1 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      2 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      3 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      4 UN HIGH COMMISSIONER FOR HUMAN RIGHTS VOLKER TÜRK VISITING MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/12      5 ‘CLIMATE REFUGEES’ FLEEING RED DUST WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/12      6 NATIONAL RESILIENCE STRATEGY TO BE DEVELOPED, APPROVED FOLLOWING PRESIDENTIAL DIRECTIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      7 BOOK EXCHANGE PROGRAM LAUNCHED WITH U.S. LIBRARY OF CONGRESS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      8 CHINA-MONGOLIA MEGA RAILWAY PROJECT ENTERS CRITICAL PHASE WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/05/12      9 MONGOLIA’S FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 10.5 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 ASIATIC WILD ASS RETURNS TO EASTERN MONGOLIA AFTER 65-YEAR ISOLATION FROM LANDSCAPE FENCING WWW.GOODNEWSNETWORK.ORG PUBLISHED:2026/05/12      СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     АТГ: ШААРДЛАГА ХАНГААГҮЙ КОМПАНИД 6.5 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     Б.БАТЦЭЦЭГ: БРАЗИЛ, ИСПАНИ, КЕНИ УЛСАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАА НЭЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     “ХАО ГАН” КОМПАНИ МОНГОЛ РУУ 6.5 САЯ ТОНН ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТАРСАН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ХӨГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "РИО ТИНТО"-Д МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ СОНИРХОЛ АЛГА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     МАНАЙ ТӨРИЙН БАЙГАА ЦАРАЙГ ЗАСГИЙН ХЯНАГЧ, ЯАМНЫ БЭЛТГЭСЭН ЭМГЭНЭЛ ХАРУУЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "2033 ОН ГЭХЭД 23 КМ УРТ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАНГ ШИНЭЭР БАРИНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "МОНГОЛ УЛС НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖ ХУМИГДАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэв www.eagle.mn

Прокурорын байгууллага 2026 оны тавдугаар сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47 030 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 9 592 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1 014 хэрэг шинээр нээж, 421 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

- Д.Б нь Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Эс...” ХХК-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт баригдах уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлд тавигдах шаардлагын тодорхой заалтуудыг техникийн нөхцөлөөс хасах, зохих журмын дагуу техникийн нөхцөлийг батлуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж буй цахилгаан дамжуулах агаарын шугам 1500 кВА дэд станцыг Эрчим хүчний үндэсний төвөөр ажлын зургийн магадлал, техникийн хяналт хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх давуу байдал бий болгохоор техникийн комиссын гишүүдэд нөлөөлж, 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан, “Эс...” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Ц.М нь дээрх ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- В.А нь “... цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд ... суманд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, санхүүжилт авах, ашиг сонирхлын үүднээс 50 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Г.Р нь шүүхээс 3 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хянах төхөөрөмжийг удаа дараа унтрааж зөрчил гаргасан үйлдэлдээ зохих хариуцлага хүлээхгүй байх ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид нэр бүхий компанийн 500 мянган төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийг хахууль болгож өгөхийг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- М.С, Т.И нар нь дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа дархан цаазат газраас самар түүсэн М.М-ийн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй давуу байдал олгож, түүсэн 13 шуудай самрыг буцаан олгож, 3,8 сая төгрөгийн хахууль авсан, М.М нь 13 шуудай самраа буцаан авсны хариуд улсын байцаагч нарт хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.А нь ...аймгийн ... сумын засаг даргаар, Д.О нь засаг даргын орлогчоор, Ц.А нь тендерийн үнэлгээний хорооны даргаар буюу нийтийн албан хаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сумын нийтийн орон сууцны гадна фасад засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хууль тогтоомж зөрчин явуулж, “М...” ХХК-д давуу бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд;

- Н.Т нь “К...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 4 ширхэг падаанаар 909 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90,9 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөө ашиглах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа гэр бүлийн хамаарал бүхий хүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулж, мөрдөн мөшгөсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэг (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх), Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мөрдөж мөшгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Ц.Х нь зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Testomed E250", "Stanozon", "Primomed 100", "Only for Russian national team" гэсэн нэршилтэй эмийг Монгол Улсын хилээр импортолсон, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд, шилжүүлжээ.



Нийтэлсэн огноо2026-05-12