Төмөр замаар 50 сая тонн ачаа тээвэрлэнэ www.eagle.mn
Зам тээврийн яамны 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлагджээ. Энэ онд төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, төмөр замын тээвэрлэлтийн хөдөлгөөний зохицуулалт, уялдаа холбоог сайжруулснаар 50 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөж буй. Гашуунсухайт-Ганцмод боомт, Шивээхүрэн-Сэхээ боомт, Ханги-Мандал боомт, Арцсуурь-Шивээхүрэн нарийнсухайт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Улаанбаатар-Шинэ Хархорум ТХХТ, Чойбалсан-Бичигт-Зүүнхатавч, Сүхбаатар-Хөшигийн хөндий-Замын-Үүд зэрэг хил дамнасан төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлж, эрчимжүүлэх юм. Мөн хилийн боомтын галт тэрэгний солилцоог нэмэгдүүлж, төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх аж.
2024 онд 2625 зорчигчийн галт тэрэг аялуулсан бол энэ онд төмөр замаар 3125 зорчигчийн галт тэрэг аялуулахаар төлөвлөж байна.
2024 онд 2625 зорчигчийн галт тэрэг аялуулсан бол энэ онд төмөр замаар 3125 зорчигчийн галт тэрэг аялуулахаар төлөвлөж байна.
Нийтэлсэн огноо2025-02-26