1 JAPAN'S EMPEROR AND EMPRESS WILL LIKELY VISIT MONGOLIA IN JULY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/30      2 SCHOOLS AND KINDERGARTENS BUILT AND RENOVATED THROUGH ADB FUNDED PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/30      3 ULAANBAATAR'S NEW CENTRAL TREATMENT PLANT TO LAUNCH THIS AUGUST WWW.GOGO.MN PUBLISHED:2025/01/30      4 MONGOLIA'S CAPITAL TO STOCKPILE 10,000 TONS OF MEAT FOR SPRING CONSUMPTION WWW.XINHUANET.COM  PUBLISHED:2025/01/30      5 NUMBER OF FOREIGN VISITORS ENTERING MONGOLIA INCREASED BY 32.6 PERCENT COMPARED TO PREVIOUS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      6 “ATAR-4” SUSTAINABLE AGRICULTURE DEVELOPMENT CAMPAIGN TO BEGIN IN FEBRUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      7 MONGOLIA TO RESUME SPRING HORSE RACING WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/01/29      8 20TH LIFESTYLE WEEK TRADE FAIR TOKYO, JAPAN. JULY 02-04. 2025 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/01/29      9 MONGOLIA'S WORKFORCE DEMAND IN 2025 WILL REACH 83.7 THOUSAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      10 IMPLEMENTATION OF TAX LAW UNDER DISCUSSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      ЯПОНЫ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ХАТАН ХААН МАСАКО НАР ДОЛООДУГААР САРД МОНГОЛД АЙЛЧИЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     2024 ОНД ОХУ-ЫН НҮҮРСНИЙ САЛБАР ХЯМРАЛД ОРСОН БОЛ ӨРСӨЛДӨГЧ АВСТРАЛИ БОЛОН МОНГОЛ УЛС ЭКСПОРТОО ЭРС НЭМЭГДҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ЮРГЕН РИГТЕРИНК: ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ МОНГОЛ УЛСАД ОЛОН БОЛОМЖ НЭЭЖ ӨГНӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ABM: IV УЛИРАЛД "ЯМБАТ" ТӨСЛӨӨС ЗЭС, НИКЕЛИЙН ӨНДӨР АГУУЛАМЖТАЙ 3 ТОМ БҮС ИЛРҮҮЛСЭН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ИРЭХ САРЫН 1-НЭЭС АВТОБУСААР ЗОРЧИХДОО 1000 ТӨГРӨГ ТӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     "АТРЫН IV" АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ТАРИАЛАЛТАА 200 МЯНГА ГА-ГААР НЭМЭГДҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     ЗӨВХӨН УГААЖ, САМНАСАН НООЛУУР ЭКСПОРТЛОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     "20TH LIFESTYLE WEEK" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ТОКИО, ЯПОН 2025 ОНЫ 7 САРЫН 02-04 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/01/29     УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧИД ӨМНӨХ ОНЫХООС 32.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     ТӨЛБӨРТ ЗОГСООЛУУДЫГ НИЙСЛЭЛ ХАРИУЦАЖ, МЕНЕЖМЕНТИЙГ ХУВИЙН КОМПАНИ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29    

Юрген Ригтеринк: Эрчим хүчний реформ Монгол Улсад олон боломж нээж өгнө www.bloombergtv.mn

ЕСБХБ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Юрген Ригтеринктэй Давосын ДЭЗФ-ын үеэр ярилцлаа
- ЕСБХБ Монгол Улсад 151 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай. Та энэ удаагийн уулзалтаар эдгээр төслүүдийн үр дүнгийн талаар ярилцсан. Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдэд ямар дүгнэлт өгөх вэ? Мөн Монгол Улсыг санхүүжүүлэх шийдвэрийг хэрхэн гаргадаг талаар тайлбарлаж өгнө үү?
- Намайг урьж ярилцаж буйд юуны өмнө талархал илэрхийлье. Монгол Улсын Шадар сайдтай танай улсын сэргээгдэх эрчим хүчний боломжуудыг дээшлүүлэх чиглэлд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь таатай үйл явдал боллоо. Таны түрүүн дурдсан тоон үзүүлэлт үнэн. Хэдий тийм боловч хамгийн чухал нь бидний сүүлийн үед хийж гүйцэтгэсэн ажлууд юм. Учир нь дээр дурдсан нийт төслүүдийн тоо нь 2005 оноос хойш буюу ойролцоогоор 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийг хамарч байгаа.
