1 MONGOLIA JOINS THE PEACE COUNCIL INITIATED BY PRESIDENT DONALD TRUMP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/23      2 DAVOS 2026: TRUMP SIGNED HIS GAZA ‘BOARD OF PEACE’ INTO BEING. HERE’S WHO’S ON IT — AND WHO ISN’T WWW.CNBC.COM PUBLISHED:2026/01/23      3 PM ZANDANSHATAR MEETS FORMER UK PM TONY BLAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/23      4 TUUL WATER COMPLEX PROJECT TO ENABLE STORAGE OF 50 MLN CUBIC METERS OF WATER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      5 SECURITIES WORTH 8.8 TRILLION MNT TRADED OVER 35 YEARS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/22      6 DOES A CITY OF 1.6 MILLION REALLY NEED ANOTHER SPORTS COMPLEX? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/22      7 DAMAGE TO TPP-4’S EIGHTH BOILER REPAIRED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/22      8 BUSINESS & HERITAGE PROGRAM IN PAKISTAN MARCH 30- APRIL 05. 2026 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2026/01/22      9 GENERAL GOVERNMENT REVENUE AND GRANTS INCREASE BY MNT 1.2 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      10 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT INCREASES 4.8 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/22      НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИРГЭДИЙН ДАНСАНД ОРНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/23     МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН "ЭНХИЙН ЗӨВЛӨЛ"-Д АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛОВ WWW.ITOIM.MN  НИЙТЭЛСЭН:2026/01/23     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН НЭГДЭЭД БУЙ ТРАМПЫН “ЭНХИЙН ЗӨВЛӨЛ” ГЭЖ ЮУ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/23     ЦЭРГИЙН ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХЫН ӨМНӨ ХОЁР ТАГНУУЛЫН АЖИЛТНЫГ МОНГОЛ РУУ ИЛГЭЭСЭН НЬ ЮН СОК ЁЛТОЙ ХОЛБООТОЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/23     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     МОНГОЛД ЗОХИОГДОХ СОР 17 ХУРАЛД 10 МЯНГАН ГАДААДЫН ЗОЧИН ИРНЭ ГЭЖ ТООЦООЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     2025 ОНЫ 12-Р САРД МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 47.1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 8.7 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     БИЗНЕС & ӨВ СОЁЛЫН ХӨТӨЛБӨР 2026 ОНЫ 03 САРЫН 30- НААС 4 САРЫН 05 ПАКИСТАН УЛС WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/01/22     ОЮУ ТОЛГОЙН ОЛБОРЛОЛТ ТЭЛЖ, "РИО ТИНТО"-ГИЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦ 256 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22    

Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан "ЭНХИЙН ЗӨВЛӨЛ"-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс болов www.itoim.mn

Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов.
Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энхийн зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаа юм.
Дүрэмд заасан 1 тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд 3 жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой.
Энхийн зөвлөлийн дүрэмд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нарын нийт 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нар гарын үсэг зурж, уг зөвлөлд нэгдэн ороод байна



Нийтэлсэн огноо2026-01-23