1 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      2 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      3 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      4 UN HIGH COMMISSIONER FOR HUMAN RIGHTS VOLKER TÜRK VISITING MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/12      5 ‘CLIMATE REFUGEES’ FLEEING RED DUST WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/12      6 NATIONAL RESILIENCE STRATEGY TO BE DEVELOPED, APPROVED FOLLOWING PRESIDENTIAL DIRECTIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      7 BOOK EXCHANGE PROGRAM LAUNCHED WITH U.S. LIBRARY OF CONGRESS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      8 CHINA-MONGOLIA MEGA RAILWAY PROJECT ENTERS CRITICAL PHASE WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/05/12      9 MONGOLIA’S FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 10.5 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 ASIATIC WILD ASS RETURNS TO EASTERN MONGOLIA AFTER 65-YEAR ISOLATION FROM LANDSCAPE FENCING WWW.GOODNEWSNETWORK.ORG PUBLISHED:2026/05/12      СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     АТГ: ШААРДЛАГА ХАНГААГҮЙ КОМПАНИД 6.5 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     Б.БАТЦЭЦЭГ: БРАЗИЛ, ИСПАНИ, КЕНИ УЛСАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАА НЭЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     “ХАО ГАН” КОМПАНИ МОНГОЛ РУУ 6.5 САЯ ТОНН ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТАРСАН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ХӨГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "РИО ТИНТО"-Д МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ СОНИРХОЛ АЛГА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     МАНАЙ ТӨРИЙН БАЙГАА ЦАРАЙГ ЗАСГИЙН ХЯНАГЧ, ЯАМНЫ БЭЛТГЭСЭН ЭМГЭНЭЛ ХАРУУЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "2033 ОН ГЭХЭД 23 КМ УРТ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАНГ ШИНЭЭР БАРИНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "МОНГОЛ УЛС НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖ ХУМИГДАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Манай төрийн байгаа царайг Засгийн хянагч, яамны бэлтгэсэн эмгэнэл харуулав www.itoim.mn

Монголын төр, бодлого тодорхойлогчид ямар түвшинд, хаана, хэнд хүрч ажиллаж байгаа нь өнөөдрийн нийгмийн сүлжээнд тархаад байгаа хоёр мэдээлэл бэлхнээ харуулав.
Засгийн хянагч
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэгч агентлагаас өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдын захирамж хэрэгжиж байгаа эсэхийг газар дээр нь очиж шалгажээ. Ерөнхий сайд Н.Учрал Туулын хурдын зам төсөлтэй холбоотой бүх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсоохоор шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс "Туулын хурдын замын ажил зогсоогүй, нууцаар явагдаж байна" гэх гомдол ихээр ирэх болсонтой холбогдуулан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэгч газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар газар дээр нь ажиллажээ. Ерөнхий хянан шалгагч тэргүүтэй албаны хүмүүс газар дээр нь ажилласан рийлээ даваа гарагийн өглөө албан ёсны пэйж болон нөлөө бүхий ихэнх сайтуудаар цацав.
Засгийн газрын гаргасан шийдвэрийн биелэлтийг шалгаж, хянах нь төрийн бөгөөд гүйцэтгэх засаглалын үүрэг. Гэхдээ ажил хийсэн болж сүр дуулиантай бичлэг хийж, микрофон зүүгээд хүн загнаж оноо авах үзэгдэл Монголын төрд гаарлаа. "Барилдахаасаа таахалзах нь их" гэгчээр үр дүнгүй ямбалах, ажил хийсэн болж харагдах үзэгдэл ихэссээр. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхлээд яамдын сайд нар ар араасаа бичлэг рийл хийж, иргэдийн нүд чихийг хуурдаг болоод удаж буй. Тэгвэл энэ үзэгдэл төрийн бүх шатанд дэлгэрч, яам агентлагийн дарга нарт камермэн дагуулж, рийл хийж, хүн загнадаг, том дарга нарын үйлдэл, хандлага нь "халдварлажээ". Уг нь засгаас томилсон Ерөнхий хянан шалгагч П.Батбаатарын зорилго нь зөв байсан ч бичлэг хийж, хүн загнаж ажил хийсэн харагдах үйлдэл, хандлага нь буруудав.
Яамны эмгэнэл
Өнөөдрийн бас нэгэн гутамшигтай үйл явдал бол Соёлын яамнаас Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар бурхан болсонтой холбогдуулан гаргасан эмгэнэл байв. Соёлын яамны гаргасан эмгэнэлийн эхний хувилбарт нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарын овог, уран бүтээлийг нь андуурч, бурхан болоочийг илтэд үл хүндэтгэсэн бүдүүлэг алдаа гаргасан. Яам албан ёсны пэйжээсээ алдаагаа зассан ч анхны хувилбар хэдийнэ нийгмийн сүлжээнд тарж, олон хүний бухимдал эгдүүцлийг төрүүлэв.
Эмгэнэл бичихдээ гаргасан алдаа нь нэг талаараа нэг яамны ажилтны алдаа мэт боловч монгол төрийн ажил, албан бичиг хэрэг, залгамж халаа ямар байгааг харуулж байна. Соёлын сайд Ж.Алдаржавхлан "Би гадаадад явна, очоод эмгэнэл бичсэн ажилтанд хариуцлага тооцно" гэж мэдэгдээд энэ эмгэнэлтэй байдал арилахгүй. Жил бүр шахам сайдаасаа эхлээд яамны ажилчид нь тэр чигээрээ солигддог, төрийн залгамж халаа гэж байхгүй болж, бичиг үсэг ч тайлагдаагүй бүлэг хүнээр төрийн алба дүүрснийг давхар харуулав.

Ганболд БАТЖАРГАЛ

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-05-12