1 AMBASSADOR FIONA BLYTH: I WAS GOING TO BE THE AMBASSADOR TO MONGOLIA, NOT JUST TO ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      2 MONGOLIA HIGHLIGHTS DRONE TECHNOLOGY AND AVIATION AT DRONECON 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      3 'WORLD HORSE DAY' TO BE HELD AT KHUI DOLOON KHUDAG ON JULY 11-13 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      4 HOME NEWS LAW & GOVERNANCE ARTICLE BUDDHA'S DISCIPLES' RELICS ON DISPLAY IN MONGOLIA FOR CULTURAL EXPOSITION WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/06/01      5 JADE GAS (ASX:JGH) JUST BOOKED MONGOLIA’S FIRST EVER GAS RESERVE IN A MAJOR STEP TOWARDS PRODUCTION WWW.STOCKSDOWNUNDER.COM PUBLISHED:2026/06/01      6 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      7 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      8 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      9 SACRED RELICS FROM SANCHI STUPA TO BE SENT TO MONGOLIA ON PM MODI’S INITIATIVE WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/05/28      10 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     "БАЯНХОНГОР АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХТЭЙ АЙМАГ БОЛСОН. ҮҮНИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ШИЙДНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЭНЭТХЭГЭЭС ТУСГАЙ НИСЛЭГЭЭР МОНГОЛД ТҮР АВЧИРСАН ХОВОР ЭРДЭНЭД ИРГЭД МӨРГӨХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ГАДНЫН ОРНУУДАД ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: НИЙСЛЭЛД АШИГЛАЛТАД ОРОХ 21 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫН ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛСОН Б.ТЭЛМҮҮН ГЭЖ ХЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их байна www.zgm.mn

Хир халдаахгүй хамгаалахын оронд шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавьж, стандарт мөрдүүлсэн тайлангаа тавибал дээрсэн
1955 онд Японы Аж үйлдвэрийн яам эрчим хүчний эх үүсвэрийг нүүрснээс газрын тос руу шилжүүлэх шийдвэр гаргаж, Ёккайчи мужид үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ. Гэтэл үйлдвэрийг ажиллуулах явцад хүхэрлэг хий маш ихээр ялгарч эхэлсэн байна.1956 онд үйлдвэрийн анхны цогцолбор нээсний дараахнаас уушгины архаг бөглөрөлт өвчин, архаг бронхит, уушгины эмфизем, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин нутгийн иргэдийн дунд маш хурдан өсөв. Улмаар 1972 онд хоёр хувийн хүхрийн нэгдлүүд хотын дээр цагаан өнгийн утаат манан тогтоох хэмжээнд хүрсэн ч төрийн зүгээс шийдвэртэй алхам хийхгүй л байв. Японы агаарын бохирдлын улмаас үүдсэн дөрвөн гол өвчний нэг болох Ёккайчи багтраа хэмээн нэрлэгдэж үлдсэн хүхрийн хийн хордлогод өртсөн иргэд эсэргүүцэн тэмцэж, шүүхэд хандсан үйл ажиллагаа арав гаруй жилийн турш үргэлжилсэн гашуун түүх бий. Тэмцлийн үр дүнд утааг хоргүйжүүлэх арга хэмжээ авснаар иргэдийн эрүүл мэнд сайжирсан аж. 2008 онд эрдэмтдийн хийсэн судалгаанд Ёккайчигийн хүхрийн хийн улмаас астма өвчнөөр нас баралтын түвшин 10-20 дахин нэмэгдсэн тухай дурдсан байдаг. 50 жилийн тэртээ хүхрийн хийн хордлогод нийтээрээ автсан Японы Ёккайчи мужийн эмгэнэлт түүх өнөөгийн Улаанбатарт давтагдах магадлал тун өндөр болоод буй нь эрхгүй айдас төрүүлнэ.
