Jade Gas: 2025 онд метан хийн төслийн үйлдвэрлэлийн хөтөлбөрөө эхлүүлнэ www.bloombergtv.mn
“Jade Gas Holdings” 2024 оны хайгуулын хөтөлбөрөө амжилттай эцэслэжээ
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани Монголын говьд байрлах нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө арилжааны стратегиа боловсруулж дуусах дөхөөд байгаагаа мэдээллээ.
Тус компани 2025 ондоо багтаан энэхүү стратегиа эцэслэж, үйлдвэрлэлийн хөтөлбөрөө эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Хийн урсгалтай болохоор зорьж байгаатай холбоотойгоор худалдан авагчид урьдчилсан захиалга өгөх боломж бүрдэж байгааг тодотгожээ.
Мөн “Jade Gas Holdings”-ийн хувьд 2024 оны хайгуулын хөтөлбөрөө амжилттай эцэслэсэн болохоо 2024 оны IV улирлын үйл ажиллагааны тайландаа онцолсон байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард тус компани 3.63 сая австрали доллар татан төвлөрүүлжээ.
Үйлдвэрлэлийн хөтөлбөрөө эцэслэж, хийн урсгалтай болох зэрэг гол ажлуудаа гүйцэтгэх хангалттай санхүүгийн нөөцтэй байгаагаа “Jade Gas Holdings” тайландаа онцолсон байна.
Нийтэлсэн огноо2025-02-03