"Атрын IV" аяныг хэрэгжүүлж тариалалтаа 200 мянга га-гаар нэмэгдүүлнэ www.eagle.mn
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газар "Атрын IV" аяныг зарлан хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Үүний санхүүжилтэд зориулан улсын төсөвт тодорхой хэмжээний эх үүсвэрүүд суулгасан. "Атрын IV" аяны хүрээнд хөрсөө хамгаалах, газар тариалангийн бүс нутгуудад агро ойн зурвасуудыг байгуулах, үр соортын аж ахуйнуудыг байгуулах, дотооддоо улаанбуудай, төмс, хүнсний ногооны үрийг үйлдвэрлэх зорилт тавьж байгаа.
Мөн тэжээлийн тарималуудыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл хийх, дөрвөн улирлын турш иргэдээ нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйнуудыг хөгжүүлэх, ашиг шимт 200 мянган үхрээр үхэр сүргийнхээ бүтцийг сайжруулах зэрэг ажил хийнэ. Махны чиглэлийн 150 мянга, сүүний чиглэлийн 50 мянган үхэр импортоор авна.
Түүнчлэн тариалалтаа 200 мянган га-гаар нэмэгдүүлнэ" гэлээ.
Нийтэлсэн огноо2025-01-29