 
Харагдах утаа багассан ч хүхэрлэг хийн хэмжээ тасралтгүй өсөж байна
Улаанбаатарын утаа буурч, өглөө оройд өмнөх зам харагддаггүй байсан гамшиг ариллаа. Харин гэр хорооллын зарим иргэд үе үе хуванцар, эсвэл газ шиг үнэр үнэртэж, толгой өвддөг тухай гомдоллож, салж өгдөггүй ханиадны талаар хатаж хуурайшдаг хоолойгоо засан байж ярьсаар. Шалтгааныг нь тогтоохоор ажиллаж буй эрдэмтдийн судалгааны эхний үр дүн дор хаяж жилийн дараа гарна, цаашлаад 3-5 жил “нухаж байж” бодитой дүгнэлт гаргана гэсэн хүлээлттэй байна. Өнөөдөр харагдах утаа буурсан ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ нэмэгдсэнийг Цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас долоо хоног бүр гаргадаг агаарын чанарын тайлангаас харж болно. Тухайлбал, 2019 оны 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд PM 2.5 тоосонцрын стандартаас давсан тохиолдол 75 хувиар буурсан бол хүхэрлэг хий 65 хувиар өсжээ. Агаар бохирдуулагч тоосонцор эрс багассан хэдий ч агаарын чанарын стандартаас 2.8 дахин их, харин хүхэрлэг хий энэ стандартаас бүр 6.6 дахин их байгааг уг тайланд дурджээ. Улаанбаатар хотын 12 байршил дахь олон улсын сүлжээнд хол-богдсон хэмжигч багаж ийнхүү үнэнийг мэдээлсээр байгаа ч мэр гэжлийн болон төрийн байгуул лагынхан шахмал түлш-тэй холбоогүй, хүний эрүүл мэндэд нөлөөгүй гэж зүтгэсээр байна. Тодруулбал, 11 дүгээр сарын 21-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр нийс лэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек “Нарийн ширхэгт тоосонцор PM 2.5 бол галлагаанаас үүдэлтэй, хүхэр нь түлшний найрлагаас хамааралтай. Галлагаа хийгээгүй зуны нөхцөлд ч хүхрийн хий 2018 оныхтой харьцуулахад 2-3 дахин их байгаа юм. Энэ хэв шинж өвлийн улиралд давтагдаж байгаа тул автомашины утаа, чанар муу бензин түлштэй холбоотой гэж бид үзэж байна. Хүхрийн давхар исэл өссөн шалтгаан нь шахмал түлштэй ямар ч холбоогүй” гэж тайлбарласан. Түүнчлэн, “Хүхэрлэг хийн хэмжээ нэг шоо метрт 46 мкг байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13 нэгжээр илүү” гэж нүүрний ч хувиралгүй “залж орхив”. Тухайн өдрийн өмнөх долоо хоногт хүхэрлэг хий 46 мкг/м3 биш, 329 мкг/м3 (хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их) байсан. Харамсалтай нь эдгээр тоо Агаарын бохирдолтой тэмцэх газрынханд стандартаас бага, хүний эрүүл мэндэд аюулгүй гэж уншигддаг аж. Мөн зуны улиралд ноднин 30 мкг/м3 байсан хүхэрлэг хий энэ зун 41 мкг/м3 болсныг “хоёр дахин их” гэж хөөсрүүлэх ямар хэрэг байв...Хир халдаахгүй хамгаалахын оронд шахмал түлшний үйлд-вэр лэлд хяналт тавьж, стандарт мөр дүүлсэн тайлангаа тавибал дээрсэн.