Харин өнгөрсөн онд дээд түвшинд хүрч, Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 260 сая евро давсан. Энэ нь Монгол Улс дахь ЕСБХБ-ны хувьд дээд үзүүлэлт болж чадсан. Бид хэрхэн энэ үр дүнд хүрсэн бэ? гэвэл манайх эрэлт хэрэгцээнд тулгуурласан банк бөгөөд харилцагчид өөрсдөө бидэнд ханддаг гэсэн үг юм. Хэрэв бид хөрөнгө оруулалтын төслийг олон талаараа, тухайлбал: эрсдэл, байгаль орчны асуудал, өмчлөл зэрэг нь нийцтэй гэж үзвэл, бид тухайн төсөлд хамтран хөрөнгө оруулалт хийдэг. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд ЕСБХБ Монгол Улсаас гадна үйл ажиллагаагаа явуулдаг бусад бүх улс оронд, ялангуяа хувийн хэвшилд төвлөрдөг гэдгийг онцолмоор байна.
- Та Монгол Улс ЕСБХБ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан талаар дурдлаа. ЕСБХБ болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны боломжуудыг та хэрхэн харж байна вэ? Аль салбарт голлон анхаарч байна вэ?
- ЕСБХБ тодорхой салбарт төвлөрдөггүй. Харин хувийн хэвшилд хамааралтай аливаа боломжуудыг судалж үздэг. Энэ ч утгаараа тодорхой салбарыг хасах шалтгаан, гэж байхгүй. Хэдий тийм боловч түүхэн талаас нь харвал Монгол Улс уул уурхайн салбарт бүс нутагтаа гол тоглогчдын нэг гэдэг утгаараа уул уурхайн хэд хэдэн төсөл дээр ажиллаж байсан. Мөн бид Монгол Улсыын зарим томоохон банктай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Учир нь эдгээр банкны түншүүд нь жижиг, дунд үйлдвэрүүд болон олон нийтэд хүрэх хамгийн тохиромжтой сувгууд юм. Түүнчлэн одоо бид эрчим хүчний салбарт, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тодорхой боломжуудыг олж харж байгаа.
- Танай банкны санхүүжилтээс ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс ямар давуу талуудыг хүртэх боломжтой вэ? Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчдыг татахыг зорьж байгаа. Мөн 14 томоохон мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан. Тэгэхээр ЕСБХБ болон Монгол Улсын хамтын ажиллагааны үр дүнд бий болох боломжуудыг хэрхэн харж байна вэ?
- Монгол Улсын Засгийн газраас маш чухал эрчим хүчний реформыг санаачилсанд баяртай байна. Үүний үр дүнд Засгийн газарт олон боломжууд нээгдэхээс гадна Монгол Улс эрчим хүчний хувьд бие даасан болох боломжтой төдийгүй цаашлаад эрчим хүчээ бусад улс орнуудад, тухайлбал: БНХАУ-д экспортлох боломжийг бодолцож болох юм.
- Байгалийн баялаг ихтэй, эрчим хүч зэрэг чухал салбаруудыг Төрөөс зохицуулдаг Монгол шиг улс орнуудад улс төрийн тогтвортой байдал чухал ач холбогдолтой. Монгол Улсын эрчим хүчний салбарт олон төрлийн татаас байдаг. Тэгэхээр эхлээд ямар шалгуурыг чухалчилж хардаг вэ? Танай байгууллагаас хэрэгжүүлэх төслүүдэд тавигдах шаардлагуудад ойрын хугацаанд ямар нэгэн өөрчлөлт оруулах уу?
- Таны хэлдэг зөв. Тогтвортой байдал бол хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал зүйл. Монгол Улс бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болсон улс гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэдий тийм боловч ардчилал нь заримдаа Засгийн газруудын өөр өөр санаачилга, өөр төрлийн зохицуулалтуудыг дагуулдаг. Хөрөнгө оруулагчдын хувьд ялангуяа эрчим хүчний салбарт, тууштай байдал, урьдчилан тааварлах боломжтой орчин маш чухал. Учир нь эрчим хүчний төслүүд, тухайлба: нар, салхины төслүүд, санхүүжилтийн хувьд 20 ба түүнээс дээш жилийн хугацаатай байдаг. Иймд хууль зохицуулалтын орчин, ялангуяа татварын орчны урьдчилан тааварлах боломжийг бүрдүүлэх шаардлагатай.
