1 MONGOLIAN JUDGE ELECTED PRESIDENT OF THE APPEALS CHAMBER OF THE ICC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      2 HIGH-PERFORMANCE SUPERCOMPUTING CENTER TO BE ESTABLISHED IN PHASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      3 LEGAL INCONSISTENCIES DISRUPT COAL TRADING ON EXCHANGE WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/01      4 LEGAL FRAMEWORK CONCERNING THE ENTRY OF FOREIGN LABOR INTO MONGOLIA TO BE REFINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      5 MONGOLIA FREES COAL PRICING WWW.INSIDEMONGOLIA.MN  PUBLISHED:2025/04/01      6 MONGOLIA GROWTH GROUP ANNOUNCES RENEWAL OF NORMAL COURSE ISSUER BID WWW.STOCKTITAN.NET PUBLISHED:2025/04/01      7 DON’T RISK YOUR FUTURE: THE UNITED STATES CRACKS DOWN ON ILLEGAL IMMIGRATION WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/04/01      8 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2025/03/31      9 RIO TINTO AND UNIVERSITY OF QUEENSLAND LAUNCH OYU TOLGOI TRAINING PROGRAMME WWW.DISCOVERYALERT.COM.AU  PUBLISHED:2025/03/31      10 EMEELT ECO-INDUSTRIAL PARK TO ENHANCE THE VALUE OF LIVESTOCK-DERIVED RAW MATERIALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/31      ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ ӨНГӨРСӨН ОНД ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     ӨНӨӨДРӨӨС ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ ӨСНӨ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/04/01     “SOUTHGOBI RESOURCES”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШИГ 2024 ОНД $153.9 САЯ БОЛЖ, 2 ДАХИН ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     “JADE GAS” 2024 ОНД $5.8 САЯЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСНАА ТАЙЛАГНАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ НИЙТЭЛСЭН:2025/04/01     ЭРХТЭН, ЭД ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     НИЙСЛЭЛИЙН 90 БАЙРШИЛД ГАДНЫН ФРАНЧАЙЗ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ, АВТО ЗОГСООЛ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     "TRAFIGURA"-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ МОНГОЛД АЛДСАН $1.1 ТЭРБУМЫНХАА ТАЛААР ЮУ ХЭЛЭВ? WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     НҮҮРСНИЙ ҮНЭ УНАЖ, НҮҮРЭЭ БУРУУЛАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЗУГТСААР... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31    

Нүүрсний үнэ унаж, нүүрээ буруулан хөрөнгө оруулагчид зугтсаар... www.eagle.mn

Уул уурхайгаас хэт их хамааралтай манай эдийн засгийг “Хүрэн” хэмээн нэрлэдэг. “Хүрэн эдийн засаг”-ийн хамаг найдвар нь нүүрс.
Нүүрсний үнэ унах, хэрэглээ нь багасахад л бид хямарч эхэлдэг. Яг одоо хямралын үе эхэлж байна. Гадаад зах зээлд нүүрсний үнэ өнгөрсөн намраас хойш 40 хувиар унаснаар бид дотооддоо бужигнаж эхэллээ. Зарим УИХ-ын гишүүн “Төсөв тодотгох шаардлага үүслээ, тодотгох шаардлагатай” гэж байгаа бол Засгийн газар тодотгох шаардлага үүсээгүй гэж байгаа ч барьц алдаж эхлэв. Нөхцөл байдал хэвийн гэж хоёр долоо хоногийг өнгөрүүлсний дараа өөрийн эрхгүй үнэнд гүйцэгдэж Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт “Экспорт буурч, валютын нөөц багасаж байгаатай холбоотойгоор сөрөг дарамтууд ирж байгаа” гэж үг унагав. Өмнө нь ингэж байдал хэцүү байгааг хэлээгүй ч Засгийн газар, төсөв, санхүүгийн асуудал хариуцсан төв байгууллагуудын гаргаж буй шийдвэрүүд нь эвгүй байгааг итгэж байлаа. Товчхондоо, Засгийн газрын үг нь худал, үйлдэл нь үнэн байв. Харин одоо үнэнд гүйцэгдэж, үнэнээ өчиж эхэллээ. Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж экспортыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэхэд онцгойлон анхаарах шийдвэр гаргасан. Тус ажлын хэсэг нь долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулж байгаа юм. Мөн “Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, олон улсын зах зээлээс урьдчилгаа санхүүжилт татахаар ажиллаж эхлэв. Монголбанк асуй эрсдэлээс сэргийлж бодлогын хүүгээ хоёр нэгж хувиар нэмсэн. Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо баримтлах өр орлогын харьцаанд өөрчлөлт оруулсан.
