1 MONGOLIA TO RAISE MINIMUM WAGE TO MNT 1 MILLION FROM 2027 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/18      2 OVER 700 JOURNALISTS ACCREDITED TO COVER COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/18      3 MONGOLIA: WORLD GATHERS TO SEEK ACCORD ON TACKLING DESERTIFICATION WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/08/18      4 MONGOLIA’S FUEL SUPPLY RETURNS TO NORMAL, RESTRICTIONS ON LICENCE PLATES AND PURCHASE LIMITS LIFTED WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/08/18      5 SAUDI ARABIA HANDS LAND DEGRADATION BATON TO MONGOLIA WWW.ARABNEWS.COM PUBLISHED:2026/08/18      6 CHINA SHARES DESERTIFICATION-CONTROL EXPERTISE AT UNCCD COP17 IN MONGOLIA WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/08/18      7 UNCCD COP17 OPENS IN MONGOLIA'S CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/17      8 BILLIONAIRE BILL GATES ARRIVES IN MONGOLIA TO VISIT BAYAN-ULGII, DUNDGOVI, AND DORNOD PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/17      9 GREEN CHARGING STATION CAPABLE OF CHARGING 10 EVS LAUNCHED IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/17      10 FUEL SUPPLY TO RETURN TO NORMAL, RESTRICTIONS ON LICENSE PLATES AND PURCHASE LIMITS LIFTED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/17      МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТӨД ӨРТӨӨД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     ҮСХ: АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.4 МЯНГААР ӨССӨН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Б.ДАВААДАЛАЙ: УУЛ УУРХАЙН САЛБАР ШАТАХУУНЫ ХҮНДРЭЛГҮЙ, ЭКСПОРТ, ОРЛОГО ХАРЬЦАНГУЙ САЙН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     ҮСХ: ГАДААД ХУДАЛДАА 5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Ү.ОЮУНЗУЛ: COP17 ХУРЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ӨМЧ БОЛОН ҮЛДЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Б.ДАШПҮРЭВ: ӨНӨӨДРӨӨС НИЙСЛЭЛИЙН ШТС-УУДЫН 90 ХУВИЙГ 24 ЦАГААР АЖИЛЛУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     ХЯТАДЫН С919 ОЛОН УЛСЫН АНХНЫ НИСЛЭГЭЭ ЯАГААД МОНГОЛ УЛСААС ЭХЛҮҮЛСЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     COP17 ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     COP17 ХУРЛЫН ХҮРЭЭНД 10 ЦАХИЛГААН МАШИНЫГ ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ "НОГООН ӨРТӨӨ" АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     АМГТГ: АИ-92 ШАТАХУУН 28869 ТОННЫГ ОРУУЛЖ ИРЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ҮСХ: Гадаад худалдаа 5 тэрбум долларын ашигтай гарлаа www.news.mn

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний долоон сарын үзүүлэлтийг танилцууллаа. Танилцуугыг тус хорооны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан хийлээ.

-2026 оны долдугаар сард хэрэглээний бараа үйлчилгээний үнийн индекс улсын хэмжээнд 13 хувиар өссөн. Инфляцийн түвшин 13 хувьтай гарахад, хүнсний бараа ундаа, усны бүлгийн дүнгээрээ үнэ 25.5 хувиар өссөн хамгийн том нөлөө үзүүлжээ.

Монгол Улс эхний долоон сарын байдлаар дэлхийн 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 12.4 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 7.2 тэрбум ам.доллар болж гадаад худалдааны тэнцэлд 5 тэрбум ам.долларын ашигтай гарсан эерэг үзүүлэлттэй болжээ. Монгол Улс БНХАУ-тай 14.4 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 74.3 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Нийт экспортын 96.1 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 2.4 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Зэсийн хүдэр болон баяжмал 2.6 тэрбум ам.доллар буюу 89.7 хувиар өссөн нь экспорт өсөхөд голлон нөлөөлсөн. Биет хэмжээгээр авч үзвэл, зэсийн хүдэр баяжмал 286 мянган тонноор өсөж, 1.5 сая тоннд хүрсэн байна. Үнийн дүн нь 5.4 тэрбум ам.долларт хүрэв.   Нүүрсний экспорт 1.7 тэрбум ам.доллар буюу 56.4 хувиар өссөн. Экспортын биет хэмжээ 23.9 сая тонноор өсөж, энэ оны эхний долоон сарын байдлаар 68.3 сая тонн нүүрс экспортолсон.

Самнасан ноолуурын хувьд 71.2 сая ам.доллар буюу 93.7 хувиар өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Экспортыг улсаар нь задалвал, 94.3 хувийг БНХАУ, 3.3 хувийг Швейцарь улс руу хийсэн бараа бүтээгдэхүүний экспорт бүрдүүлэв.

Импорт өмнөх оноос 14.4 хувиар өссөн. Гол нөлөө үзүүлсэн бүтээгдэхүүнээс дурдвал, дизелийн түлш 343.7 сая ам.доллар буюу 48.3 хувиар өссөн. Дизелийн түлш энэ оны эхний долоон сарын байдлаар 99.1 мянган тонноор өмнөх оны мөн үеэс өссөн дүнтэй байна. Автобензиний хувьд 58.2 сая ам.доллар буюу 17.1 хувиар өссөн. Биет хэмжээ нь 70.9  мянган тонноор өссөн. Хар төмөр бүтэц эд анги 33.5 сая ам.доллар буюу 34 хувиар, шинэ дугуй 44.4 сая ам.доллар буюу 70.5 хувиар тус тус өсөв.

Харин суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэс 155 сая ам.доллар буюу 20.3 хувиар, ачааны автомашины итпорт 57 сая ам.доллар 17.5 хувиар өмнөх оны мөн үеэс тус тус буурсан.

Улмаар Төлбөрийн тэнцэл дүнгээрээ 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 7.7 хувиар өссөн. ДНБ оны эхний хагас жилд 52.5 их наяд төгрөг, 2025 оны зэрэгцүүлэх үнээр 16.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн 7.7 хувиар өссөн дүнтэй гарлаа. Үүнээс 1.4 нэгж хувь нь хөдөө аж, ахуйн салбар, 3.9 нэгж дийлэнх нь уул уурхай олборлолтын салбар, 0.5 нэгж хувь нь үйлдвэрлэл болон барилгын салбар, 1.8 нэгжийг үйлчилгээний салбар бүрдүүлж байна.

С.УЧРАЛ



Нийтэлсэн огноо2026-08-18