IRestaurant POS
Уг систем нь ресторан, паб, лоунж, уушийн газруудын үйлчилгээг улам бүр чанартай, шуурхай болгох үүднээс үйлчлүүлэгчийн захиалга, рестораны зохион байгуулалт, хоолны орц норм, зарагдах үнэ, хоол гаргалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэж, зөөгч, хоол, ширээ, үйлчлүүлэгчтэй холбоотой үйл ажиллагааг бүрэн автоматжуулсан iOS төхөөрөмжинд суурилсан систем юм.
Давуу тал
• Тогооч, зөөгч, касс, менежер хоорондын захиалгын үйл явцыг хурдасгаснаар хурдан шуурхай үйлчилгээ бий болж хэрэглэгчдийн таашаалыг хүртэн, улмаар байгууллагын орлого өсөх бүрэн боломжтой
•Үйлчлүүлэгчийн хэрэглээнд бүрэн нийцсэн ухаалаг, уян хатан үйлчилгээний хэлбэрүүд бий болно
•Хоол боловсруулж буй хугацаа, зөөгчийн ажлын гүйцэтгэл, ширээ ашиглалт, түүхий эд материалын нөөц, зарцуулалт зэрэг мэдээллийг харах
•Рестораны замбараагүй бүртгэлүүд үгүй болж , цаг хугацаа бүрээр автоматжуулагдана
Та бизнестээ энэхүү шинэ технологийг нэвтрүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлж, зах зээлийн өрсөлдөөнд давуу талтай байхыг хүсч байна уу? Таны хүслийг iRestaurant систем бүрэн биелүүлнэ.