Хамгийн сүүлд Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал зэрэг албан тушаалтнуудаас бүрддэг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг дотоод эдийн засагт татаж байршуулан эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Үүнтэй уялдуулан Төсвийн тухай хуулийн хүрээнд Засгийн газар дотооддоо үнэт цаас гаргахаар болоод байна. Төсөв, мөнгөний бодлогыг хариуцаж буй бүх байгууллагын дээрх шийдвэрүүд нөхцөл байдал таагүй болсныг илэрхийлнэ.
Түүх бүтээх амлалт
Засгийн газраас олон нийтийг тайтгаруулахаар хийж буй нэг тайлбар нь “Нүүрсний үнэ унасан ч хамаагүй бид илүү их нүүрс зарахад л болно. Үнийн бууралтыг экспортын хэмжээгээ нэмэгдүүлээд нөхчихнө” гэсэн тайлбар. Гэвч ганц худалдан авагч БНХАУ нь нэмж нүүрс авах байтугай өмнө нь авсан нүүрсээ ч авахгүй манай хил дээр овоолго үүсгэсээр... Одоогийн байдлаар Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангийн боомтод нийтдээ 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсжээ. Яагаад татан авалт хийхгүй байгаа нь ч үнийн уналттай шууд холбоотой гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн юм. Тэрээр “Овоолго үүссэн шалтгаан нь өнгөрсөн оны хагас жилийн хугацаанд хийсэн гэрээ, энэ онд хийсэн 50 гаруй гэрээний нүүрс хил даваагүй байгаатай холбоотой. Хил хүртэл хүргэж өгөх үүрэг хүлээсэн гэрээнүүд байгаа. Намраас хойш нүүрсний үнэ 40 хувь унаж, худалдан авагчид татан авалт хийхгүй байна” гэв.
Ийнхүү БНХАУ нүүрсний татан авалтаа сааруулсантай холбоотойгоор нүүрсний тээврийн монгол жолооч нарын зарим нь Цагаан сараас хойш ажилгүй гэртээ суух болжээ. Урагшаа хэдий хэмжээний нүүрс гарна, зөрөөд төдий хэмжээний валют манай улсад орж ирдэг. Манай улсын эдийн засгийн бүтэц, эх үүсвэр ийм л энгийн. Нүүрсний үнэ унах, экспортын хэмжээ багасах тохиолдолд валютын нөөц багасаж, төсвийн орлого тасалддаг. Одоо яг энэ үедээ явж байна. Өнгөрсөн онд эрчимтэй нэмэгдэж байсан гадаад валютын нөөц одоо огцом уруудаж явна. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оны эхэнд гадаад валютын нөөц таван тэрбум ам.доллар байсныг хэлсэн бол одоо 4.5 болж буурсан гэдгийг Сангийн сайд хэлсэн юм. Энэ байдал цааш үргэлжилсээр л байвал валютын ханш өсөж иргэдийн халаасыг тэмтэрч эхэлнэ. Нийт хэрэглээнийхээ 80 орчим хувийг импортоор авдаг манай улсын хувьд валютын ханш өсөх нь иргэн бүрийг торгож байгаатай адил хортой процесс.
Экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан маш том амлалт өгсөн. Тэрээр хоёр сарын дотор гадаад валютын нөөцийг нэг тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээ амласан юм.
Нүүрсний үнэ унаж, нүүрээ буруулан хөрөнгө оруулагчид зугтсаар...Сангийн сайд Б.Жавхлан
"Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар орчим байгаа. Үүнийг ирэх дөрөв, тавдугаар сард нэмэгдүүлж 5.5 тэрбум ам.долларт хүргэнэ. Манай улсын түүхэн дээд нөөц 5.4 тэрбум байсан. Үүнийг давуулан нэмэгдүүлнэ гэсэн үг."
Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч Сангийн сайд ийнхүү түүх бүтээх амлалт өглөө. Гадаад валютын нөөцийг нэг тэрбум ам.доллароор өсгөхөд дан ганц нүүрсний экспорт хангалтгүй. Экспортыг нэмэгдүүлэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал. УИХ-ын гишүүд ч үүнийг Засгийн газарт зөвлөж эхэллээ. Г.Дамдинням гишүүн “Гадаадын хөрөнгө оруулалтыг гялс татахгүй бол улсын төсөв тасалдах эрсдэлтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Харин бидэнд итгэх хөрөнгө оруулагчид байгаа юу?
Тэдний нүдээр бид
Манай улс хэцүүдэхээрээ л хөрөнгө оруулагчдад найр тавьдаг, хөл дээрээ босоод ирэхээрээ хөөгөөд гаргачихдаг. Эсвэл хуурдаг, хулхиддаг. Асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан хөрөнгө оруулагчдыг залхаан цээрлүүлдэг. Ерөнхий сайд “Монголын за бол андгай” хэмээн хөрөнгө оруулагчдыг урьж байгаа ч Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болсон хөрөнгө оруулагчдыг эс тооцвол манай улсад зах зээлийнхээ жамаар орж ирж буй хөрөнгө оруулагч алга. Уг нь 2024 оны арваннэгдүгээр сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Мүүдиз” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B2”, төлөвийг “эерэг” болгож шинэчилж байгаагаа дэлхийд зарласан. Гэвч нэгэнт итгэл алдарсан хөрөнгө оруулагчдад энэ нь хангалттай үзүүлэлт биш бололтой. Орж ирээд нутаг буцсан нь Монголд хөрөнгө оруулалт хийх ямар хэцүү байдгийг, нутаг буцаагүй нь шүүхийн асуудлаа шийдвэрлүүлчихээд хурдхан буцмаар байгаагаа Монголд суугаа Элчин сайд нартаа хэлдэг байна.
Хөрөнгө оруулагчдаа хилээр гарахыг нь хориглож, цагдан шалгадагтай холбоотойгоор нэг хэсэг манай улсыг “Ho tel Mongolia” хэмээн нэрлээд байлаа.
Одоо ч ийнхүү нэрлэгдэх болсон сөрөг шалтгаанаа арилгаж чадаагүй л байна. Учир нь, шүүхийн үүдэнд уяатай хөрөнгө оруулагчид цөөнгүй байгаа ажээ. 
Саяхан Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монголд суугаа дипломат төлөөлөгчийн газрын удирдлагуудтай уулзалт хийсэн. Энэ үеэр Дипломат төлөөлөгчийн газрын удирдлагууд дараах зүйлсийг анхааруулж байв.
Нүүрсний үнэ унаж, нүүрээ буруулан хөрөнгө оруулагчид зугтсаар...Канадаас Монголд суугаа Элчин сайд Сандра Шуфани
"Монгол Улс түншүүдээ сайжруулж, тоог нь нэмэх хэрэгтэй. Тэдэнтэйгээ идэвхтэй ажиллах хэрэгтэй. Чөлөөт эдийн засаг нь гэнэтийн асуудалд тэсвэртэй болж чадвал олон улсаас хамааралтай асуудлуудыг ажрахгүй давна. Сайхан зүйлс цаасан дээр биччихсэн байдаг ч бодитоор хэрэгжүүлэхдээ учир дутагдалтай байна. Энэ нь хөрөнгө оруулалт буурах шалтгаан болж байгаа."
Канад бол тэрбум тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголын эдийн засагт оруулсан анхны хөрөнгө оруулагчдын нэг. Гэвч Монгол Улсын бодлого, үйл ажиллагаанаас шалтгаалж Канадын хөрөнгө оруулалт буурч байгаа.
Нүүрсний үнэ унаж, нүүрээ буруулан хөрөнгө оруулагчид зугтсаар...Европын холбооноос Монголд суугаа төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэсгийн ахлагч Адриен Моргуэс
"Шүүх, шүүхийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах тал дээр хүлээлттэй байна."
Шүүхийн маргаантай байгаа хөрөнгө оруулагчид бидэнд хандаж асуудлаа хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг.
