1 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      2 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      3 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      4 UN HIGH COMMISSIONER FOR HUMAN RIGHTS VOLKER TÜRK VISITING MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/12      5 ‘CLIMATE REFUGEES’ FLEEING RED DUST WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/12      6 NATIONAL RESILIENCE STRATEGY TO BE DEVELOPED, APPROVED FOLLOWING PRESIDENTIAL DIRECTIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      7 BOOK EXCHANGE PROGRAM LAUNCHED WITH U.S. LIBRARY OF CONGRESS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      8 CHINA-MONGOLIA MEGA RAILWAY PROJECT ENTERS CRITICAL PHASE WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/05/12      9 MONGOLIA’S FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 10.5 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 ASIATIC WILD ASS RETURNS TO EASTERN MONGOLIA AFTER 65-YEAR ISOLATION FROM LANDSCAPE FENCING WWW.GOODNEWSNETWORK.ORG PUBLISHED:2026/05/12      СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     АТГ: ШААРДЛАГА ХАНГААГҮЙ КОМПАНИД 6.5 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     Б.БАТЦЭЦЭГ: БРАЗИЛ, ИСПАНИ, КЕНИ УЛСАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАА НЭЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     “ХАО ГАН” КОМПАНИ МОНГОЛ РУУ 6.5 САЯ ТОНН ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТАРСАН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ХӨГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "РИО ТИНТО"-Д МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ СОНИРХОЛ АЛГА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     МАНАЙ ТӨРИЙН БАЙГАА ЦАРАЙГ ЗАСГИЙН ХЯНАГЧ, ЯАМНЫ БЭЛТГЭСЭН ЭМГЭНЭЛ ХАРУУЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "2033 ОН ГЭХЭД 23 КМ УРТ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАНГ ШИНЭЭР БАРИНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "МОНГОЛ УЛС НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖ ХУМИГДАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Монгол Улс нэн хөнгөлөлттэй зээл авах боломж хумигдаж байна" www.news.mn

Сангийн сайд З.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

–Засгийн газраас дахин Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина гэж мэдэгдлээ. Улстөржүүлж Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг гацааж байна гэдгийг зарим гишүүд хэлж байна. Өмнө нь УИХ-ын гишүүдийн өргөн бариад “унасан” хуулийн төслөөс юугаараа ялгаатай юм бэ?

-УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл нь Гадаад зээллэгийн ашиглалтыг сайжруулах буюу Засгийн газрын гадаад зээл болон бондын эх үүсвэрээр барьж буй бүтээн байгуулалтыг хамтад нь оруулж ирсэн. Харин Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн УЦС болон Газрын тос боловсруулах үйлдвэр буюу гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах төсөл нэртэйгээр оруулж ирнэ. Төсвийн тухай хуулиараа зөвхөн гадаад зээл дээр ашиглах боломжтой хязгаар маань 1.2 их наяд төгрөг. Тэгэхээр Эрдэнэбүрэнгийн УЦС болон Газрын тос боловсруулах үйлдвэр дээр гэхэд энэ жил 1.8 их наяд төгрөг хэрэгтэй. Тодруулбал, Газрын тос боловсруулах үйлдвэр дээр энэ жил 1.4 их наяд төгрөг, Эрдэнэбүрэнгийн УЦС дээр 272 тэрбум төгрөг шаардлагатай. Тиймээс энэ хоёр төслөө хугацаанд нь ашиглалтад оруулахаар хуулийн төслийг баталж чадвал нөгөө талдаа 1.2 их наядын хязгаар маань төсөвт үлдэнэ. Энэ төсвөөрөө Монгол Улсын авсан нийт 72 гадаад зээлийн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх юм. Нийслэлээс хэрэгжүүлж буй Сэлбэ дэд төв бол бондын санхүүжилттэй. Энэ хоёрыг ялгах хэрэгтэй.

