2024 онд дотоодын зах зээлд ₮120 тэрбумын ХБҮЦ гарчээ www.bloombergtv.mn
2024 онд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийн түвшин 1.3-3.3 хувьтай байв
2024 онд дотоодын Хөрөнгийн биржүүдэд нийт 120 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны гарч, түүхэн дээд түвшинд хүрсэн байна.
Монголын Хөрөнгийн бирж болон “Чингис хаан” Хөрөнгийн бирж дээр идэвхтэй арилжаалагдаж буй нийт 155 тэрбум төгрөгийн 18-24 сарын хугацаатай, хөрөнгөөр баталгаажсан найман үнэт цаасны хүүгийн түвшин 17.0-19.6 хувьтай байгаа юм.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж буй компаниудын хувьд “Бичил Глобус Финанс ББСБ”, “Бэрс Финанс ББСБ”, “Омни Капитал ББСБ”, “Инвескор ББСБ” болон “БИД ББСБ” байна.
2024 онд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийн түвшин 1.3-3.3 хувьтай байгаа нь салбарын дундаж түвшин болох 6.2 хувиас доогуур үзүүлэлт юм. Мөн түүнчлэн үнэт цаасны баталгаа болох хөрөнгийн багцыг иргэдэд олгосон хэрэглээний зээлээр бүрдүүлжээ.
2024 оны 11 дүгээр сарын наймнаас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон ч зах зээлийн болон хөрөнгө оруулагчдын чиг хандлагыг авч үзвэл тус салбарын өсөлт ойрын хугацаанд удаашрахааргүй харагдаж байна.
Нийтэлсэн огноо2025-02-03