Өвс, тэжээл өнгөрсөн жилийнхээс хоёр дахин хямд байна www.eagle.mn
Өнгөрсөн жил зудын нөхцөл байдлаас үүдэн нэг боодол өвс ойролцоогоор 21-22 мянган төгрөг хүрч байсан. Харин энэ жил нэг боодол өвс дээрх үнээс хоёр дахин хямд байна. Тодруулбал, энэ жил 5-12 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Харин ногоон тэжээл өнгөрсөн жил 16-20 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол энэ жил 8-11 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа юм. Түүнчлэн цаг сайхан байгаа болохоор борлуулалт муу байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна.
Нийтэлсэн огноо2025-02-05