1 FMO LEADS $172M LOAN TO MONGOLIA'S KHAN BANK AS DFIS PILE IN WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/11/05      2 GOLD MINES IN MONGOLIA: IS THE AMBITION TO BECOME A MODEL ACHIEVABLE? OUR FIELD INVESTIGATION WWW.LUXURYTRIBUNE.COM PUBLISHED:2026/11/05      3 MONGOLIA’S PRESIDENT FACES ACCUSATIONS OF SILENCING HIS POLITICAL RIVALS WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/11/05      4 OYU TOLGOI RESUMES NORMAL COPPER CONCENTRATE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      5 MONGOLIA, WORLD BANK DISCUSS AIRPORT AND ROAD DEVELOPMENT PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      6 LAND-USE RIGHTS IN PROTECTED AREAS TO BE GRANTED THROUGH OPEN SELECTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      7 MPS SUPPORT PROPOSAL TO PROHIBIT USE OF CHINGGIS KHAAN'S PORTRAIT ON ALCOHOL AND TOBACCO PRODUCTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      8 $712 BILLION WIPED OFF WORLD’S BIGGEST MINING COMPANIES SINCE START OF IRAN WAR WWW.MINING.COM PUBLISHED:2026/11/04      9 MONGOLIA’S NEWBORN BABY NUMBERS FALL BY 3.9 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/04      10 MONGOLIA STRENGTHENS MULTISECTORAL ACTION TO ACCELERATE CLEAN HOUSEHOLD ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      МОНГОЛ УЛСЫН 43 ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ГАДААДАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “СҮХБААТАР ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” 150 МЯНГАН ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЦАХИЛГААНААР, 30 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ДУЛААНААР ХАНГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     БАЙДРАГИЙН УЦС-ЫН ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     АВТО ЗАМЫН БООМТООР 94,5 САЯ ТОНН АШИГТ МАЛТМАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫН ХОРТ ХЭМЖЭЭ 10-14 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЙР СУУРИЙГ ДЭМЖИХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     Н.УЧРАЛ: "ОНТРЭ"-ТЭЙ ТУСДАА ХӨОГ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улсын 43 иргэн хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байна www.eagle.mn

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Энэ оны эхний 11 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 455 гэмт хэргийг илрүүлж, 518 хүнийг холбогдуулан шалгасан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн тоо 2.1 дахин, холбогдогчдын тоо 1.8 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн нийт 15 төрлийн 134,825 хүн нэг удаагийн хэрэглэх хэмжээний бодисыг хураан авч, 6.6 тэрбум төгрөгийн зах зээлийг таслан зогсоосон. Түүнчлэн гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилж, Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан 20 этгээдийг тухайн улсад нь баривчлуулсан. Одоогийн байдлаар гадаад улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байна. Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн алба хаагчид хураан авсан мансууруулах бодисыг цааш нь дамжуулдаг, хэрэглэдэг, худалдан борлуулдаг гэх мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. 

Цагдаагийн байгууллагаас эд мөрийн баримтаар хураан авсан мансууруулах бодисыг хадгалах, шилжүүлэх, устгахдаа хууль, журмыг чанд мөрддөг. Эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд тасралтгүй камерын хяналттай нөхцөлд хадгалдаг. Харин шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хуульд заасан журмын дагуу устгуулдаг. Уг үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шүүх шинжилгээний байгууллага зэрэг нийт таван байгууллага хамтран оролцдог" гэлээ.



Нийтэлсэн огноо2026-11-05