Японы Эзэн хаан Нарүхито, Хатан хаан Масако нар долоодугаар сард Монголд айлчилна www.eagle.mn
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар долоодугаар сарын эхээр Монголд долоо хоногийн албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа тухай Японы Засгийн газрын эх сурвалж өнөөдөр мэдээллээ.
Энэхүү айлчлал нь эзэн хааны суудал залгаснаас хойш 2023 онд Индонез, өнгөрсөн жил Их Британид хийсэн айлчлалын дараа хоёр талын найрсаг харилцааг дэмжих зорилгоор хийж буй гурав дахь албан ёсны гадаад айлчлал болж буй аж.
Эзэн хаан өмнө нь 2007 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах ханхүүгийн хувиар Монгол Улсад айлчилсан юм.
Kyodo news агентлагийн мэдээлснээр айлчлалын үеэр Эзэн хаан Нарүхито Монголын үндэсний их баяр наадамд оролцож, дэлхийн II дайны дараа олзлогдож амиа алдсан 1700 орчим япон цэргийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Нийтэлсэн огноо2025-01-30