1 JAPAN'S EMPEROR AND EMPRESS WILL LIKELY VISIT MONGOLIA IN JULY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/30      2 SCHOOLS AND KINDERGARTENS BUILT AND RENOVATED THROUGH ADB FUNDED PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/30      3 ULAANBAATAR'S NEW CENTRAL TREATMENT PLANT TO LAUNCH THIS AUGUST WWW.GOGO.MN PUBLISHED:2025/01/30      4 MONGOLIA'S CAPITAL TO STOCKPILE 10,000 TONS OF MEAT FOR SPRING CONSUMPTION WWW.XINHUANET.COM  PUBLISHED:2025/01/30      5 NUMBER OF FOREIGN VISITORS ENTERING MONGOLIA INCREASED BY 32.6 PERCENT COMPARED TO PREVIOUS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      6 “ATAR-4” SUSTAINABLE AGRICULTURE DEVELOPMENT CAMPAIGN TO BEGIN IN FEBRUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      7 MONGOLIA TO RESUME SPRING HORSE RACING WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/01/29      8 20TH LIFESTYLE WEEK TRADE FAIR TOKYO, JAPAN. JULY 02-04. 2025 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/01/29      9 MONGOLIA'S WORKFORCE DEMAND IN 2025 WILL REACH 83.7 THOUSAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      10 IMPLEMENTATION OF TAX LAW UNDER DISCUSSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      ЯПОНЫ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ХАТАН ХААН МАСАКО НАР ДОЛООДУГААР САРД МОНГОЛД АЙЛЧИЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     2024 ОНД ОХУ-ЫН НҮҮРСНИЙ САЛБАР ХЯМРАЛД ОРСОН БОЛ ӨРСӨЛДӨГЧ АВСТРАЛИ БОЛОН МОНГОЛ УЛС ЭКСПОРТОО ЭРС НЭМЭГДҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ЮРГЕН РИГТЕРИНК: ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ МОНГОЛ УЛСАД ОЛОН БОЛОМЖ НЭЭЖ ӨГНӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ABM: IV УЛИРАЛД "ЯМБАТ" ТӨСЛӨӨС ЗЭС, НИКЕЛИЙН ӨНДӨР АГУУЛАМЖТАЙ 3 ТОМ БҮС ИЛРҮҮЛСЭН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ИРЭХ САРЫН 1-НЭЭС АВТОБУСААР ЗОРЧИХДОО 1000 ТӨГРӨГ ТӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     "АТРЫН IV" АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ТАРИАЛАЛТАА 200 МЯНГА ГА-ГААР НЭМЭГДҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     ЗӨВХӨН УГААЖ, САМНАСАН НООЛУУР ЭКСПОРТЛОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     "20TH LIFESTYLE WEEK" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ТОКИО, ЯПОН 2025 ОНЫ 7 САРЫН 02-04 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/01/29     УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧИД ӨМНӨХ ОНЫХООС 32.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     ТӨЛБӨРТ ЗОГСООЛУУДЫГ НИЙСЛЭЛ ХАРИУЦАЖ, МЕНЕЖМЕНТИЙГ ХУВИЙН КОМПАНИ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29    

2024 онд ОХУ-ын нүүрсний салбар хямралд орсон бол өрсөлдөгч Австрали болон Монгол Улс экспортоо эрс нэмэгдүүлэв www.bloombergtv.mn

