НПГ: Т.Даваадалай нарыг хөрөнгө завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна www.eagle.mn
Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайн гэрт нэгжлэг хийн баривчилсан тухай мэдээлсэн. Түүнтэй хамт "Авангард уран дизайн энд инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн, "Абонк" ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нарыг мөн саатуулж орон байр болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байна.
Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 2.1, 18.6-р зүйлийн 1 дэх хэсэг буюу албан тушаалын байдлаа ашиглан завших, мөнгө угаах гэмт хэрэгт хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэдгийг Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-04-27





