1 UK-MONGOLIA B2B NETWORKING RECEPTION IN UB WITH THE BRITISH AMBASSADOR AND JOHN GROGAN MBCC WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/09/08      2 MONGOLIA'S NBFIS ARE HAVING THEIR BREAKOUT FUNDING RUN WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/08      3 MONGOLIANS WAIT HOURS FOR FUEL AS RELIANCE ON RUSSIA BITES WWW.AFP.COM PUBLISHED:2026/09/08      4 BOLOR LKHAAJAV: “MONGOLIA DOES NOT NEED TO CHOOSE BETWEEN RUSSIA AND CHINA” WWW.NOVASTAN.ORG PUBLISHED:2026/09/08      5 MONGOLIA, MONTENEGRO SIGN JOINT DECLARATION, COOPERATION AGREEMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      6 ABOUT 20,000 FOREIGN NATIONALS ISSUED VISAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/08      7 INFLUENZA VACCINATION UNDERWAY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/08      8 DAMBADARJAA THERMAL POWER PLANT CONSTRUCTION REACHES 70% COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/07      9 AZZURO RESOURCES IDENTIFIES NINE NEW ANOMALIES AT OVAL CU-NI-PGE PROJECT IN MONGOLIA WWW.KALKINE.COM.AU PUBLISHED:2026/09/07      10 KOREA TARGETS MONGOLIA'S WEALTHY MINERS FOR ITS NEXT BIG HEALTH CARE BOOM WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/09/07      БРИТАНИ-МОНГОЛЫН B2B ХҮЛЭЭН АВАЛТ/УУЛЗАЛТ: ИХ БРИТАНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД БОЛОН БРИТАНИ МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДАРГА ЖОН ГРОГАН НАР ОРОЛЦОНО WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/09/08     COP17-ГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР ДҮНД АУДИТ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ 2027 ОНД ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗАСГИЙН ГАЗАР ШОКОНД БЭЛЭН ҮҮ: ИНФЯЛЦ 18 ХУВЬ ХҮРЧ, ИРГЭД ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ОЮУ ТОЛГОЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НЭЭЛТТЭЙ ӨРСӨЛДӨӨН БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     МОНГОЛ УЛСАД ИРСЭН ОХУ-ЫН ЖУУЛЧДЫН ТОО ХАМГИЙН ИХ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ГАДААДЫН 19 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД ВИЗ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     АУДИТ: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААС ХҮЧИНГҮЙ БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДЭД 6.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07     МОНГОЛ УЛСАД ИРЭХ ЖУУЛЧДЫН ТОО ОНЫ ЭЦЭСТ 1 САЯ ДАВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хятадын С919 олон улсын анхны нислэгээ яагаад Монгол Улсаас эхлүүлсэн бэ www.itoim.mn

Хятадад үйлдвэрлэсэн C919 зорчигч тээврийн онгоц анхны олон улсын арилжааны нислэгээ Бээжин-Улаанбаатар чиглэлд хийж, Хятадын иргэний агаарын тээврийн салбарын хувьд шинэ үе эхэлж байгааг харууллаа.
Air China компанийн CA723 дугаартай нислэгээр C919 онгоц наймдугаар сарын 12-нд Бээжингээс Улаанбаатарын чиглэлд амжилттай хийсэн. Тус агаарын хөлөг Бээжингийнолон улсын нисэх буудлаас 15:17 цагт хөөрч, 111 зорчигч тээвэрлэн Улаанбаатарын Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ. Энэ нь C919 нь Хятадаас гадуурх анхны тогтмол олон улсын арилжааны чиглэлээ нээж байгаа аж.
Онгоцыг Улаанбаатарын нисэх буудалд усан хөшгөөр угтсан нь олон улсын иргэний нисэхийн салбарын ёслолын хүндэтгэлийн арга хэмжээний нэг хэлбэр юм.
C919 гэж ямар онгоц вэ
C919 бол Хятадын төрийн өмчит Commercial Aircraft Corporation of China буюу COMAC компанийн бүтээсэн нарийн их биетэй, нэг эгнээний зорчигч тээврийн онгоц юм.
Хятад улс уг онгоцоор дэлхийн иргэний агаарын тээврийн зах зээлд олон арван жил ноёрхсон Boeing болон Airbus-ийн байр суурийг сөрөх зорилготой. Одоогоор C919-ийг Boeing 737 болон Airbus A320 ангиллын онгоцтой харьцуулж буй. Хятад улс уг онгоцыг 2023 оноос дотоодын зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхэлсэн бөгөөд албан ёсоор олон улсын зах зээлд гаргах алхмаа хийсэн нь энэ юм
Олон улсын анхны нислэгээр яагаад Монгол Улсыг сонгосон бэ
C919-ийн анхны олон улсын анхны нислэгийг Монгол Улс руу хийсэн нь санамсаргүй сонголт биш байж болохыг салбарын ажиглагчид онцолж байна.
Улаанбаатар бол Бээжингээс харьцангуй ойр бөгөөд хоёр улсын хооронд тогтмол зорчигчийн урсгалтай. Тиймээс C919-ийн олон улсын үйл ажиллагааг эхлүүлэхэд богино зайтай, тогтсон эрэлттэй чиглэл сонгох нь үйлдвэрлэгч болон агаарын тээврийн компанийн хувьд эрсдэл багатай хувилбар байсныг ажиглаглагчид онцлов. .
Boeing, Airbus-ийг шууд орлох түвшинд хүрээгүй
C919 олон улсын нислэг хийж эхэлсэн нь Хятадын хувьд том амбицийг нь нөхөхх ач холбогдолтой ч дэлхийн зах зээлд Boeing, Airbus-тай шууд өрсөлдөхөд хэд хэдэн бэрхшээл бий.
Юуны өмнө C919 нь одоогоор АНУ болон Европын нисэхийн зохицуулах байгууллагуудаас тус тусын зах зээлд арилжааны нислэг хийх шаардлагатай гэрчилгээ аваагүй байгаа. Энэ нь Хятадын онгоцыг дэлхийн олон улсын зах зээлд өргөнөөр нэвтрүүлэхэд томоохон саад болж байгаа юм.
Мөн C919 нь олон тооны гадаадын эд анги, технологид түшиглэдэг. Тухайлбал хөдөлгүүрийн хувьд Франц-Америкийн хамтарсан CFM International компанийн үйлдвэрлэсэн LEAP хөдөлгүүр ашигладаг. Энэ нь Хятад улс онгоцны үйлдвэрлэлийн бүх технологийг бүрэн дотооддоо эзэмшсэн гэсэн үг биш. Гэсэн хэдий ч C919-ийн олон улсын анхны нислэг нь Хятадын хувьд стратегийн ач холбогдолтой алхам юм.
Одоогоор тус онгоц Хятадын дотоодын олон чиглэлд ашиглагдаж байгаа бөгөөд олон улсын нислэгийг Монгол Улсаас эхлүүлсэн нь түүний дараагийн зах зээл рүү тэлэх эхний алхам болж байна.
Эх сурвалж: Reuters



Нийтэлсэн огноо2026-08-17