ОХУ нүүрсний экспортоо Азийн зах зээл рүү шилжүүлэх шаардлагатай болсон ч дотоодын төмөр замын тариф зогсолтгүй өссөнөөр ашиг нь улам хумигджээ
Олон жилд анх удаа ОХУ-ын нүүрсний салбарыг бүрэн хэмжээний хямрал нөмөрчээ. Зах зээлийн сөрөг хүчин зүйлс давхцаж, салбарыг ховор тохиох хүнд нөхцөл байдал руу түлхсэн бөгөөд цаашдаа ч сэргэлтийн зам тодорхой харагдахгүй байгааг “SXCoal” агентлаг “CCA Analysis”-ийн судалгаанд үндэслэн мэдээлсэн байна.
Хориг, төмөр зам, тариф
Хэдийгээр үнийн хувьд базаахгүй мөчлөгийг туулж буй ч 2024 онд дэлхийн нүүрсний эрэлт түүхэн дээд цэгтээ буюу 7.25 тэрбум тоннд хүрснийг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тооцоолжээ. Гэхдээ ОХУ-ын нүүрсний салбар энэ өсөлтийг ашиглаж чадаагүй нь Украины дайн эхэлсний дараа Европын Холбооноос ОХУ-ын нүүрсэнд тавьсан хоригоос улбаатай. Ингэснээр ОХУ нүүрсний экспортоо Азийн зах зээл рүү шилжүүлэх шаардлагатай болсон ч дотоодын төмөр замын тариф зогсолтгүй өссөнөөр ашиг нь улам хумигджээ.
ОХУ дотооддоо ам.доллароор нэрлэгдсэн экспортын шинэ татвар тогтоож, мөн ОХУ-ын нүүрс экспортлогчдын амин чухал зах зээл болсон БНХАУ импортын татвараа сэргээсэн нь хүнд дарамт болжээ. Үүнтэй зэрэгцээд АНУ өнгөрсөн онд хориг арга хэмжээний жагсаалтдаа ОХУ-ын нүүрсний хэд хэдэн компанийг нэмснээр гүйлгээ хийх, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нь ноцтой түвшинд хязгаарласан байна.
ОХУ-ын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадалтай холбоотой урт хугацааны асуудал өнгөрсөн онд улам даамжирсан нь мөн нэрмээс болов. Байгаль-Амурын гол шугам (БАМ) зүтгүүрийн ажиллах хүчний болон дэд бүтцийн дутагдалд орж, Транс-Сибирийн төмөр зам ачаа тээврийн урсгалыг дорнын зах зээл рүү шилжүүлэх ажилтай холбоотойгоор үйл ажиллагаа нь удааширчээ.
Байдал өөрчлөгдөхгүй шинжтэй
Эдгээр хүндрэлүүд нь ОХУ-ын нүүрсний экспорт буурахад нөлөөлж, цаашлаад тус салбарын санхүүгийн тогтвортой байдалд сэв суулгасан байна. 2024 оны I-X сарын хооронд тус улсын нүүрсний компаниудын 53 хувь нь алдагдалтай ажилласнаас гадна салбарын цэвэр алдагдал 0.83 тэрбум ам.доллар болсон байна. Харьцуулбал 2023 оны ижил хугацаанд 3.09 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байжээ.
unnamed (1).jpg
Хямрал ийм түвшинд хүрсэн ч ОХУ-ын Засгийн газраас тус салбарыг дэмжих дорвитой арга хэмжээ аваагүй хэвээр. Хэдий экспортын татвар тэглэгдсэн ч “Оросын төмөр зам” (РЖД) компани 2025 онд тээвэрлэлтийн тарифаа 13.8 хувиар нэмэгдүүлэн тогтоосон тул байдал төдийлөн өөрчлөгдөхөөргүй байна.
Өнгөрсөн онд БНХАУ-ын нүүрсний импорт 543 сая тоннд хүрч, бүх цаг үеийн дээд цэгээ шинэчлэхэд Австрали, Монголын нүүрс гол үүрэг гүйцэтгэжээ. Тодруулбал: БНХАУ-ын хоригоос гарсан Австралийн нүүрсний нийлүүлэлт бараг 60 хувиар өссөн бол Монголын экспорт 19 хувиар өсөөд зогсохгүй коксжих нүүрсний нийт импортынх нь 60 хувийг дангаараа хангасан байна.
Харин энэ хугацаанд ОХУ-аас БНХАУ-ын авсан нүүрсний импорт 102 сая тонноос 95.1 сая тонн болон буурчээ.


Нийтэлсэн огноо2025-01-30