1 15TH MONGOLIA-UK ROUND TABLE MEETING TO BE HELD IN BRITAIN WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/02/27      2 REMARKS TO JOINT PRESS CONFERENCE WITH FOREIGN MINISTER OF MONGOLIA WWW.GOVT.NZ  PUBLISHED:2025/02/27      3 FOREIGN MINISTER OF MONGOLIA TO PAY AN OFFICIAL VISIT TO JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/27      4 CHINA'S TOP POLITICAL ADVISOR MEETS CHAIRMAN OF MONGOLIA'S STATE GREAT HURAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/02/27      5 CDW RECYCLING PLANT AT MORINGIIN DAVAA TO RECYCLE 100 TONS OF WASTE DAILY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/27      6 “CHINGGIS KHAAN” INTERNATIONAL EXHIBITION TO BE DISPLAYED IN PRAGUE THIS MARCH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/27      7 UNDP SUPPORTS MONGOLIA’S EFFORT TO INVESTING IN SUSTAINABLE CARE ECONOMY WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/02/27      8 VISIT TO JAPAN BY H.E. MS. BATMUNKH BATTSETSEG, MINISTER FOR FOREIGN AFFAIRS OF MONGOLIA WWW.MOFA.GO.JP PUBLISHED:2025/02/26      9 MONGOLIA AND CHINA TO DEEPEN COMPREHENSIVE STRATEGIC PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/26      10 UPHOLDING THE FOUNDING ASPIRATION AND MISSION OF THE SHANGHAI COOPERATION ORGANIZATION WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/02/26      MONGOLIAN MINING CORPORATION-ИЙН ХУВЬЦАА ОГЦОМ УНАЖ, АРИЛЖААНЫ ИДЭВХ НЬ 27 ДАХИН ӨСӨӨД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/27     МОНГОЛ, БРИТАНИЙН БИЗНЕС УУЛЗАЛТАД ХОЁР УЛСЫН 70 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/02/27     "ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ" ОНӨТҮГ-ЫГ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/27     72 ХК ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД НОГДОЛ АШИГ ОЛГОХ ШИЙДВЭРЭЭ ХҮРГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/27     МИК ХК ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН БОНД ГАРГАЖ, ₮900 ТЭРБУМЫГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/27     “УХАА ХУДАГ” ОРДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ШИЛЖҮҮЛСЭН ГЭРЭЭ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/27     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ҮНЭ 2025 ОНЫ ТӨСӨВТ ТУСГАСНААС 20 ОРЧИМ ХУВИАР БУУРААД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/27     ТӨМӨР ЗАМААР 50 САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/26     ТОП-20 ИНДЕКСИЙН КОМПАНИУД НИЙТ ЦЭВЭР АШГИЙНХАА БАРАГ ТЭН ХАГАСЫГ НОГДОЛ АШИГТ ХУВААРИЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/26     ЗГ: ЦАГААН САРЫН БАЯРААР ШИНИЙН 6-НЫГ ДУУСТАЛ АМАРНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/02/26    

Нүүрсний экспортын үнэ 2025 оны төсөвт тусгаснаас 20 орчим хувиар буураад байна www.bloombergtv.mn

Нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлэхээс илүү 1 тонныг нь илүү үнэ цэнд хүргэхэд анхаарах нь чухал байна
Монгол Улс 2025 онд нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллароор экспортлохоор тооцож, энэ оны төсвийг баталсан ч одоогийн байдлаар нүүрсний үнэ тонн нь 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, 20 орчим хувиар буураад байна. Нүүрсний үнийг 10 жилийн дунджаар 105 ам.доллароор тооцсоныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлж байсан юм.
Нэгдүгээр сард 5.2 сая тонн чулуун нүүрсийг 449 сая ам.доллароор экспортолсон нь өмнөх оны мөн үеэс үнийн дүн нь 44 хувиар буурсан үзүүлэлт болсон. БНХАУ-ын зах зээлд нүүрсний эрэлт удаашралтай, хил дээрх агуулахууд дүүрсэн байгаагаас шалтгаалан манай талаас татан авалт багасаж, улмаар үнэ буурч байгааг “Эрдэнэс Монгол” ХХК мэдээлсэн.
Нүүрсний үнийн уналтыг нөхөхийн тулд биет хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзвэл одоогийн тээвэр логистикийн хүчин чадлаар жилд 83 сая тонноос хол давахгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мөн тодотгосон. Өөрөөр хэлбэл 2024 онд тээвэр логистикийн дээд хүчин чадлаа ашиглахад 83 сая тонн нүүрс экспортолсон байна.
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн дотооддоо олон сая тонн нүүрс ачих дэд бүтцээ бэлэн болгох нь чухал байгааг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлж байлаа. 
ОХУ дэд бүтцээ сайжруулан нүүрсний экспортоо нэмэгдүүлж байгаагаас гадна Д.Трампын тарифын бодлогын нөлөө, БНХАУ-ын дотоод хэрэглээ буурч байгаа зэргээс шалтгаалан дунд хугацаандаа нүүрсний экспортод тааруу дүр зураг харагдаж байгаа. Нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхээс илүү 1 тонныг нь илүү үнэ цэнд хүргэхэд анхаарах нь чухал байгааг эдийн засагч Н.Энхбаяр онцолсон юм.

 



Нийтэлсэн огноо2025-02-27