1 JAPAN'S EMPEROR AND EMPRESS WILL LIKELY VISIT MONGOLIA IN JULY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/30      2 SCHOOLS AND KINDERGARTENS BUILT AND RENOVATED THROUGH ADB FUNDED PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/30      3 ULAANBAATAR'S NEW CENTRAL TREATMENT PLANT TO LAUNCH THIS AUGUST WWW.GOGO.MN PUBLISHED:2025/01/30      4 MONGOLIA'S CAPITAL TO STOCKPILE 10,000 TONS OF MEAT FOR SPRING CONSUMPTION WWW.XINHUANET.COM  PUBLISHED:2025/01/30      5 NUMBER OF FOREIGN VISITORS ENTERING MONGOLIA INCREASED BY 32.6 PERCENT COMPARED TO PREVIOUS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      6 “ATAR-4” SUSTAINABLE AGRICULTURE DEVELOPMENT CAMPAIGN TO BEGIN IN FEBRUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      7 MONGOLIA TO RESUME SPRING HORSE RACING WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/01/29      8 20TH LIFESTYLE WEEK TRADE FAIR TOKYO, JAPAN. JULY 02-04. 2025 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/01/29      9 MONGOLIA'S WORKFORCE DEMAND IN 2025 WILL REACH 83.7 THOUSAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      10 IMPLEMENTATION OF TAX LAW UNDER DISCUSSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      ЯПОНЫ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ХАТАН ХААН МАСАКО НАР ДОЛООДУГААР САРД МОНГОЛД АЙЛЧИЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     2024 ОНД ОХУ-ЫН НҮҮРСНИЙ САЛБАР ХЯМРАЛД ОРСОН БОЛ ӨРСӨЛДӨГЧ АВСТРАЛИ БОЛОН МОНГОЛ УЛС ЭКСПОРТОО ЭРС НЭМЭГДҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ЮРГЕН РИГТЕРИНК: ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ МОНГОЛ УЛСАД ОЛОН БОЛОМЖ НЭЭЖ ӨГНӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ABM: IV УЛИРАЛД "ЯМБАТ" ТӨСЛӨӨС ЗЭС, НИКЕЛИЙН ӨНДӨР АГУУЛАМЖТАЙ 3 ТОМ БҮС ИЛРҮҮЛСЭН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ИРЭХ САРЫН 1-НЭЭС АВТОБУСААР ЗОРЧИХДОО 1000 ТӨГРӨГ ТӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     "АТРЫН IV" АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ТАРИАЛАЛТАА 200 МЯНГА ГА-ГААР НЭМЭГДҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     ЗӨВХӨН УГААЖ, САМНАСАН НООЛУУР ЭКСПОРТЛОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     "20TH LIFESTYLE WEEK" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ТОКИО, ЯПОН 2025 ОНЫ 7 САРЫН 02-04 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/01/29     УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧИД ӨМНӨХ ОНЫХООС 32.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     ТӨЛБӨРТ ЗОГСООЛУУДЫГ НИЙСЛЭЛ ХАРИУЦАЖ, МЕНЕЖМЕНТИЙГ ХУВИЙН КОМПАНИ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29    

Цахиурын хөндийд $1 их наядын цохилт амсуулсан "DeepSeek"-ийн талаар таны мэдвэл зохих бүх зүйл www.bloombergtv.mn

