1 MONGOLIAN JUDGE ELECTED PRESIDENT OF THE APPEALS CHAMBER OF THE ICC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      2 HIGH-PERFORMANCE SUPERCOMPUTING CENTER TO BE ESTABLISHED IN PHASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      3 LEGAL INCONSISTENCIES DISRUPT COAL TRADING ON EXCHANGE WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/01      4 LEGAL FRAMEWORK CONCERNING THE ENTRY OF FOREIGN LABOR INTO MONGOLIA TO BE REFINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      5 MONGOLIA FREES COAL PRICING WWW.INSIDEMONGOLIA.MN  PUBLISHED:2025/04/01      6 MONGOLIA GROWTH GROUP ANNOUNCES RENEWAL OF NORMAL COURSE ISSUER BID WWW.STOCKTITAN.NET PUBLISHED:2025/04/01      7 DON’T RISK YOUR FUTURE: THE UNITED STATES CRACKS DOWN ON ILLEGAL IMMIGRATION WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/04/01      8 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2025/03/31      9 RIO TINTO AND UNIVERSITY OF QUEENSLAND LAUNCH OYU TOLGOI TRAINING PROGRAMME WWW.DISCOVERYALERT.COM.AU  PUBLISHED:2025/03/31      10 EMEELT ECO-INDUSTRIAL PARK TO ENHANCE THE VALUE OF LIVESTOCK-DERIVED RAW MATERIALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/31      ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ ӨНГӨРСӨН ОНД ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     ӨНӨӨДРӨӨС ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ ӨСНӨ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/04/01     “SOUTHGOBI RESOURCES”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШИГ 2024 ОНД $153.9 САЯ БОЛЖ, 2 ДАХИН ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     “JADE GAS” 2024 ОНД $5.8 САЯЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСНАА ТАЙЛАГНАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ НИЙТЭЛСЭН:2025/04/01     ЭРХТЭН, ЭД ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     НИЙСЛЭЛИЙН 90 БАЙРШИЛД ГАДНЫН ФРАНЧАЙЗ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ, АВТО ЗОГСООЛ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     "TRAFIGURA"-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ МОНГОЛД АЛДСАН $1.1 ТЭРБУМЫНХАА ТАЛААР ЮУ ХЭЛЭВ? WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     НҮҮРСНИЙ ҮНЭ УНАЖ, НҮҮРЭЭ БУРУУЛАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЗУГТСААР... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31    