 
Зөвлөх инженерийн батлуулсан стандартыг мөрдөхгүй байна гэв
Х.Галымбек даргын үгэнд нэг үнэн байсан нь хүхэрлэг хий нь түлшний найрлагаас хамаардаг гэх ойлголт. Тавантолгойн коксжих нүүрс өмнө нь хэрэглэдэг байсан хүрэн нүүрснээс хүхрийн агууламж өндөр. Тиймээс шохой болон цементийн эрдсүүд нэмэх ёстойг “Тавантолгой түлш” ХХК-ийн зөвлөх инженер, доктор, профессор Г.Бадамхатан онцолж байсан. Тэрбээр манай сонины есдүгээр сарын 10-ны дугаарт өгсөн ярилцлагадаа “Сайжруулсан шахмал түлшний 95 хувийг милдинг буюу Ухаахудагийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс эзэлдэг. Үүнийгээ 0.5 мм хүртэл нунтаглаад шахмал түлш болгодог юм. Нунтаг нүүрсэн дээр 3-4 төрлийн бодис нэмдэг. Барьцалдуулагч SB-1 хэмээх шаргал өнгөтэй бодис, шаталтыг дэмжиж, тортог багас гадаг БНСУ-аас оруулж ирсэн Soot free гэх шингэн, мөн хүхрийн агууламжийг бууруулах зорилготой эх орны шохой, цементийн эрдсийн нэмэлтүүд хийдэг. Яг хэдэн хувиар хийх нь компанийн эзэмшдэг техно логитой холбоотой тул тодорхой хэлж болохгүй байна” хэмээсэн юм. Тэгвэл аравдугаар сарын сүүлээр MNB телевизийн “Монгол инженер” нэвтрүүлгийнхэн түлш хэрхэн хийдгийг үйлд-вэрээс нь сурвалжлахад зөвлөхийн хэлсэн найрлага тэс өөр болсон байлаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн технологич Э.Тулга сайжруулсан шахмал түлш хийх явцыг тайлбарлахдаа, “Манайх эцсийн бүтээгдэхүүн хийдэг найрлагадаа зөвхөн цавуу, ус хийж байгаа. Үндсэн тэжээл Тавантолгойгоос ирдэг. Түүнийгээ бутлаад тодорхой хэмжээний ширхэглэгт оруулаад цуглуулах пункерт хийдэг юм. Пункерээс гарч ирэх үед шнекээс цавуу унаж ирнэ. Энэ найрлага холигч руу ороход ус хийдэг. Цавуу, үндсэн тэжээл нь усаар зуурагдаад хэвлэгч рүү орж, шахмал түлш гарч ирж байгаа юм” гэсэн юм. Олон удаагийн туршилт, Азийн орнуудын лабораториор шинжлүүлж байж яамны зөвлөлөөр батлуулсан шахмал түлшний стандартыг ёсчлон мөрдөж чадаж байна уу гэдэгт хэн хяналт тавих вэ. Улсын нийт хүн амын талаас илүү нь амьдардаг хотын агаарын чанарт шууд нөлөөтэй түлш үйлдвэрлэж байгаа стратегийн үйлдвэр атлаа дэргэдээ лаборатори ч үгүй үйл ажиллагаагаа явуулсаар байх уу. Угаартсан хүнээ тоолж суухын оронд эдгээр асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Хүхэрлэг хийн нөлөө шууд газар дээр нь үхүүлэхгүй ч хэдэн жилийн дараа амьсгалын замын архаг өвчтэй болгодог нь Япон зэрэг бусад орны туршлага, туулсан зовлонгоос нотлогдсоор байхад бид биеэр туршиж батлах гэж хүлээх нь хэр зохистой вэ. Өнөөдөр дөнгөж сургуульд орсон хүүхдээ ид өсөх насанд нь уушгины архаг өвчтэй нэгэн болгоод, мөрөөдлийг нь нураан эмнэлгийн орон дээр сахиж суухыг хэн хүсэх билээ. Дарга цэрэг, баян ядуу хэн ч бай нэг л агаараар амьсгалдаг. Шахмал түлшинд шохойгоо холино уу, өөр технолги туршина уу, хамаагүй, хорт бодисын хэмжээг бууруулахад анхаарлаа хандуулаач гэж дахин сануулъя.


Нийтэлсэн огноо2019-12-02