МИК ХК зээлээр баталгаажсан бонд гаргаж, ₮900 тэрбумыг татан төвлөрүүлнэ www.bloombergtv.mn
Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн корпорацаас 150 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлэх юм
“МИК Актив гучин тав ТЗК” ХХК болон “МИК Актив гучин зургаа ТЗК” ХХК-aар дамжуулан нийт 5,822 өрхийн 506.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргасан байна. Тус багцуудад багтсан ипотекийн зээлийн 39.5 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн өрх байгаа юм.
Мөн энэ онд ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, 900 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байгааг тус компанийн Бизнес хөгжил хариуцсан Дэд Захирал Ц.Батбаяр мэдээллээ.
Үүнээс гадна тус компани АНУ-ын Олон улсын хөгжлийн корпорацаас 150 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлэхээр болсон. Тус санхүүжилт 2025 оны III улиралд орж ирэхийг тодотгосон.
Уг зээл нь 15 жилийн хугацаатай бөгөөд арилжааны нөхцөлтэй ипотекийн зээлүүдийг худалдан авч, арилжааны банкнуудад санхүүжилтийн эх үүсвэр олгох зорилготой юм.
Нийтэлсэн огноо2025-02-27