1 JAPAN'S EMPEROR AND EMPRESS WILL LIKELY VISIT MONGOLIA IN JULY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/30      2 SCHOOLS AND KINDERGARTENS BUILT AND RENOVATED THROUGH ADB FUNDED PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/30      3 ULAANBAATAR'S NEW CENTRAL TREATMENT PLANT TO LAUNCH THIS AUGUST WWW.GOGO.MN PUBLISHED:2025/01/30      4 MONGOLIA'S CAPITAL TO STOCKPILE 10,000 TONS OF MEAT FOR SPRING CONSUMPTION WWW.XINHUANET.COM  PUBLISHED:2025/01/30      5 NUMBER OF FOREIGN VISITORS ENTERING MONGOLIA INCREASED BY 32.6 PERCENT COMPARED TO PREVIOUS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      6 “ATAR-4” SUSTAINABLE AGRICULTURE DEVELOPMENT CAMPAIGN TO BEGIN IN FEBRUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      7 MONGOLIA TO RESUME SPRING HORSE RACING WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/01/29      8 20TH LIFESTYLE WEEK TRADE FAIR TOKYO, JAPAN. JULY 02-04. 2025 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/01/29      9 MONGOLIA'S WORKFORCE DEMAND IN 2025 WILL REACH 83.7 THOUSAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      10 IMPLEMENTATION OF TAX LAW UNDER DISCUSSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/29      ЯПОНЫ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ХАТАН ХААН МАСАКО НАР ДОЛООДУГААР САРД МОНГОЛД АЙЛЧИЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     2024 ОНД ОХУ-ЫН НҮҮРСНИЙ САЛБАР ХЯМРАЛД ОРСОН БОЛ ӨРСӨЛДӨГЧ АВСТРАЛИ БОЛОН МОНГОЛ УЛС ЭКСПОРТОО ЭРС НЭМЭГДҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ЮРГЕН РИГТЕРИНК: ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ МОНГОЛ УЛСАД ОЛОН БОЛОМЖ НЭЭЖ ӨГНӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ABM: IV УЛИРАЛД "ЯМБАТ" ТӨСЛӨӨС ЗЭС, НИКЕЛИЙН ӨНДӨР АГУУЛАМЖТАЙ 3 ТОМ БҮС ИЛРҮҮЛСЭН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ИРЭХ САРЫН 1-НЭЭС АВТОБУСААР ЗОРЧИХДОО 1000 ТӨГРӨГ ТӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     "АТРЫН IV" АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ТАРИАЛАЛТАА 200 МЯНГА ГА-ГААР НЭМЭГДҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     ЗӨВХӨН УГААЖ, САМНАСАН НООЛУУР ЭКСПОРТЛОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     "20TH LIFESTYLE WEEK" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ТОКИО, ЯПОН 2025 ОНЫ 7 САРЫН 02-04 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/01/29     УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧИД ӨМНӨХ ОНЫХООС 32.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29     ТӨЛБӨРТ ЗОГСООЛУУДЫГ НИЙСЛЭЛ ХАРИУЦАЖ, МЕНЕЖМЕНТИЙГ ХУВИЙН КОМПАНИ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/01/29    

ЗГ: Махны үнийг бууруулахын тулд экспортыг хязгаарлана www.news.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:
-Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ нэмэгдэж байна. Энэ үнийн өсөлтийг буулгах, үнийг тогтвортой барих зорилгоор экспортоор гаргаж буй махыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Ирэх зургадугаар сарын 1-н хүртэл бэлтгэсэн махаа дотоодын зах зээлд нийлүүлнэ. Мөн Засгийн газраас "Атрын IV аян"-ыг зарлан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд 2025 оны улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв тусгасан. Бүс нутгуудад ойн зориулалтын газар, үр сортын аж ахуйн нэгж байгуулах, дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангах, тэжээлийн тарьмалыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлүүдийг хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжих, ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргийн бүтцийг сайжруулахаар төлөвлөж байна.
Ойролцоогоор 150 мянган үхрийг махны, 50 мянган үхрийг сүүний чиглэлээр ашиг шимт үхрийг импортлох, үр хөврөл шилжүүлэн суулгах замаар сайжруулахаар зорьж ажиллана.
Мөн "Атрын IV аян3-ыг эхлүүлж, шинээр 200 мянган га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ. Атрын I, II аяны хүрээнд эргэлтэд оруулсан 980 орчим мянга га талбайг ашиглаж байна. Тэр үед улсын хүн ам нэг сая гаруй байсан бол одоо 3.5 сая хүн амтай болсон. Ирэх 2040 онд Монголын хүн ам дөрвөн сая болох тооцоо гарч байгаа. Тиймээс хүн ам өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангаж, эрчимжсэн гахай, тахиа, өндөг, сүүний аж ахуйг тэжээлээр хангах, нөгөө талаар байгаль цаг уурын эрсдэлд орж буй нүүдлийн мал аж ахуйгаа тэжээлээр хангахад одоогийн талбай хүрэлцэхгүй байгаа. Иймд Засгийн газраас 200 мянган га талбайг эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн.