Бас нэг зүйлийг хэлэхэд, улсын төсвөөс гадна төсөв батлахгүй. Гадаад зээлээр зөвхөн төсөл хөтөлбөрийг л санхүүжүүлдэг. УИХ-аар ямар төсөлд зарцуулах вэ гэдгийг нь баталж байгаа. Тэгэхээр Засгийн газар ямар нэгэн эрх  авч, дахин нэмж зээл авах эрхгүй. Өрийн таазын хязгаар нь ДНБ-ий 60 хувь гэж байгаа бөгөөд одоогоор 40 хувьтай байна. Цаана нь 20 хувийн гадаад зээлийн орон зай байна. Өрийн удирдлагын хуулиараа бид ямар нэгэн хууль зөрчөөгүй. Зарлагыг нь бүртгээд  явна. Ингэхээр хоёр төсөв үүсэхгүй. Гадаад зээлийг хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Зарим улстөрчид сонгуулийн мөнгө босгох гэж байна гэсэн байна лээ. Тийм асуудал огт байхгүй.

-МАН-ын бүлгээс өчигдөр Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС төслүүдийн зээл ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд Хөгжлийн банкаар хэрэгжих боломжтой эсэхийг Засгийн газар судлахаар болсон гэсэн. Энэ ямар учиртай юм бэ. Тайлбар мэдээлэл өгөөч?

-Би зөвхөн МАН-ын бүлгийн хуралдаан дээр Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилт буюу гадаад зээлийн ашиглалтын талаар болон Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан төслийн талаар танилцууллаа. АН-ын бүлэг дээр энэ талаар танилцуулах байсан боловч бүлгийн хурал хойшлогдсон учраас танилцуулгаа хойшлуулсан.

Та буруу мэдээлэлтэй байна. Бид цаашдаа Эрдэнэбүрэнгийн УЦС болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Хөгжлийн банкаар явуулна гэсэн ойлголт байхгүй.

Бид эхний ээлжинд энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Газрын тосны үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг нэн яаралтай өргөн барихаар бэлтгэл ажлыг хангасан. Үүний дараагаар УИХ-д өргөн барина. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын авсан гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах хуулийн төсөл юм. Харин Сэлбэ дэд төвийн санхүүжилтыг нийслэлээс бонд босгож гаргасан. Харин Засгийн газраас нэн яаралтай өргөн барих хуулийн төслийн агуулга бол гадаад зээлээ зориулалтын дагуу ашиглаж, Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хугацаанд нь ашиглалтад оруулах тэр боломжийг олгохын тулд санаачилж байгаа юм. Ер нь цаашдаа бид яах вэ гэхээр, өнөөдөр Монгол Улсыг ОУВС болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэт донор банкуудаас Монгол Улс хөгжиж буй орон руу орсон учраас арилжааны зээл авах шаардлагатай гэдэг нөхцөлийг тавьж байна. Бид өмнө нь нэн хөнгөлөлттэй зээлийг авдаг байсан бол одоо энэ боломж нь хумигдаж байна гэсэн үг.

Энийгээ нэг талдаа гаргаж, цаашдаа Хөгжлийн банкны хуулиа олон улсын Экзим банкны шаардлагад нийцүүлж, Засгийн газар баталгаа гарган улсын төсөв дээрээ ачаалал үүсгэхгүйгээр шинээр авах зээлээ Хөгжлийн банкаараа авч, эдийн засгийн өгөөжөө өгөх төслүүдээ санхүүжүүлэх бодлогыг өөрчлөлтийг хийх нь зөв гэж ярилцсан хэрэг. Үүн дээр МАН-ын бүлэг шийдвэрээ гаргах ёстой гэдэг байдлаар танилцуулсан юм. Тэрнээс биш одоо үргэлжилж байгаа томоохон төслүүдийг Хөгжлийн банк руу шилжүүлэх тухай огт яриагүй шүү.

-Тэгвэл Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт яах вэ?

-Бид энэ бүтээн байгуулалтыг зогсоохын тулд хуулийн төслийг “унагааж”, үлдсэн хоёрыг нь үргэлжлүүлэхээр хуулийн төслийг өргөн барьж байгаа юм биш. Тийм зүйл огт байхгүй. Энэ хууль батлагдсан батлагдаагүй Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Энэ бол улсын төсөвтэй огт хамаагүй. Нийслэлээс бондын эх үүсвэрээрээ барих асуудал. Нийслэл өөрөө зардлаа эрэмбэлж, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх боломжтой. Харин Эрдэнэбүрэнгийн УЦС болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад төлөвлөсөн санхүүжилтээ авч чадахгүй хэмжээнд асуудал үүсээд байгаа юм.

