1 MONGOLIA MOVES TO NEXT STAGE OF COPPER SMELTER SELECTION PROCESS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      2 INVESTMENT OPPORTUNITY IN MONGOLIAN MINING INTRODUCED IN LONDON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      3 MONGOLIA SEEKS LONDON STOCK EXCHANGE LISTINGS FOR MINING COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      4 TMK ENERGY SETS NEW GAS OUTPUT RECORD AT MONGOLIAN CSG PILOT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/02/26      5 WILL MONGOLIA BAN SOCIAL NETWORKS FOR CHILDREN, AS AUSTRALIA AND FRANCE HAVE DONE? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/26      6 FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 2.6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/25      7 MONGOLIA REVOKES PERMITS OF SIX FOREIGN NGOS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/25      8 MINING DRIVES MONGOLIA’S ECONOMY AS REFORM MOMENTUM BUILDS WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2026/02/25      9 P.NARANBAYAR ANNOUNCES PLAN TO DRAFT LAW TO RESTRICT CHILDREN’S USE OF SOCIAL NETWORKS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/25      10 “EAGLE FESTIVAL-2026” TO BE HELD ON MARCH 7-8 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/24      БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ 300 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АМЖИЛТТАЙ БОСГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ГАДААДЫН 95 ИРГЭНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛАЛГҮЙ БУЦААЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ИРЭХ ТАВДУГААР САРД ТОДРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     УЛААНБААТАР-ЛҮНГИЙН ЗАМЫГ ЗУРГААН ЭГНЭЭ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ЖАЙКА БОЛОН МТҮП МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР Ж.САНДАГСҮРЭНГ ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ САРЫН ХУГАЦААНД 2.7 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     НИЙСЛЭЛ ЗАРДЛАА ТЭЛЖ, ТРАМВАЙН ТӨСӨЛД 350 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25     САНГИЙТ КАУР ДЕО: МАЛАЙЗЫН ТӨР БУРУУТАЙ ГЭДГИЙГ ШИЙДҮҮЛЭХ ЭЦСИЙН БОЛОМЖ УЧРААС МОНГОЛЫН ТӨР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25     НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: COP17 ХУРАЛД 70 ТЭРБУМ ЗАРЦУУЛЖ, 200 ТЭРБУМЫН БОНД БОСГОЖ V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Жайка болон МТҮП мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ www.eguur.mn

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) “Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн хүрээнд уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Ж.Золзаяа тэргүүтэй МТҮП-ын удирдлагууд болон JICA-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, төслийн зөвлөх үйлчилгээний компани “Дэлойт Томацү” ХХК-н Төслийн ахлагч Яамамото Шосэй, Төслийн дэд ахлагч Ёошида Жин, Төслийн зөвлөх Хагихара Нацүки нар оролцлоо.

Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, бодлого, эрх зүйн тогтолцоог сайжруулах, салбарын тогтвортой өсөлтийг хангахад чиглэнэ. Тус төсөл нь 2025 оны 06 дугаар сард талууд (ЦХХИЯ, ЖАЙКА, МТҮП) санамж бичиг, 09 дүгээр сард төслийн боловсруулсан бичиг баримтанд тус тус гарын үсэг зурснаар албан ёсоор 2026 оноос хэрэгжиж эхэлж байгаа билээ.

JICA-ийн судалгаагаар Монголын мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд экосистемийг цогцоор нь дэмжих шаардлагатай гэж дүгнэжээ. Энэхүү төсөл нь дараах таван зорилтын хүрээнд гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Үүнд:

Мэдээллийн технологийн салбарыг дэмжих хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах
Монголын IT компаниудын гадаад зах зээлд нэвтрэх чадавхыг нэмэгдүүлэх.
Төр хувийн хэвшлийн харилцаа, уялдаа холбоог бэхжүүлэх
Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж гарааны бизнесийг дэмжих
Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл (Big Data), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан бизнесийг дэмжин хөгжүүлэх.
Энэхүү төсөл нь Монголын улсын Мэдээллийн технологийн салбарыг дараагийн шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх стратегийн ач холбогдолтой бөгөөд МТҮП-ыг олон улсын жишиг парк болох зорилготой уялдуулан боловсруулагдсан байна. 



Нийтэлсэн огноо2026-02-26