспортод ноцтой хүндрэл үүсэх эрсдэлтэй. Учир нь малын эрүүл мэндийн баталгаажуулалт нь олон улсын худалдааны гол нөхцөлүүдийн нэг юм.
Иймээс малын эмч нарын цалин, үйлчилгээний хөлсийг хугацаанд нь олгох нь зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх асуудал бус, улс орны хүнсний аюулгүй байдал, экспортын найдвартай байдлыг хангах чухал нөхцөл болохыг салбарынхан онцоллоо.
Нэмж дурдахад, 2025 оны улсын төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн мэдүүлсэн тогтоолд төрийн албанд хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээ тусгагджээ. Энэ хүрээнд төсвийн төлөвлөлт, хуваарилалтын үр дүнтэй байдлыг баталгаажуулж, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэлүүдийг баримтлахыг үүрэг болгосон байна. Тэдгээрийн нэг арга хэмжээ нь малын вакцин болон мал эмнэлгийн үйлчилгээний зардлын 50 хувийг малчдаар төлүүлэх зохицуулалтыг тусгасан явдал юм. Энэ нь улсын төсвийн дарамтыг бууруулах, нөгөө талаар малчдын оролцоог нэмэгдүүлж, мал сүргээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтын хариуцлагын хүрээнд зохион байгуулах зорилготой юм.
By
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-09-29