1 MONGOLIA'S 2024 INFLATION RECORDED AT 9 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/03      2 UN UNDERSCORES THE SAFETY AND HEALTH RISKS HORSE RACING POSES TO MONGOLIA’S CHILD JOCKEYS WWW.ASIANEWS.NETWORK  PUBLISHED:2025/02/03      3 MONGOLIA 2024. MOTORCYCLES MARKET IS THE FASTEST GROWING WORLDWIDE WWW.MOTORCYCLESDATA.COM PUBLISHED:2025/02/03      4 EMPEROR, EMPRESS TO VISIT MONGOLIA IN EARLY JULY WWW.NHK.OR.JP PUBLISHED:2025/02/02      5 MONGOLIAN SUMO WRESTLER APPOINTED GRAND CHAMPION WWW.BBC.COM PUBLISHED:2025/02/02      6 LAW ON PLANNING, DEVELOPMENT, AND PROMOTION OF KHARKHORUM CITY APPROVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/02      7 MONGOLIA EXPANDS GBIF ASIA NETWORK BY BECOMING AN ASSOCIATE PARTICIPANT WWW.GBIF.ORG  PUBLISHED:2025/02/02      8 DELPHOS ADVISES ON A LANDMARK $150M DEAL FOR MONGOLIAN MORTGAGE CORPORATION - BOLSTERING HOUSING ACCESS WWW.MANILATIMES.NET PUBLISHED:2025/01/31      9 TUUL HIGHWAY TENDER JUST ANNOUNCED WWW.NEWS.MN PUBLISHED:2025/01/31      10 REPRESENTATIVES OF CUBA AND MONGOLIA HOLD TALKS WWW.CUBASI.CU PUBLISHED:2025/01/31      Б.ЛХАГВАСҮРЭН: АМИНЫ ОРОН СУУЦАНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОДОГ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/03     ДУНДААС ДЭЭШ ОРЛОГОТОЙ АЙЛ, ӨРХ ЦАХИЛГААНААР ДУЛААНАА ШИЙДЭЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/03     2024 ОНД ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД ₮120 ТЭРБУМЫН ХБҮЦ ГАРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/03     JADE GAS: 2025 ОНД МЕТАН ХИЙН ТӨСЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ЭХЛҮҮЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/03     МОНГОЛБАНК: БАНКНУУДЫН НОГООН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ НИЙТ ЗЭЭЛИЙН 3.7 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/03     2024 ОНД “ТОП 5” БАНКНЫ НОГДОЛ АШГИЙН ӨГӨӨЖ 6-12 ОРЧИМ ХУВИЙН ТҮВШИНД БАЙВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/02     УЛААНБААТАР ХОТЫН КАМЕРЫН ХЯНАЛТАД АI ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/02     32 МЯНГАН ЗУУХНЫ ТЕНДЕРИЙГ ЦУЦАЛСАН Ч 23 МЯНГАН АЙЛЫГ ДУЛААЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/01/31     АВТОБУСАНД 1000 ТӨГРӨГ ТӨЛӨХ ШИЙДВЭР МАРГААШААС ХЭРЭГЖИНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/31     ELIXIR ENERGY: НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ТӨСЛИЙН ТУРШИЛТ ИДЭВХТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/31    

Б.Лхагвасүрэн: Амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно www.eagle.mn

Монголбанкнаас 2024 оны жилийн эцсийн байдлаарх гадаад сектор, мөнгө санхүүгийн онцлох үзүүлэлтийг танилцууллаа.
Мөн үеэр орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр цаашдаа хэрхэн үргэлжлэх талаар сэтгүүлч тодруулсан юм. Эл асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
Тэрээр "Шинэ зээлийг хуучин зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган иргэн ипотекийн зээлтэй, тогтмол төлөлтөө хийгээд явж байна. Жил бүр 500 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, тэндээсээ шинэ зээлийг олгож байна. Өнгөрсөн онд Үндэсний баялагийн сангийн хууль гарсан. Хуримтлалын сангаас жил бүр 500 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлд хуваарилахаар болсон. Үүнийг нэмээд ипотекийн зээл 1.2-1.3 их наядын санхүүжилтийн эх үүсвэртэй болж, 2024 онд 14 мянган орчим өрхөд шинээр зээл өгсөн. 2025 онд яг энэ эх үүсвэр хэвээрээ буюу энэ хэмжээгээр зээл олгоно. Харин зээл олгох хүрээнд өөрчлөлт орж байгаа. Хувийн орон сууцанд ипотекийн зээл олгох хуулийн зохицуулалт хэрэгжинэ. Дээшээ агаар, доошоо хөрс бохирдуулахгүй хувийн орон сууцнуудад хөнгөлөлттэй зээл олгоно. Хувийн орон сууц банкны шаардлага хангах тодорхой шалгуур байгаа. Тус шалгуурыг хангасан байх шаардлагатай. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын А бүсэд хөнгөлөлттэй, давуу байдлаар олгож байгаа асуудал гарч байгаа учир зээлийн хүү харилцан адилгүй, өндөр хүүтэй зээл олгодог байхаар судалж байна. Арилжааны банк өөрийн эх үүсвэрээр зээл олгож байгаа. Үүний дундаж хүү 12 хувь. Тиймээс энэ хоёрын хооронд ялгавартай хүүгээр олгож эхлэх шийдэл ярьж байна" гэв.
 
 


Нийтэлсэн огноо2025-02-03