“TMK Energy”-ийн алдагдал 46 хувиар буурлаа www.bloombergtv.mn
2024 оны эцсийн байдлаар “TMK Energy”-ийн нийт хөрөнгийн үнэлгээ 33.3 хувиар өсөөд байна
Монголд метан хий олборлож буй Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компанийн алдагдал 2024 онд 1.38 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар буурлаа.
Тайлант хугацаанд тус компани 7.9 сая ам.доллар босгосон байна. Үүний 92 орчим хувийг хайгуул, үнэлгээний ажилд болон “Гурвантэс XXXV” төсөлд нэмэлт гурван цооног өрөмдөх ажлаа санхүүжүүлжээ.
2024 оны эцсийн байдлаар “TMK Energy”-ийн нийт хөрөнгийн үнэлгээ 33.3 хувиар өсөж, 23.7 сая ам.доллар болсон бол бэлэн мөнгөний нөөц нь хоёр сая ам.доллар болж, өмнөх оноосоо 11.3 хувиар буурчээ.
Монголын говьд зургаан цооногоос байгалийн хий олборлож эхлээд байгаа “TMK Energy” компанийн олборлолт энэ оны нэгдүгээр сард 390 хувиар өссөн бол хоёрдугаар сард мөн дээд амжилтаа даваад байгаа юм.
Тус компани ирэх саруудад хийн үйлдвэрлэлээ арилжааны түвшинд хүргэхэд бүрэн итгэлтэй байгаагаа “TMK Energy”-ийн Гүйцэтгэх захирал Дуглас Фергюсон хэлж байлаа.
Нийтэлсэн огноо2025-03-31