Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өсөж, үнийн өсөлт эрчимжив www.bloombergtv.mn
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсжээ
Орон сууцны үнийн индекс гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсөж, дундаж үнэ 4.4 сая төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ дундаа шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, хуучин орон сууцны үнэ 17.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдгээрийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хуучин орон сууцны үнийн өсөлт 8.7 хувиар илүү байгаа юм.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 38.7 хувиар буюу хамгийн өндөр хувиар өссөн бол Хан-Уул дүүрэгт хамгийн бага буюу 6.7 хувиар өсжээ.
Хуучин орон сууцны үнийн өсөлт Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 37 хувиар, Хан-Уул дүүрэгт 16.3 хувиар өссөн нь хамгийн багад тооцогдож байна.
Сонгинохайрхан дүүрэгт хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ хамгийн хямд буюу 3.1 сая төгрөгийн ханштай байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үед 2.6 сая төгрөгөөр үнэлэгдэж байжээ.
Нийтэлсэн огноо2025-04-14