2024 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд нийт 57.6 сая мал тоолсон. Бид 160 мянган тонн махыг дотооддоо нийлүүлэх буюу 6.1 сая малыг хэрэглэх боломжтой. Энэ нь махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана. Мөн 3 сая толгой мал буюу 72.3 мянган тонн махыг 2025 онд экспортлох боломжтой байна. Өнгөрсөн өвлийн зуднаар 9.3 сая толгой мал хорогдсон. Малчид малаа өсгөж, зах зээлд нийлүүлэх сонирхол бага байна. Аж ахуйн нэгжүүдийн махны экспорт нэмэгдэж, үнэ өсч байгаа нь малчдын амьдрал ахуйд том дэмжлэг болж байгааг хэлдэг. Тарга шимтэй мах экспортод гаргахын тулд малын тэжээл чухал.
Махны үнийн судалгаагаар хонины мах 19 хувь, үхрийн ястай мах 15 хувь, үхрийн цул мах 17 хувь, ямааны мах 16 хувиар тус тус өссөн. Тэгэхээр энэ бол хүн амын хэрэглээнд нөлөөлнө. Уламжлалт баяр ёслолын үеэр махны үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй. Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 6-наас экспортод бэлтгэсэн махыг нийслэл дэх цэгүүдэд зохион байгуулалттайгаар худалдаж, нэмэгдүүлэхээр боллоо. Мөн энэ оны байдлаар 4200 тонн мах экспортод гарчихаад байна. Цаашдаа махаа экспортлох эрэлт их байгаа ч дотоодынхоо махны тогтвортой байдлыг хангах нь чухал байна. Одоо хилийн боомтуудаар махыг хязгаарлалтгүй экспортолж байгаа.
"Атрын IV аян"-ы гол зорилго нь Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хийж, үйлдвэрлэх юм. Энэ хүрээнд ажлаа эрчимжүүлж, шинэ түвшинд гаргахыг зорьж ажиллана. Хөнгөн хүнсний үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлнэ.
Газар тариалангийн салбарт улаан буудай, гурил, малын тэжээлийн импортыг чөлөөлөх хуулийн зохицуулалтыг Засгийн газар хэлэлцэж, өөрчлөх нь зүйтэй гээд УИХ-д өргөн барьсан байгаа. Нэгэнт хууль гаргаж, татварыг чөлөөлсөн тул хуулийг хүчингүй болгох эсэхийг УИХ шийднэ. Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа дэмжих, идэвхжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлд анхаарна. Мах экспортолж буй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулдаг. Нийт бэлтгэсэн махны 10-аас доошгүй хувийг дотоодын хэрэгцээний тогтвортой байдлыг хангаж, нийлүүлэх ёстой. Энэ хаврын махны үнийн хэт өсөлтөөс урьдчилан сэргийлж буй зохицуулалт. Экспортын бодлого тасралтгүй үргэлжилнэ. Түр хугацаанд квот тогтоож байгаа гэсэн үг. Мөнгө санхүүг нь шийдээд, асуудлыг шийдэж байгаа.
Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэл өөрөө махны нөөцөө бэлддэг. Ийм болоод гурван жил болж байна. Нийслэлийн зүгээс 5000 гаруй тонн мах нөөцөлсөн, цаашид шаардлагатай экспортлохоор бэлдсэн байсан махыг худалдан авах эх үүсвэрээ сая шийдлээ. Аж ахуйн нэгжид хохирол учрахгүй.
ХАВРЫН МОРИН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛ АЙМАГ, ОРОН НУТГИЙН ИТХ-ЭЭР ШИЙДВЭР ГАРГАНА
Шадар сайд С.Амарсайхан:
-Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Хот, хөдөөгийн тэнцвэргүй хөгжлийг арилгаж, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, бүс орон нутгийн эдийн засгийн өсөлтийг бий болгохтой холбоотойгоор шат дараатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Мөн аймаг, орон нутаг, бүсийн өөрсдийн эрх үүргийг нэмэгдүүлэх асуудал үе шаттай шийдвэрлэгдэж байна. Энэ хүрээнд аливаа соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах бүх эрх мэдлийг шилжүүлж байна. Засгийн газар өнөөдөр орон нутагт зохион байгуулж байгаа арга хэмжээнд шийдвэр гаргах хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, Улсын баяр наадмаас бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулахад аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө шийдвэрээ гаргаж, хариуцлагаа үүрнэ. Ингэхдээ салбар яамдын зөвлөмжийг үндэслэж, зохион байгуулалтаа хийнэ гэсэн үг.
Гуравдугаар сарын 1-нээс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах бол аймаг, орон нутгийн ИТХ-ээр шийдвэр гаргана. Хаврын морин уралдааныг зохион байгуулахдаа 12-оос дээш насныхан унаж, хувцас хэрэглэлээр бүрэн хангана.
Соёл, спортоос гадна орон нутагт хийж, хэрэгжүүлэх зам, дэд бүтэц, барилга байгууламж, хот байгуулалт, хөрөнгө оруулалт татах бодлого шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах асуудлыг шат дараатай шилжүүлж байна.


Нийтэлсэн огноо2025-01-29