1 FMO LEADS $172M LOAN TO MONGOLIA'S KHAN BANK AS DFIS PILE IN WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/11/05      2 GOLD MINES IN MONGOLIA: IS THE AMBITION TO BECOME A MODEL ACHIEVABLE? OUR FIELD INVESTIGATION WWW.LUXURYTRIBUNE.COM PUBLISHED:2026/11/05      3 MONGOLIA’S PRESIDENT FACES ACCUSATIONS OF SILENCING HIS POLITICAL RIVALS WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/11/05      4 OYU TOLGOI RESUMES NORMAL COPPER CONCENTRATE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      5 MONGOLIA, WORLD BANK DISCUSS AIRPORT AND ROAD DEVELOPMENT PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      6 LAND-USE RIGHTS IN PROTECTED AREAS TO BE GRANTED THROUGH OPEN SELECTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      7 MPS SUPPORT PROPOSAL TO PROHIBIT USE OF CHINGGIS KHAAN'S PORTRAIT ON ALCOHOL AND TOBACCO PRODUCTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      8 $712 BILLION WIPED OFF WORLD’S BIGGEST MINING COMPANIES SINCE START OF IRAN WAR WWW.MINING.COM PUBLISHED:2026/11/04      9 MONGOLIA’S NEWBORN BABY NUMBERS FALL BY 3.9 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/04      10 MONGOLIA STRENGTHENS MULTISECTORAL ACTION TO ACCELERATE CLEAN HOUSEHOLD ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “СҮХБААТАР ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” 150 МЯНГАН ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЦАХИЛГААНААР, 30 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ДУЛААНААР ХАНГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     БАЙДРАГИЙН УЦС-ЫН ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     АВТО ЗАМЫН БООМТООР 94,5 САЯ ТОНН АШИГТ МАЛТМАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫН ХОРТ ХЭМЖЭЭ 10-14 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЙР СУУРИЙГ ДЭМЖИХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     Н.УЧРАЛ: "ОНТРЭ"-ТЭЙ ТУСДАА ХӨОГ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ТЭЭВЭРЛЭЛТЭД ҮҮССЭН СААТЛЫГ АРИЛГАХАД ДЭМЖЛЭГ ХҮСЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ www.montsame.mn

Манай улс БНХАУ-ын хиллэдэг авто замын хоёр талын 9 боомтоор энэ сарын 3-ны байдлаар уул уурхайн 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ.

Ингэхдээ 91,7 сая тонн буюу 97 хувь нь нүүрс, мөн бусад төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн 2 хувь, хоёр талын 5 боомтоор улс хооронд 197,218 зорчигч тээвэрлэснийг Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны хурлын үеэр танилцуулав.

Хурлыг нээж ЗТЯ-ны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан хэлэхдээ “Монгол Улс, БНХАУ-ын хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж буйн нэг илрэл нь хоёр улсын хоорондын гадаад худалдаа хурдтай өсөж, эдийн засгийн харилцаа эрчимжиж буй явдал. Үүнийг дагаад тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, тээвэрлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэх үүрэг оногдож байна. Монгол Улс авто тээврийн үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэх, авто тээврийн харилцааг өргөжүүлэхэд анхаардаг. Олон улсын тээвэр хийх нөхцөлийг сайжруулахаар олон улсын чанартай авто зам, үйлчилгээний дэд бүтцийг сайжруулах, зарим үйлчилгээг цахим болгож байна. Бид хоёр улсын тээврийн байгууллагын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, харилцан ойлголцлыг бэхжүүлж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдэхэд хамтран ажиллахад бэлэн” гэлээ.

Хурлын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, олон улсын авто тээврийн нөхцөл байдлын тухай мэдээлэл солилцов. Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтуудыг хөгжүүлэх, иргэд зорчигчдод тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх, хилийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, төв суурин газрыг хатуу хучилттай замаар хилийн боомттой холбож байна.

Харин БНХАУ-ын талаас Монголын талд зорчих зөвшөөрлийн бичиг ашиглах нөхцөл байдлыг системтэй нэгтгэн дүгнэж, нэмэлт зөвшөөрөл авах шаардлагаа тайлбарлан, хоёр талын тээвэрлэгчдийн эрх ашгийг харгалзаж, зах зээлийн шударга, эмх цэгцтэй дэг журмыг хамтран сахин хамгаалахыг санал болгожээ.

Түүнчлэн монголын тээврийн хэрэгсэл БНХАУ руу, мөн тэндээс ачаа тээвэрлэхийн тулд мэдээллээ хятадын талд нэг удаа бүртгүүлж, гаалийн хяналтын бүс рүү картаар нэвтэрдэг. Энэ карт нь зөвхөн тухайн боомтоор нэвтрэхэд үйлчилдэг, өөр боомтоор тээвэр хийхийн тулд өмнөх картаа хүчингүй болгож, дахин карт авахыг шаарддаг. Хятадын Гаалийн байгууллага хилээр нэвтрэх картыг хариуцдаг тул асуудлыг шалгаж зохицуулахын тулд Монголын талаас тээврийн хэрэгсэл, картын дугаар, хилээр орж гарсан хугацааны мэдээллийг гаргаж өгөхийг хүсэв.

Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэх тоо хэмжээг нэмэх, Хятадын нутаг дэвсгэр дэх улс хоорондын авто замын хураамж, 2027 оны зорчих зөвшөөрлийн бичгийг солилцох тухай ч хэлэлцжээ. 



Нийтэлсэн огноо2026-11-05