“Ухаа худаг” ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэрээ хууль зөрчсөн гэж дүгнэжээ www.bloombergtv.mn
Үүнтэй холбоотой төрийн албан хаагчийн эрх мэдлээ урвуулан ашигласан асуудал яригдахыг тодотголоо
2008 онд тухайн үеийн үйлдвэр худалдааны сайд болон “Энержи ресурс” компанийн Гүйцэтгэх захирал нарын гарын үсэг зурсан, “Ухаа худаг” ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ хууль зөрчсөн гэж дүгнэснийг Хууль зүйн сайд мэдээллээ. "Тус гэрээний эх хувь төрийн архивд байхгүй. Үүнтэй холбоотой төрийн албан хаагчийн эрх мэдлээ урвуулан ашигласан асуудал яригдана" гэлээ.
Стратегийн ач холбогдолтой ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хүрээнд “Энержи ресурс” компанийн “Ухаа худаг” ордтой холбоотой асуудлаар Засгийн газар УИХ-д тогтоолын төсөл өргөн барих юм байна.
Харин энэ талаар MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал цахим орчинд байр сууриа илэрхийлсэн юм. “Ухаа худаг ордын тусгай зөвшөөрлийг авахад Засгийн газраас томоохон ажлын хэсэг гарч, дөрвөн сар хэлэлцээр хийж байж авсан. Ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. Тодорхой бүлэг хүмүүс компанийн нэр хүндийг харлуулах гэж зохион байгуулалттай хар PR хийж байна” хэмээн мэдэгдлээ.
УИХ-ын 2007 оны тогтоолоор 16 ордыг стратегийн ач холбогдолтой ордоор нэрлэсэн. Одоогоор эдгээрийн ес нь хувийн хэвшлийн эзэмшилд байгааг ЗГХЭГ-ын дарга мэдээлсэн.
Тэгвэл “Энержи ресурс”-ын толгой компани болох, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий хувьцааны ханш он гарсаар 5.8 хувиар, сүүлийн нэг жилийн хугацаанд 50 гаруй хувиар буурсан хөдөлгөөнтэй байна.

Нийтэлсэн огноо2025-02-27