"20th LIFESTYLE WEEK" Олон Улсын үзэсгэлэн яармаг Токио, Япон 2025 оны 7 сарын 02-04 www.mongolianbusinessdatabase.com
Япон Улсын салбартаа тэргүүлэгч RX Japan 2025 оны 7 сарын 02-04-нд Токио хотод зохион байгуулагдах 20 дахь удаагийн “20th LIFESTYLE WEEK TRADE FAIR” олон улсын үзэсгэлэн яармагт оролцох Монгол компаниудыг (exhibitors) бүртгэж эхэллээ.
Энэхүү арга хэмжээ нь хувцас эдлэл (fashion), бэлэг дурсгал, бичиг хэргийн болон гэр ахуйн эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, дизайн, хүүхдийн тоглоом эдлэл зэрэг 9 салбарыг хамарсан дунджаар 1100 орчим үйлдвэрлэгч буюу үзэсгэлэнд оролцогчдын 35.000 орчим бараа бүтээгдэхүүн танилцуулагддаг Японы тэргүүлэгч олон улсын B2B үзэсгэлэн яармаг юм. Тус арга хэмжээнд ойролцоогоор 45.000 гаруй жижиглэн болон бөөний худалдаа, томоохон дэлгүүрийн сүлжээ, импортлогчид, дистрибютор агентууд, зочид буудал үйлчилгээний бизнесүүд түүн дотор Японы Mitsukoshi Isetan HD, Takashimaya, Ryohin Keikaku (MUJI), PAL Group HD, PPIH HD, Nitori HD зэрэг салбартаа тэргүүлэгчид танилцах байдлаар оролцдог бөгөөд тэдэнтэй шууд нүүр тулсан B2B уулзалтууд хийж цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг.
Холбогдох асуудлаар RX Japan-ы Монгол дахь албан ёсны түнш MBD Mongolian Business Database ( 99066062) contact@mongolianbusinessdatabase.com хаягуудаар холбогдоно уу.
Бүртгэл 3 сарын 10-нд дуусна.
Нийтэлсэн огноо2025-01-29