Нүүрсний үнэ унаж, нүүрээ буруулан хөрөнгө оруулагчид зугтсаар...ИБУИНВУ-аас Монголд суугаа Элчин сайд Фиона Блайт
"Нээлттэй, шударга байж чадвал олон компанийг Монгол руу оруулж ирэх боломжтой. Хөрөнгө оруулагчдад нэр хүндээ алдвал эргүүлж олоход хэцүү. Нэгэнт хийсэн гэрээгээ хэсэг хугацааны дараа ширээн дээр гаргаж тавиад эргэж харна гэдэг нь хөрөнгө оруулагчдад эрсдэл болж байгаа."
Шинэ Засгийн газар, шинэ парламент гарч ирээд хуулиа ойр ойрхон өөрчлөөд байдаг нь хамгийн том асуудал болж байна.
Хөрөнгө оруулагчид дээрэмчид биш
Монгол Улсыг хөндлөнгийн нүдээр харахад ямар байгааг хамгийн сайн хэлэх хүмүүс бол Монголд суугаа дипломатууд. Тэд бас нэг зүйлийг онцгойлон хэлж байлаа. Энэ бол иргэддээ гадаадын хөрөнгө оруулалтын талаар ойлголт өгөөч гэсэн хүсэлт.
Нүүрсний үнэ унаж, нүүрээ буруулан хөрөнгө оруулагчид зугтсаар...Австралийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэн
"УИХ-ын гишүүд гадаадын хөрөнгө оруулалт нь иргэдэд хэрхэн үр өгөөжөө өгдөг вэ гэдгийг таниулах, ойлгуулах ажил хийх ёстой гэж бодож байна."
Нүүрсний үнэ унаж, нүүрээ буруулан хөрөнгө оруулагчид зугтсаар...Канадаас Монголд суугаа Элчин сайд Сандра Шуфани
"Чөлөөт зах зээл гэж юу болох, энэ нь ямар үр өгөөжтэй байдаг талаар олон нийтдээ тодорхой ойлголт өгөх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол Монгол Улс дотроо хоёр хуваагдчихаад байна. Үүний эсрэг олон нийтдээ үнэт бодит мэдээлэл, ойлгох өгөх, сэтгэл зүйтэй нь ажиллах шаардлагатай байна."
Ардчилсан улс орон гэдэг утгаараа ялгаатай үзэл бодол байхыг хүлээн зөвшөөрч хүндэтгэнэ. Гэхдээ худал мэдээлэл тараах ажил их явагдаж байна.
Гадаадын хөрөнгө оруулагч гэхээр л Монгол Улсыг тонож дээрэмдэх гэж ирсэн гэсэн ойлголттой, шинжлэх ухаанд үл л итгэдэг хэсэг бүлэг хүмүүс бий. Гэхдээ тэд нийт монголчуудын эрх ашгийг төлөөлөхгүй. Тэд зөвхөн өөрсдөдөө л ашигтай ажиллаж байгаа төлбөртэй жагсагчид гэхэд хол зөрөхгүй. УИХ дотор ч ийм хүн бий.
Манай зарим шийдвэр гаргагчид улс орноо бус өөрсдийнхөө албан тушаалаа бодож жагсагчдын талд зогсож хөрөнгө оруулагчдаас татгалзах, ажлаа удаашруулах нь олон. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчдыг улсдаа урьсан олон улсын томоохон хурал цуглааныг жил бүр хэд хэдээр нь хийсээр. Тэр бүр нь төсвийн мөнгө урсгасаар. Төрийн гурван өндөрлөг айлчлалаар очсон улс бүрдээ бизнес форум зохион байгуулж Монголд хөрөнгө оруулахыг урьж байгаа. Гэвч “Үүний үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт ингэж өслөө” гээд нүүр бардам хэлж байгаа нэг ч хүн алга.
Нүүрсний үнэ унаж байгаа энэ цаг үед нэгэнт нүүрээ буруулсан хөрөнгө оруулагчдыг тойглоод амжилт олох эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх үүрэгтэй. Үүнийхээ дагуу энэ хаврын чуулганаар хөрөнгө оруулалт, татварын хуулийг багцаар нь УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээ мэдэгдээд байна. Түүний дараа хөрөнгө оруулагчид Монголд нүүр өгөх эсэх нь тодорхой болох биз ээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл



Нийтэлсэн огноо2025-03-31