–Ерөнхий сайд Н.Учрал "Монгол Улсын төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөг болсон тул ирэх зургадугаар сараас улсын төсөвт тодотгол хийнэ" гэж мэдэгдсэн. Ер нь улсын төсвийг жил бүр тодотгодог боллоо. Төсөвт тодотгол хийх хуульд заасан нөхцөл шаардлага хангагдсан уу. Эсвэл төсвөө зөв зүйтэй төлөвлөж чадахгүй байна уу?

-Ер нь төсвийн тодотгол хийх нөхцөл байдал үүсч магадгүй. Яагаад гэхээр Ойрхи Дорнодод үүссэн асуудал чинь эдийн засгийн хувьд тааварлашгүй, маш хурдан арга хэмжээ авч ажиллах шаардлага үүсч байна. Улсын төсөв тодотгох таван үндсэн шаардлага бий. Одоогийн байдлаар эдгээр шаардлагын аль нэг нь хөндөгдөөгүй байна. Хоёрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдлийг баталснаас хойш гурван сарын дотор тухайн оны төсөвт тодотгол хийж болохгүй гэж заасан. Одоо төсвийн хүрээний мэдэгдлийг зургадугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой. Одоо байгаа хуулиар надад улсын төсвийг тодотгол хийхэд эрх зүйн хувьд нээлттэй биш байна. Тэрнээс биш багш, эмч нарын цалин хоёр тусдаа байсныг нэгтгэж, тэр хэмжээгээр зардал нь нэмэгдсэн. Салбарын сайдын багцад нь зохицуулалт хийх замаар шийдэж байна. Энэ мэтчилэн цаашаа шийдэх асуудлууд гарч, улсын төсөв тодотгох нөхцөл байдал үүснэ. Үүнтэй холбоотой улсын төсвийн орлого тасрах асуудал Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас хамаарч үүсч болно. Яагаад гэхээр өнөөдөр гаалийн байгууллагын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илүү байгаа ч төсөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байна. Импортоос орж ирэх ёстой орлого тэр хэмжээгээр тасарч байна. Тэгэхээр магадгүй улсын төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсэх дүр зураг харагдаж байгаа ч хуулиар тийм боломж нь үүсээгүй байна.

Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш. Тодотгол хийхгүй байгаа нь сайн гэсэн үг биш. Эдийн засгийн нөхцөл байдал маань тэр хэмжээгээр  хувьсан өөрчлөгдөж байна. Геополитик болон улс төрийн нөхцөл байдлаар хамаарна. Монгол Улс дэлхийгээс тусдаа улс биш учраас дэлхийн тааварлашгүй өөрчлөлтүүдэд бэлэн байх ёстой. Бид орлогоо багасахаар зардлаа танаж байна. Сүүлийн жилүүдэд дандаа зардлаа танаснаас орлого нэмж тодотгол хийж байгаагүй. Тэрнээс биш төсөвлөж, төлөвлөж чадахгүйдээ тодотгол хийгээгүй гэдгийг хэлье.

-Инфляци хоёр оронтой тоонд шилжиж, нэг сарын дотор 3 орчим хувиар огцом нэмэгдлээ. Үүнд махны үнэ голлон нөлөөлж байна. Иргэдийн амьжиргаанд махны үнэ дарамт үзүүлж, өдөр хоногийг аргацаан амьдарч байна. Та өмнө нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд юун дээр анхаарах шаардлагатай гэж харж байна вэ?