Хөндөх сэдэв: Эм нэртэй стандартын чанар хангаагүй "хор" ууж байна www.news.mn

Монголчууд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ алхам тутамдаа зөрчүүлсээр байдаг. Тухайлбал, эмийн чанар муу атлаа үнэтэй байгааг иргэд шүүмжилдэг. Өвөл болохоор зөвхөн томуугаар өвчилсөн хүүхдүүдэд л гэхэд эмнэлгийн ор байтугай шал ч олдохгүй байх нь хэвийн үзэгдэл шахуу болсон. Дээрээс нь Монголчууд хавдраар дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрээд байна. Үүний араас сахарын өвчлөл гэх мэт хүнд, ховор төрлийн өвчтэй байнгын эмийн хэрэглээтэй хэдэн мянган хүн бий. Эдгээр хүмүүсээс боломжтой хэд нь гаднын орноос хэрэглэдэг эмээ захиж авдаг. Үйлчилгээ нь огт өөр байдаг гэдгийг ч хэлдэг. Чанар муу, үйлчилгээ бага эм ууж олон хүн хохирч байгаа. Үүнийг өвөл томуу, хатгалгаагаар өвчилсөн хүүхдүүд нотолно. Учир нь эмч , томуугаар өвчилсөн хүүхдэд хэчнээн төрлийн эм бичиж өгдөг. Гэсэн ч ханиад, томуу нь бүрэн эдгэдэггүй бөгөөд хэдэн сараар ханиад нь эдгэхгүй явах тохиолдол бий. Томчууд ч ялгаагүй. Энэ нь магадгүй агаарын бохирдолтой холбоотой байж болох ч хамгийн гол хүчин зүйл нь эмийн чанар, үйлчилгээ муугаас болж эмийг хоол шиг хэрэглэдэг гэхэд хилсдэхгүй.
Монгол Улс нийт эмийн хэрэглээнийхээ ихэнх хувийг импортоор авдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бүртгэлтэй нийт эмийн 20 хувь нь үндэсний үйлдвэрийнх байдаг.
Харин үлдсэн 80 хувийг нь нь импортоор авч байна. Тухайлбал, 2023 оны жилийн эцсийн байдлаар олон улсын нэршлээр 872, худалдааны нэршлээр 1770 гаруй нэр төрлийн эмийг 51 улсын 512 үйлдвэрлэгчээс импортолсон байна.
Монгол Улс 2022-2023 онд 10-аад улсаас эмийг импортоор оруулж ирсэн байгаа юм. Тодруулбал Швед, Герман, Словени, БНСУ, Франц, Унгар, ОХУ, БНЭУ, Беларусь, БНХАУ гэсэн улсаас хамгийн их мөнгөн дүнгээр эм худалдаж авчээ.
Монгол Улсад эм ханган нийлүүлэх 400 орчим байгууллага байдаг ч хэдхэн компани давуу эрх эдлэн эмийн импортыг атгаж, монополь болсон нь худлаа биш.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаангуут эмийн үнэ хэд дахин өсдөг.
Уналт таталтын эсрэг эмийг Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаангуут түүн дотор тураах зориулалттай хоёр төрлийн эмийг багтаасан.
Улсын хэмжээнд чихрийн шижин өвчтэй 300 мянга гаруй иргэн байдаг ч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад энэ төрлийн өвчний эсрэг эмийг багтаасан нэрийн дор хямд үнэтэй, чанаргүй эм нийлүүлдэг. Гэтэл 2024 оны төсөвт зайлшгүй шаардлагатай эмийн хөнгөлөлттэй эмийн үнэ төлбөрт 140 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Элэгний өвчлөлөөр жилд 5400, сард 450, өдөрт 15 хүн нас барж байна гэсэн тоо бий. Энэ вирусын эсрэг хэрэглэдэг Vicure (Entecavir) эмийг эмийн сангуудаар 15 мянган төгрөгөөр худалдаалдаг байсан. Гэтэл энэ жилээс дээрх эмийг даатгалд оруулангуут 45 мянган төгрөгийн үнэтэй болчихсон. В, Д вирустэй иргэд энэ эмийг 10 жил хэрэглэх шаардлага байгаа. Гэвч уг эмийг хэрэглээд эдгэрч байна уу, энэ эмийг уугаад вирус нь дарагдаж байна уу, хавдар, хатуурлаас сэргийлж байна уу гэвэл үгүй. Харин ч өвчин нь улам хүндэрч байгаа гээд тоочвол асуудал их байна. Дээр нь хилээр нэвтэрч байгаа эм чанарын шаардлага хангаж байгаа юу гэдгийг шинжэлдэг эсэх нь тодорхойгүй. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа нь дуусч байгаа эсэхийг төр нь мэдэх боломжгүй. Хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг устгахад тавигддаг стандарт, хяналт бий юу? Угтаа эмийн чанар шалгах иж бүрэн лаборатори 2013 онд байгуулсан байдаг. Гэтэл өнөөдөр тэр лаборатори нь үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй.
Эрүүл мэндийн салбарт алба хашиж байгаа албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд нь эмийн бизнестэй холбоотой. Учир нь эмийн чанар үнийн асуудалд, эрүүл мэндийн салбарын бодлогыг зохицуулах ёстой яам нь өөрөө компанийн эрх ашиг, нэгдмэл сонирхлын төвлөрөл болчихсон, цөөхөн компани эм хангах нийлүүлэх чиглэлд монопол тогтоочихсон байгаа нь уг асуудалд нөлөөлж байгааг эмийн чанарын сонсголын үеэр дурдаж байсан.
Мөнгөтэй, эрх мэдэлтэй иргэд өндөр хөгжилтэй орнуудад очиж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байж болно. Харин иргэд чинь эм нэртэй стандартын чанар хангаагүй "хор" ууж байгааг чимээгүй харсаар суух уу. "Эрүүл монгол хүн" бий болгоё гэвэл эм тарианы стандартдаа анхаарах цаг болжээ!



Нийтэлсэн огноо2025-03-31