1 MONGOLIAN JUDGE ELECTED PRESIDENT OF THE APPEALS CHAMBER OF THE ICC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      2 HIGH-PERFORMANCE SUPERCOMPUTING CENTER TO BE ESTABLISHED IN PHASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      3 LEGAL INCONSISTENCIES DISRUPT COAL TRADING ON EXCHANGE WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/01      4 LEGAL FRAMEWORK CONCERNING THE ENTRY OF FOREIGN LABOR INTO MONGOLIA TO BE REFINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/01      5 MONGOLIA FREES COAL PRICING WWW.INSIDEMONGOLIA.MN  PUBLISHED:2025/04/01      6 MONGOLIA GROWTH GROUP ANNOUNCES RENEWAL OF NORMAL COURSE ISSUER BID WWW.STOCKTITAN.NET PUBLISHED:2025/04/01      7 DON’T RISK YOUR FUTURE: THE UNITED STATES CRACKS DOWN ON ILLEGAL IMMIGRATION WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/04/01      8 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2025/03/31      9 RIO TINTO AND UNIVERSITY OF QUEENSLAND LAUNCH OYU TOLGOI TRAINING PROGRAMME WWW.DISCOVERYALERT.COM.AU  PUBLISHED:2025/03/31      10 EMEELT ECO-INDUSTRIAL PARK TO ENHANCE THE VALUE OF LIVESTOCK-DERIVED RAW MATERIALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/31      ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ ӨНГӨРСӨН ОНД ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     ӨНӨӨДРӨӨС ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ ӨСНӨ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/04/01     “SOUTHGOBI RESOURCES”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШИГ 2024 ОНД $153.9 САЯ БОЛЖ, 2 ДАХИН ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     “JADE GAS” 2024 ОНД $5.8 САЯЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСНАА ТАЙЛАГНАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ НИЙТЭЛСЭН:2025/04/01     ЭРХТЭН, ЭД ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/01     НИЙСЛЭЛИЙН 90 БАЙРШИЛД ГАДНЫН ФРАНЧАЙЗ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ, АВТО ЗОГСООЛ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     "TRAFIGURA"-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ МОНГОЛД АЛДСАН $1.1 ТЭРБУМЫНХАА ТАЛААР ЮУ ХЭЛЭВ? WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     НҮҮРСНИЙ ҮНЭ УНАЖ, НҮҮРЭЭ БУРУУЛАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЗУГТСААР... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31    

МГХНЗ: Чухал ашигт малтмалын чиглэлд бодлого стратегиа тодорхойлох шаардлагатай www.bloombergtv.mn

Геологи, хайгуулын салбарт энэ онд 20 тэрбум төгрөг төсөвлөснөөс 9.1 тэрбум төгрөгийг геологийн зураглал хийхэд зарцуулна
Монгол Улс чухал ашигт малтмал, газрын ховор элементийн зах зээлд байр сууриа эзлэхийн тулд эн тэргүүнд бодлого чиглэлээ тодорхойлох нь чухал байна. Үүний дараа чухал ашигт малтмалын жагсаалтаа гаргаж, хайгуулын ажлыг өргөн хүрээнд хийх шаардлагатай. Мөн хөрөнгө оруулалт татахын тулд хууль эрх зүйн орчин тогтвортой, татварын бодлого тодорхой байх нь чухал болохыг салбарынхан онцолж байна.
Дэлхийн хэмжээнд эрчим хүчний шилжилт хурдацтай өрнөж буй энэ үед Монгол Улс чухал ашигт малтмалын чиглэлд дорвитой бодлого төлөвлөгөөтэй ажиллахгүй бол тус зах зээлийн тоглолтод оролцоход оройтох эрсдэл өндөр байгааг салбарын сайд тодотголоо. Үүнийг эхлүүлэхэд ард түмнийг үнэн зөв мэдээлэл, мэдлэгээр хангах нь чухал болохыг онцолсон юм.
Засгийн газраас Төрийн өмчийн “Монголросцветмет” компанийн нэрийг “Эрдэнэс Критикал Минералс” болгон өөрчилж,  үйл ажиллагааг нь чухал ашигт малтмал руу чиглүүлэхийг мэдээллээ.
Зэс, жонш, газрын ховор элемент, цагаан алтны бүлгийн зэрэг 18 элементийг чухал ашигт малтмалын жагсаалтад багтаах боломжтойг Монголын чухал ашигт малтмалын ассоциаци мэдээлж байсан юм.
Энэ оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ 6.7 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 4.4 хувийг эзэлж байна.
2025 онд 20 орчим тэрбум төгрөгөөр хайгуул судалгааны ажил хийхээр улсын төсөвт тусгаад байгаа юм. Энэ хүрээнд тойм болон сэдэвчилсэн хайгуулын 16 төслийг эхлүүлнэ гэдгийг Үндэсний геологийн алба мэдээллээ.



Нийтэлсэн огноо2025-03-31