1 MONGOLIAN JUDGE ELECTED PRESIDENT OF THE APPEALS CHAMBER OF THE ICC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      2 HIGH-PERFORMANCE SUPERCOMPUTING CENTER TO BE ESTABLISHED IN PHASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      3 LEGAL INCONSISTENCIES DISRUPT COAL TRADING ON EXCHANGE WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/01      4 LEGAL FRAMEWORK CONCERNING THE ENTRY OF FOREIGN LABOR INTO MONGOLIA TO BE REFINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      5 MONGOLIA FREES COAL PRICING WWW.INSIDEMONGOLIA.MN  PUBLISHED:2025/04/01      6 MONGOLIA GROWTH GROUP ANNOUNCES RENEWAL OF NORMAL COURSE ISSUER BID WWW.STOCKTITAN.NET PUBLISHED:2025/04/01      7 DON’T RISK YOUR FUTURE: THE UNITED STATES CRACKS DOWN ON ILLEGAL IMMIGRATION WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/04/01      8 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2025/03/31      9 RIO TINTO AND UNIVERSITY OF QUEENSLAND LAUNCH OYU TOLGOI TRAINING PROGRAMME WWW.DISCOVERYALERT.COM.AU  PUBLISHED:2025/03/31      10 EMEELT ECO-INDUSTRIAL PARK TO ENHANCE THE VALUE OF LIVESTOCK-DERIVED RAW MATERIALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/31      ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ ӨНГӨРСӨН ОНД ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     ӨНӨӨДРӨӨС ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ ӨСНӨ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/04/01     “SOUTHGOBI RESOURCES”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШИГ 2024 ОНД $153.9 САЯ БОЛЖ, 2 ДАХИН ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     “JADE GAS” 2024 ОНД $5.8 САЯЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСНАА ТАЙЛАГНАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ НИЙТЭЛСЭН:2025/04/01     ЭРХТЭН, ЭД ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     НИЙСЛЭЛИЙН 90 БАЙРШИЛД ГАДНЫН ФРАНЧАЙЗ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ, АВТО ЗОГСООЛ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     "TRAFIGURA"-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ МОНГОЛД АЛДСАН $1.1 ТЭРБУМЫНХАА ТАЛААР ЮУ ХЭЛЭВ? WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     НҮҮРСНИЙ ҮНЭ УНАЖ, НҮҮРЭЭ БУРУУЛАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЗУГТСААР... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31    

"Trafigura"-ийн шинэ захирал Монголд алдсан $1.1 тэрбумынхаа талаар юу хэлэв? www.bloombergtv.mn

Ричард Холтум: Ирээдүйд "Trafigura" дахин ийм луйврын хохирогч болохгүй гэдгийг баталж чадахгүй ч төстэй асуудал гарахаас сэргийлэх “цэвэрлэгээ”-ний ажлаа эрчимжүүлж байна
“Trafigura Group” компани Монголд олон жил үргэлжилсэн луйврын шинжтэй хэргээс 1.1 тэрбум ам.долларын хохирол амссан нь “сургамжтай үйл явдал байлаа” хэмээн тус компанийн шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал онцоллоо. 
Нэгдүгээр сард “Trafigura”-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсан Ричард Холтум өнгөрсөн долоо хоногт Швейцарын Лозаннд болсон “FT Commodities Global Summit”-д оролцохдоо дээрх дуулиант явдлын талаар анх удаа ам нээж, зөрүүтэй, сэжигтэй баримт олж харвал нуулгүй илчилж байхыг компанийн харьяалалд байдаг арилжаалагчдад уриалснаа мэдээлсэн байна.
“Хэрэв манай ажилтнууд яагаад гэж асуух зоригтой байсан бол бид үүнийг аль эрт олоод илрүүлчих байлаа” хэмээн тэрбээр онцолжээ.
Монгол Улс дахь “Trafigura Mongolia” салбарынх нь ажилтнууд бичиг баримт засварлаж, хугацаа хэтэрсэн авлагыг санаатайгаар нуун дарагдуулсан байж болзошгүй хэргээс шалтгаалан тус компани 1.1 тэрбум ам.доллароор хэмжигдэх алдагдал хүлээхээр байгаа талаар өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлж байлаа. 2023 онд худалдан авсан никель нь “алга болсны” улмаас 500 гаруй сая ам.долларын хохирол амссанаа дэлгээд байсан “Trafigura”-ийн хувьд энэ нь ээлжит том цохилт болсон юм.
Өдөрт 35 мянган баррель газрын тос хэрэглэдэг өчүүхэн зах зээл Монголд ийм үлэмж хэмжээний мөнгө алдаж буйгаа мэдээгүй удсан нь Монгол дахь оффис компанийн төвөөс хэт тусгаарлагдсан, мөн цар тахлаас болж удирдлагууд нь тэнд очих боломж хомс байсантай холбоотойг Ричард Холтум дурдсан байна. Мөн “Trafigira”-ийн ажилтнууд дунд Монголоор ярьдаг хүн цөөхөн учраас “хэлний асуудал” бас нөлөөлсөн болохыг тодотгожээ.
Ирээдүйд “Trafigura” дахин ийм луйврын хохирогч болохгүй гэдгийг баталж чадахгүй ч компанийн зүгээс төстэй асуудал гарахаас сэргийлэх “цэвэрлэгээ”-ний ажлаа эрчимжүүлж байгааг мөн онцолсон байна.
“Энэхүү алдагдал компани дотооддоо өөрчлөлт хийх нүсэр хөдөлгөгч хүч боллоо. Учир нь үүний үр дагаврыг халаасандаа мэдэрч, ийм байдал үргэлжлэх ёсгүй гэдгийг ойлголоо” гэсэн байна.



Нийтэлсэн огноо2025-03-31