Татварын дараах дүнгээр ₮63,242 ноогдол ашгийг энэ сарын 30-ны дотор шилжүүлнэ www.eguur.mn
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан юм. Тус компани өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэжээ. Улмаар Монгол Улсын 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдох юм байна.
Ингэснээр 1072 хувьцаатай нэг иргэнд татварын дараах дүнгээр ₮63,242 ногдол ашиг олгох бөгөөд энэ сарын 30-ны дотор иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.
Б.АЗЖАРГАЛ
Нийтэлсэн огноо2026-04-27