-Статистикийн үндэсний хорооноос гаргасан тоон мэдээллээр 2026 оны дөрөвдүгээр сард инфляци 10.1 хувьтай гарсан байна. Үүнд голлон нөлөөлсөн хүнсний бүтээгдэхүүн нь махны үнэ байна лээ. Үүн дээр салбарын сайд нь арга хэмжээ авах ёстой. Хаврын улиралд махны нийлүүлэлт буурч, намар нөөцөлсөн махаа иддэг. Шинэ ногоо ургах хүртэл мал сүрэг сэргэж, тарга хүчээ аваагүй байна. Энэ хооронд махны үнэ нэмэгддэг. Энэ асуудлыг үеийн үед зохицуулаад л ирдэг. Энэ жил яагаад ийм нөхцөл байдалд хүрэв.

Нөгөө талдаа, Засаг захиргааны нэгжийн тухай хуулиараа орон нутгаас хүнсний бодлогоо явуулах эрхтэй. Нөөцийн махны хүртээмж хэр байгаа вэ, махны үнэ өсөх болсон шалтгааныг нь тодруулж, ажлаа хийх хэрэгтэй.

Мөн Монголбанкнаас бодлогын хүүгээ 12 хувь дээр хатуу барьж байна. Энэ хэмжээгээр жижиг, дунд бизнесийг дэмжих эргэлтийн зээлийг арилжааны банкууд гаргахгүй байна. Энэ нь өөрөө эдийн засгийг агшаах дүр зураг харагдаж байна. Тийм учраас Засгийн газраас Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж байна. Энэ хүрээндээ 2.2 их наядын татварын нөлөөллөөр зах зээл болон иргэддээ үлдээх бодлогыг барьж ажиллаж байна. Энэ хууль богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэг үүднээс Татварын багц хууль бус нэмэлт өөрчлөлт хэлбэрээр өргөн барьж байгаа юм.

-НӨАТ-ын таван хувийг буцаан олгохыг болиулж, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно гэсэн. Яагаад ийм өөрчлөлтийг хийхээр болсон юм бэ. Иргэдэд яг бодит дэмжлэг болж чадах уу?

-Засгийн газрын өргөн барьсан Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бизнесийн орчинг дэмжиж, ажлын байрыг хадгалах, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ дэмжих зорилготой. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж тогтоосон 792 мянган төгрөг хүртэлхийг нь Хүн амын орлогын албан татвараас чөлөөлнө. Үүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр хамрагдана. Тэрнээс биш хөдөлмөрийн доод хөлсний хэмжээгээр цалинжиж байгаа иргэд хамрагдахгүй. Жишээлбэл, та хоёр сая төгрөгийн цалин авдаг бол тэрнээсээ 792 мянган төгрөг нь чөлөөлөгдөж, илүү гарсан цалингаасаа татвараа төлдгөөрөө төлж, оны эцэст буцаан олголт хэлбэрээр авна. Тэгэхээр та сард 72900 төгрөг, оны эцэст 950 төгрөгийн хэмнэлт болж дансанд нь орно.

НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмбэл 1.8 их наяд төгрөгийн татварын ачаалал үүснэ. Гэтэл НӨАТ-ын татвар улсын төсвийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг. Нөхөх боломжгүй орлогын эх үүсвэр. Тэгэхээр ийм үр дүнгүй НӨАТ-ын буцаан олголтыг хийж болохгүй.

Харин эсрэгээрээ хуулийн өөрчлөлтөөрөө НӨАТ-ыг төлөх хугацааг нь иргэн, ААН-үүддээ олгож байна. Та хоёр сарын дараа НӨАТ-аа төлөөч ээ. Аж ахуйн нэгжүүдэд хамгийн их хүндрэлтэй байдаг зүйл юу гэхээр, импортын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэхдээ цаанаас худалдаж авсан өртгийн хэмжээгээр НӨАТ-аа урьдчилаад төлчихдөг. Бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр борлуулж, ажил үйлчилгээгээ явуулсны дараа нэмэгдсэн өртгийнхөө  хэмжээгээр зөрүүг нь төлдөг. Одоо зөвхөн гаалийнхаа татварыг төлж, бараа үйлчилгээгээ зах зээл дээр гаргаж, ашгаа хүртэж, татвараа төлөх боломжтой хугацааг нь хоёр сараар тавьж өгч байгаа юм. Энэ бол бодит дэмжлэг.

Гэрэл зургийг Б.Батцагаан



Нийтэлсэн огноо2026-05-12