“DeepSeek” хэрэглэгчийн хүсэлтэд хариу өгөхдөө тухайн хариултыг хэрхэн боловсруулж, тооцоолсон үндэслэлээ тайлбарладаг нь “ChatGPT” зэрэг бусад чатботуудаас ялгарах гол онцлог нь
БНХАУ-ын хиймэл оюуны стартап "DeepSeek" өнөө цагийн шилдэг чатботуудтай өрсөлдөхүйц хүчин чадалтай ч “өчүүхэн” зардлаар бүтээгдсэн хиймэл оюуны моделио танилцуулснаар Цахиурын хөндийг цочирдуулж, улмаар технологийн салбарын хувьцаанууд "улаан"-аар эргэхэд хүргэлээ.
Юу болов?
Үүсгэн байгуулагдаад ердөө жил орчим болж буй “DeepSeek” өнгөрсөн долоо хоногт шинэ “R1” загвараа танилцуулснаар АНУ-ын хиймэл оюуны салбарт хөрөнгө оруулагчдын санааг зовоож, технологийн хувьцаануудын зарах хөдөлгөөн огцом идэвхжихэд нөлөөллөө.
Салбартаа тэргүүлэгч “Nvidia”-ийн хувьцааны ханш даваа гарагт 17 хувиар унасан нь 2020 оны гуравдугаар сараас хойш байгаагүй өндөр дүнтэй уналт болсны сацуу үнэлгээнээс нь 589 тэрбум ам.долларыг арчив. Зах зээлийн үнэлгээ нь ганцхан өдөрт ингэж эрс буурсан нь тус компанийн түүхэнд төдийгүй АНУ-ын хөрөнгийн зах зээлд урьд өмнө нь тохиолдож байсангүй.
“Nvidia” гол индексүүдэд ихээхэн жин эзэлдэг тул уналт нь зах зээлийг бүхэлд нь доргиов. “Nasdaq 100 Index” гурван хувиар унасан нь сүүлийн зургаан долоо хоногийн хамгийн огцом уналт болж, зах зээлийн үнэлгээ нь бараг нэг их наяд ам.доллароор буурчээ.
Үүнээс гадна хиймэл оюунтай холбоотой компаниудаас хөрөнгөө бүрдүүлдэг тэрбумтнууд ихээхэн хэмжээний хохирол амсаж, технологийн салбарын хамгийн чинээлэг эрхмүүдийн нийт хөрөнгө 108 тэрбум ам.доллароор хорогдсоныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна. Тухайлбал: “Nvidia”-ийн үүсгэн байгуулагч Женсен Хуаны хөрөнгө 20.1 тэрбум ам.доллар буюу 20 хувиар буурсан бол “Oracle”-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон 22.6 тэрбум ам.долларын хөрөнгөө алджээ.
“DeepSeek” гэж юу вэ?
Хиймэл оюун суурьтай хедж сан “High-Flyer”-ийн захирал Лиан Вэньфэн 2023 онд “DeepSeek”-ийг анх байгуулжээ. Тус компани “open-source” буюу нээлттэй эхийн хиймэл оюуны модель хөгжүүлдэг тул хөгжүүлэгчид тус программын кодыг хянаж, сайжруулах боломжтой гэсэн үг юм. Мөн гар утасны аппликэйшн нь нэгдүгээр сарын эхээр гарснаасаа хойш “AppStore”-д татагдсан тоогоороо тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй.
“DeepSeek” хэрэглэгчийн хүсэлтэд хариу өгөхдөө тухайн хариултыг хэрхэн боловсруулж, тооцоолсон үндэслэлээ тайлбарладаг нь “ChatGPT” зэрэг бусад чатботуудаас ялгарах гол онцлог бөгөөд ялангуяа шинэ “R1” загвар нь “OpenAI”-ийн хамгийн сүүлийн үеийн моделиудтай хүчин чадлаараа зэрэгцэхийг тус компани мэдээлсэн байна.
“OpenAI”, “Meta”-ийн моделиудтай хэрхэн өрсөлдөх вэ?
Хэдийгээр компани нарийн тоо баримт дурдаагүй ч “DeepSeek”-ийн моделиудыг сургаж, хөгжүүлэх өртөг “OpenAI”, “Meta”-ийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн өртөгтэй харьцуулахад асар бага нь тодорхой болоод байна. Модель хөгжүүлэлтийн үр ашгийг ийм түвшинд сайжруулах боломжтой юм бол “Nvidia” зэрэг компанийн сүүлийн үеийн хүчирхэг AI чипүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах шаардлага бий юу гэдэг асуулт урган гарч байгаа юм.
“DeepSeek”-ийн зүгээс “R1” загвар математик тооцооллын AIME 2024, ерөнхий мэдлэгийн MMLU, асуулт хариултын “AlpacaEval 2.0” гэсэн жишиг хэмжүүрүүдэд өрсөлдөгч моделиудтай дөхүү, эсвэл илүү гүйцэтгэлтэйг онцолж буй.
АНУ-д хэрхэн анхааруулга болох вэ?
Вашингтон БНХАУ-д гаргах GPU хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологийн экспортдоо хориг тогтоогоод байгаа бөгөөд энэ нь АНУ, БНХАУ-ын технологийн өрсөлдөөний чухал фронт болох хиймэл оюуны салбарт БНХАУ-ын ахиц дэвшлийг хязгаарлах зорилготой. Хэдий тийм боловч “DeepSeek”-ийн энэхүү амжилт нь БНХАУ-ын хиймэл оюуны инженерүүд хязгаарлагдмал нөөцөөр өндөр үр бүтээмж бий болгож, АНУ-ын хоригийг тойрон гарч чадсаныг харуулж байна. Шинэ төрлийн чип ашиглах боломжгүй тул “DeepSeek” моделио сургах хямд өртөгтэй, өөр арга зам эрэлхийлсэн нь бүр ч том инновац төрөх нөхцөл бүрдүүлсэн гэж болохоор байгаа юм.
“DeepSeek”-ийн бэрхшээлүүд юу вэ?
Гэнэт алдаршсан нь “DeepSeek”-ийн үүлэн технологийн дэд бүтцийг жинхэнэ сорьж буй бололтой. Нэгдүгээр сарын 27-нд тус компанийн үйлчилгээ хэсэг хугацаанд ажиллагаагүй болж, шинэ бүртгэлийн хүсэлтийг хязгаарлахаас өөр аргагүй болсон байна.
Үүнээс гадна нутаг нэгт хиймэл оюуны моделиудын адил “DeepSeek” БНХАУ-д эмзэгт тооцогддог сэдвүүдэд цензур тавьдаг. Тухайлбал: Тайванийн зөрчил зэрэг геополитикийн хурц сэдэвтэй асуултууд, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний талаар нарийн мэдээлэл шаардсан асуултад хариулахаас татгалздаг аж.


Нийтэлсэн огноо2025-01-29