Elixir Energy: Нүүрсний давхаргын метан хийн төслийн туршилт идэвхтэй үргэлжилж байна www.bloombergtv.mn
“Elixir Energy” 2024 оны IV улиралд хайгуулын ажилд 3.8 сая ам.доллар зарцуулжээ
Өмнөговь аймагт байрлах нүүрсний давхаргын метан хийн "Nomgon" төслийн үйлдвэрлэлийн туршилт үргэлжилж байгааг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компани 2024 оны IV улирлын үйл ажиллагааны тайландаа мэдэгдлээ.
Одоогоор нүүрсийг усгүйжүүлэх ажил үргэлжилж байгаа ч шаардлагатай даралтын түвшинд хараахан хүрээгүй байгааг тодотгосон байна.
“Elixir Energy” компанийн хувьд "Nomgon" төслийн бүтээгдэхүүн хуваах гэрээг 100 хувь эзэмшдэг бөгөөд төсөлд хамтран ажиллах түнш идэвхтэй хайж байгаа талаараа мэдээллээ. Яриа хэлэлцээ ахицтай байгаа ч эцэслэгдэх хараахан болоогүй байгааг дурджээ.
Тайлант хугацаанд “Elixir Energy” хайгуулын ажилд 3.8 сая ам.доллар зарцуулсан бөгөөд үүний дийлэнх нь компанийн Австралийн “Daydream-2” төслийн цооногийн ажилд голчлон зарцуулагдсан байна. 2024 оны эцсийн байдлаар “Elixir Energy”-ийн бэлэн мөнгөний нөөц 2.7 сая ам.доллар болжээ.
Нийтэлсэн огноо2025-01-31