1 UNCCD COP17 OPENS IN MONGOLIA'S CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/17      2 BILLIONAIRE BILL GATES ARRIVES IN MONGOLIA TO VISIT BAYAN-ULGII, DUNDGOVI, AND DORNOD PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/17      3 GREEN CHARGING STATION CAPABLE OF CHARGING 10 EVS LAUNCHED IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/17      4 FUEL SUPPLY TO RETURN TO NORMAL, RESTRICTIONS ON LICENSE PLATES AND PURCHASE LIMITS LIFTED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/17      5 13 CRIMINALS WHO WERE HIDING ABROAD HAVE BEEN EXTRADITED TO MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/17      6 CURRENT ACCOUNT RECORDS USD 207.2 MILLION SURPLUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/17      7 TS.SANDAG-OCHIR: ABOUT MNT 250 BILLION ALLOCATED FROM STATE BUDGET FOR COP17 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/17      8 RUSSIA POSITIONS TRANS-SIBERIAN AND ASIAN RAIL ROUTES FOR SLOW TOURISM GROWTH WWW.NOMADLAWYER.ORG PUBLISHED:2026/08/17      9 KAZAKHSTAN PRESENTS TOKAYEV’S WATER INITIATIVE TO MONGOLIA WWW.DKNEWS.KZ PUBLISHED:2026/08/17      10 CHINA-MONGOLIA CROSS-BORDER TOUR OPENS BETWEEN ERENHOT, ZAMYN-UUD WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/08/17      Б.ДАШПҮРЭВ: ӨНӨӨДРӨӨС НИЙСЛЭЛИЙН ШТС-УУДЫН 90 ХУВИЙГ 24 ЦАГААР АЖИЛЛУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     ХЯТАДЫН С919 ОЛОН УЛСЫН АНХНЫ НИСЛЭГЭЭ ЯАГААД МОНГОЛ УЛСААС ЭХЛҮҮЛСЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     COP17 ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     COP17 ХУРЛЫН ХҮРЭЭНД 10 ЦАХИЛГААН МАШИНЫГ ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ "НОГООН ӨРТӨӨ" АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     АМГТГ: АИ-92 ШАТАХУУН 28869 ТОННЫГ ОРУУЛЖ ИРЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     ИНТЕРМЕД ЭМНЭЛГИЙГ ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТАД АВЧ, ШАЛГАЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ 1 САЯ ТӨГРӨГӨӨР ТОГТООВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ОРЛОГО 100 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     “Т.ДОРЖХАНД 790 САЯАР ЦАХИЛГААН ЭКСПОРТЛОХ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ ТЕНДЕР ЗАРЛАСАН” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     ҮСХ: НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ДАГАН ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

COP17 хурлын хүрээнд 10 цахилгаан машиныг зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо www.montsame.mn

СОР17 хурал, Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд "Моннис" групп 10 цахилгаан авто машин зэрэг цэнэглэх боломжтой "Ногоон өртөө"-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн төлөөлөл оролцов. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, "Есдүгээр сар гарахаас өмнө ойрын хугацаанд 36 ногоон өртөө ашиглалтад оруулна. Цаашдаа 500 цэнэглэгчтэй үндэсний сүлжээ байгуулна. Төр хувийн хэвшлийг бүх талаар дэмжинэ. Саад болохгүй. Ногоон чөлөөлөлт түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулахад чиглэж байна. Мөн айл өрхүүд сэргээгдэх эрчим хүч ашиглаж, илүү гарсан эрчим хүчээ улсад нийлүүлж 400 сая гаруй төгрөгийн орлого олсон" гэв. 

"Моннис" группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Б.Чулуунбаатар, цахилгаан машин шатахуунд зарцуулах зардлыг 90 хувь бууруулна. Манай групп цаашид ч ногоон өртөө байгуулахад тэргүүн эгнээнд манлайлж, ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. 

“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд тавдугаар сард Булган аймагт анхны “Ногоон өртөө” үүдээ нээсэн. Мөн хувийн хэвшил наймдугаар сарын 7–9-ний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 1,400 километр орчим авто замд хүнд даацын бүрэн цахилгаан авто машинаар ачаа тээвэрлэж туршаад байгаа аж. 

Засгийн газар түлш шатахууны асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараах ажилд онцгой анхаарч байна. Үүнд: 

Нэгдүгээрт, шатахууны нийлүүлэлт, нөөцийн савны асуудлыг шийдвэрлэж байгаа
Хоёрдугаарт, олон жил яригдсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргаж, 2028 онд ашиглалтад оруулах
Гуравдугаарт, тээвэр, уул уурхайн салбарт ногоон шилжилт бий болгож байна.
Тухайлбал, цахилгаан авто машин худалдан авах иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан ногоон зээлийн хүүг 4–6 хувиар бууруулж, хугацааг 60 сар хүртэл нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бүрэн цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зохицуулалт хэрэгжүүлж эхэллээ. 



Нийтэлсэн огноо2026-08-17