- Ирээдүйд Ази зэрэг бүс нутгийн улсуудад санхүүжүүлэх төслүүдийн чиглэл ямар байх вэ?
- Дээр дурдсанчлан өнгөрсөн жил буюу 2024 онд бидний Төв Азийг чиглэсэн, тэр дундаа Узбекистан, Казахстан, Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалт дээд түвшинд хүрсэн. Бид энэ хандлагаа энэ онд болон цаашдаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. ЕСБХБ эрэлтэд тулгуурлан ажилладаг тул энэ нь компаниуд болон нийт хөрөнгө оруулалтын хэмжээнээс ихээхэн хамаарна. Бид бүс нутгийн банкнуудтай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхийг хүсэж байгаа.
Байгалийн баялгийн салбар, сэргээгдэх эрчим хүчний салбар, ялангуяа салхи болон нарны эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Зарим улс оронд усан цахилгаан станцын чиглэлээр ч мөн боломжууд харагдаж байгаа. Үүнээс гадна бизнесийн салбар, хөдөө аж ахуйн зэрэг салбарыг ч мартаж болохгүй. Монголд бол хөдөө аж ахуйн салбар маш том боломж авчирч чадна.
- Санхүүжилтийн нөхцөлүүдийн талаар бас асуумаар байна. Дональд Трампын засаг захиргааны зохицуулалтын дараа нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа үед таны алсын хараа, таамаглал, санхүүжилтийн талаарх хандлага ямар байгаа вэ? Та энэ асуудалд ямар байр суурьтай байна?
- Монгол Улсад төдийгүй бусад олон улс оронд тавьдаг манай санхүүжилтийн нөхцөлийн хувьд аливаа хол байгаа улсын нөхцөл байдлаас хамаарахгүй. Тиймээс Монгол дахь төслүүдийг авч үзэхдээ бид бусад банкны адил нэлээд боловсронгуй системийг ашигладаг. Жаахан ярвигтай сонсогдож магадгүй. Энэ нь эрсдэлийг тохируулсан, хөрөнгө оруулалтын өгөөжийн загвар юм. Тухайлбал: бид эрсдэлийг тооцохдоо бүс нутагтай холбоотой аливаа эрсдэлийг ялангуяа Монголтой холбоотой эрсдэлүүдийг харна. Гэхдээ мэдээж төсөл бүр өөр өөр эрсдэлтэй, мөн хэрэгжих хугацаа нь ялгаатай байдаг. Мөн худалдааны санхүүжилтийн эрсдэл ерөнхийдөө төдийлөн өндөр биш байхад, урт хугацаатай төслүүдийн санхүүжилт 10, 15, заримдаа 20 ба түүнээс дээш жил үргэлжлэх учир илүү өндөр эрсдэлтэй байдаг.
- ДЭЗФ-ын талаар асуумаар байна. Давосын чуулганы үеэр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон асуудлуудыг хэлэлцдэг шүү дээ.Тэгвэл Монгол шиг хөгжиж буй орнуудын хувьд эндээс ямар боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй вэ?
- Энд Уур амьсгалын өөрчлөлт болон эерэг зүйлсийн талаар олон юм сонсдог боловч энэ долоо хоногийн эхээр зарим сөрөг дуу хоолойг ч мөн сонслоо. Миний бодлоор Монгол Улс болон бусад хөгжиж буй зах зээлүүд уур амьсгалын өөрчлөлт, эсвэл тогтвортой байдалд гарц гаргалгаа хайх нь анхаарч байх ганц чухал асуудал биш юм. Сэргээгдэх эрчим хүчний төслүүд л гэхэд өрсөлдөх чадвартай,хэрэгжүүлэлт нь ч хурдан, бас өртөг багатай байдаг. Ямар ч улс оронд хямд өртөгтэй эрчим хүчнээс илүү сайн зүйл байхгүй шүү дээ. Тэгээд дээрээс нь тогтвортой, ногоон байвал үүнээс илүү юу хүсэх юмгүй.


Нийтэлсэн огноо2025-01-30